Jump to content

Тойрг замын татах хүч гадны биетээс болж өөрчлөгдөх өөрчлөлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тойрг замын татах хүч гадны биетээс болж өөрчлөгдөх өөрчлөлт


Одон орны механикт тойрг замын татах хүч гадны биетээс болж өөрчлөгдөх өөрчлөлт нь тойрог замаар эргэлдэн явах биетүүд нь өөр хоорондоо үйлчлэн бие биедээ түр зуурын таталцлын хүчээр татагдах үед болдог, учир нь тэдний тойрох замд бага хэмжээний татах хүч үйлчилдэг. Хамгийн энгийнээр, энэ байдал нь хоёр өөр объект, биетүүд хооронд тохиолддог (binary resonance буюу хоёр бие биедээ үйлчлэхэд үүсэх таталцлын хүчний өөрчлөлт). Ард нь байгаа физик хууль нь савлуур дээр суугаа хүүхдийг түлхэхтэй адил юм, тойрог зам болон савлуур нь хоёулаа мэдээжийн давтамжтай, харин "түлхэж" байгаа бие нь хөдөлгөөнд тодорхой нөлөөлөл үзүүлэхийн тулд түр зуурын давтамжтай байна. Тойрг замын татах хүч гадны биетээс болж өөрчлөгдөх өөрчлөлт нь биетүүдийн хоорондын олон тооны өөр өөр таталцлын хүч нэгэндээ үйлчлэхийг ихээр ихэсгэддэг (нэг нэгнийхээ тойрог замыг өөрчилж, саадуулах чадвар). Ихэнх тохиолдолд энэ нь тогтвортой биш харилцан үйлчлэл бий болгодог, энэ нь биетүүд тухайн үйлчлэл дуусах хүртэл хөдөлгөөнөө солилцон, тойрог замаа өөрчилдөг. Зарим тохиолдолд энэмнь үйлчлэлийн систем нь буццан засаж, эргэж байрандаа ордог буюу өөрөөр хэлбэл тогтвортой байдаг. Жишээлбэл, 1:2:4 харьцаатай Бархасбадын дагуул болох Ganymede, Europa болон Io нарын харилцан үйлчлэл мөн 2:3 харьцаатай Neptune болон Pluto хоорондын харилцан үйлчлэлүүд юм. Санчир гаригийн дотоод дагуулуудын тогтворгүй үйлчлэлүүд нь Санчир гаригийн дагуулуудын тойрог зам дахь зай завсрыг ихэсгэдэг. 1:1 харьцаатай үйлчлэлтэй, ижил тойрог замын радиустай биетүүд нь бусад том гаригийн тойрог замд байрлах биетийн нэг хэсгийг салахад хүргэдэг онцгой тохиолдол ч байдаг ; энэ нь дүүргийг цэвэрлэх гэх илүү том явцын нэг хэсэг бөгөөд, энэ нь одоогийн гаригийн тодорхойлолтод ашиглагддаг үйлчилгээ юм.

Тойрг замын татах хүч гадны биетээс болж өөрчлөгдөх өөрчлөлт

Хоёр биетийн хоорондын өөрчлөлтийн харьцаа нь энэ эхэд тойрог замын түр зуурын харьцаа гэхээсээ илүү ижил цаг хугацаанд болж өнгөрсөн тойрог замын харьцаа гэж тодорхойлогдох нь зүйтэй, учир нь энэ нь урвуу харьцаа болчихно. Иймд, 2:3 -аас дээш харьцаанд Pluto нь хоёр удаа тойрог замын хөдөлгөөн хийж байхад, Neptune нь гурван удаа хийнэ гэсэн үг юм. Гурав болон түүнээс дээш биетүүдийн хоорондын үйлчлэл бий болох тохиолдолд тэдгээрийн аль ч төрлийн харьцаа ашиглагдах тохиолдол бий (хамгийн жижиг хоорондын харилцан үйлчлэлийн харьцаа нь алины ч заавал урвуу болоод байхгүй), харин харьцааны төрөл нь тодорхойлогддог.