Jump to content

Токиогийн Соёлын Өвийн Судалгааны Хүрээлэн

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ихэвчлэн Тобүнкэн нэрээрээ алдаршсан Токиогийн Соёлын Судалгааны Хүрээлэн бол соёлын өвүүдийг хадгалан хамгаалах болон ашиглалт, хэрэглээнд зориулагдсан хүрээлэн юм. Үндэсний Соёлын Өвийн Хүрээлэнг бүрдүүлдэг хоёр хүрээлэнгийн нэг бөгөөд 2001 онд байгуулагдсан бие даасан захиргааны байгууллага юм. Тобүнкэн нь 1930 онд Японы урлагийн академийн ерөнхийлөгч асан Курода Сэйкигийн хөрөнгөөр Урлаг Судлалын Хүрээлэн нэртэйгээр анх байгуулагдсан гэж үздэг. 1952 онд ерөнхий хэрэг эрхлэх газар, ӨСХШУ (Өв соёл хамгааллын шинжлэх ухаан) тайз дэлгэцийн урлаг, дүрслэх урлагийнхны удирдах газрын зохицуулалтаар Токиогийн соёлын өвийн судалгааны хүрээлэн болж (нэр нь) солигдсон. Сэргээн засварлах арга хэрэгслийн удирдах газар 1973 онд нэмэгдэн, үүний дараа 1977 онд архив нь байгуулагдсан. Өв соёл хамгааллын Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс нь 1993 онд байгуулагдан Соёлын Хамгааллын Японы олон улсын төв болгон хүрээгээ тэлэн улмаар хүрээлэнг одоогийн энэ түвшинд аваачсан. Мөн 1995 онд Токиогийн урлагийн их сургуультай хамт магистрын сургалтын хөтөлбөрийг эхлүүлсэн. 2001 онд (Засгийн газраас хараат бус байгууллага) улсын соёлын өвийн судалгааны хүрээлэн нь Токиогийн соёлын өвийн судалгааны хүрээлэн ба Нарагийн соёлын өвийн судалгааны хүрээлэнгийн хамтын үр дүнд байгуулагдсан.