Jump to content

Тогтвортой хөгжлийн боловсрол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тогтвортой хөгжлийн боловсрол (Англи: Education for Sustainable Development, ТХБ) нь 2030 он гэхэд Тотгвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, үнэт зүйлийг олгох боловсролыг илтгэх Нэгдсэн Үндэстний Байгууллагын нэршил юм.

ТХБ нь хүн төрөлхтний оршин тогтнох, хөгжил цэцэглэлтэд суралцахуйн агуулгын оруулах хувь нэмрийг дэмжихэд ТХБ-ын өсөн нэмэгдэж буй ач холбогдлын хариу болгож Дэлхий нийтийн Үйлийн Хөтөлбөр (ДНҮХ, 2015-2019)-ийн хэрэгжилтээс авсан сургамж дээр тулгуурлан бүтээгдсэн.

ТХБ-2030 нь ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд боловсролын оруулах хувь нэмэрийг онцгойлон анхаардаг. Энэ нь боловсролын үндэс суурь нь болдог тэдгээрийн зориулалт, үнэт зүйлийг эргэн харах, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахын тулд боловсрол ба суралцахуйн бүх түвшнийг шинэ баримжаатай болгон өөрчлөх, тогтвортой хөгжлийг дэмжсэн бүхий л үйл ажиллагаан дахь боловсрол ба суралцахуйг бэхжүүлэхэд тус тус чиглэх юм. ТХЗ-уудыг хэрэгжүүлэхэд маш бага хугацаа үлдээд байгааг харгалзан тэдгээрийг биелүүлэхийн тулд үйл ажиллагааны үлдсэн арван жилийн хугацаанд ТХБ-ыг хурдасгах нь нэн чухал юм.

ДНҮХ-ийн үргэлжлэл болох ТХБ-2030 баримт бичгийг ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дэх удаагийн чуулганаар баталж, НҮБ-ын Ерөнхий ассамблэйн 2019 оны 74 дүгээр чуулганаар дэмжиж, хүлээн зөвшөөрөв.

ТХБ нь зоримог хүсэл эрмэлзэл бүхий ТХЗ-ууд, ялангуяа товлосон зорилт 4.7-ийн салшгүй нэг хэсэг бөгөөд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн боловсролын арван жил (2005-2014) ба ДНҮХ (2015-2019)-ийн алсын хараанд үндэслэгдсэн билээ.

ТХБ нь ТХ-ийн бүх 17 зорилгод хувь нэмэр оруулахын зэрэгцээ ТХБ бусдаас ялгарах онцгой байр суурь эзэлдэг ТХЗ 4-т тусгагдсан дэлхий нийтийн боловсролын хөтөлбөртэй нарийн нягт хамааралтай хэвээр байх болно. ТХБ бол чанартай боловсролын цөм хэсэг нь юм. Түүний суралцахуйн танин мэдэхүй, нийгэм-сэтгэл хөдлөл, зан үйлийн хэмжээс дэх харилцан хамаарлын цогц чадамжууд нь боловсролын бүхий л салбарт хамааралтай байдаг.

Түүний бусдыг мэдрэх, эв санааны нэгдэлтэй байх, үйлд татагдан оролцдог байх цогц чадамжид онцгой анхаарч байгаа нь боловсрол нь зөвхөн хувь хүмүүсийн амжилтад төдийгүй бас дэлхийн хамтын нийгэмлэгийн оршин тогтнол, хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулдаг ирээдүйг бүтээж, ТХЗ 4-ийг ахиулахад тусалж чадна. Энэ нь дэлхий нийтийн боловсролын хөтөлбөр нь сургалтын үр дүнгээр хэмжигддэг хүртээмж, чанарт хэт төвлөрөхөөс татгалзаж, суралцахуйн агуулгад онцгой анхаарч түүний хүн төрөлхтний болон гараг дэлхийн тогтвортой байдалд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд илүү чиглэгдэх болно. Ийм замаар ТХБ нь ТХЗ 4-ийг ТХ-ийн бусад бүх зорилготой холбоно.

ТХБ-2030 нь ТХБ-ыг бэхжүүлж, ТХ-ийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах замаар илүү шударга, тогтвортой Дэлхий ертөнцийг бий болгохыг зорьж байна.

ТХБ ба ТХ-ийн 17 зорилгыг хөгжлийн бодлого, суралцахуйн орчин, сурган хүмүүжүүлэгчдийн чадавхын хөгжил, залуучуудад олгох эрх мэдэл, боломж ба тэдний дайчилгаа болон орон нутгийн түвшний үйлд бүрэн интеграцчилах явдал юм.

ТХЗ-ын Товлосон зорилт 4.7

[засварлах | кодоор засварлах]

ТХЗ-ын товлосон зорилт 4.7 нь боловсролын зорилго зориулалт, чанарт чиглэсэн ТХЗ-уудын гол товлосон зорилтуудын нэг юм.

2030 он гэхэд бүх суралцагчдад тогтвортой хөгжил болон тогтвортой амьдралын хэв маяг, хүний эрх, жендэрийн тэгш байдлын боловсрол эзэмшүүлэх, энх тайванч буюу хүчирхийллийн бус соёл, дэлхийн иргэншлийг дэмжих, соёлын олон талт байдал ба тогтвортой хөгжилд соёлын оруулах хувь нэмрийг сайшаах зэргээр тогтвортой хөгжлийг дэмжихэд шаардлагатай мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх нөхцөлөөр хангах.