Тогтвортой хөгжлийн зорилго 2030
Тогтвортой хөгжлийн зорилт (ТХЗ) 2030”-ийг анх 2012 онд Рио Де Жанейро хотод Нэгдсэн Үндэстний байгууллага(НҮБ)-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачилж, 2015 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар ТХЗ-ын 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс ТХЗ албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжүүлж эхэлсэн. Дэлхий нийтэд байгаль орчинд үзүүлэх хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах, байгалийн нөөцийг хамгаалах, ээлтэйгээр ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлын асуудлуудыг шийдвэрлэх нь нэн чухал болоод байна. Иймд улс орон бүр өөрийн үйлдвэрлэл, хэрэглээнийхээ хэв шинжийг өөрчилж, байгальд ээлтэй загварт шилжиж байна. Үүнтэй уялдуулан НҮБ-аас 2013 онд ногоон хөгжлийн конвенцыг батлан гаргаж, улс орнууд санал нэгтэйгээр дэмжин нэгдсэн. Монгол Улсын хувьд 2014 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор“Ногоон хөгжлийн бодлого”-ыг баталсан ч 2021 оны 11 дүгээр сард УИХ-ын 89 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон