Токиогийн Технологийн Хүрээлэн
| 東京工業大学 | |
| Уриа | Jidai o tsukuru chi, waza, kokorozashi, wa no rikōjin (時代を創る知・技・志・和の理工人) |
|---|---|
| Байгуулагдсан он | 1881 оны 05-р сарын 26–1 10 сарын 2024 |
| Байршил | Мегүро, Токио, Япон |
| Кампус | Оокаяама |
| Өнгөнүүд | Хөх |
| Mascot | Шувуу |
| Цахим хаяг | titech.ac.jp |
Токиогийн технологийн хүрээлэн нь Японы Токио хотын Мэгүро дүүрэг дахь улсын их дээд сургууль юм. 2024 оны 10 дугаар сарын 1нд Токиогийн Анагаах Ухаан, шүдний их сургуультай нийлэн Токиогийн Шинжлэх Ухааны Хүрээлэн нэртэйгээр шинэчлэгдэн байгуулагдсан.
Токиогийн технологийн хүрээлэн нь үндэсний их сургууль болон японы засгийн газрын ивээл доорх дэлхийн топ их сургууль төслийн топ зэрэглэлийн сургуулиудаар хүлээн зөвшөөрөгдсөн. Токио технологи хүрээлэнгийн гол кампус нь Оокаяама буудлын гол хаалгатай залгаа Ота болон Мэгүрогийн дүүргийн зааг дээр Оокаяамад байрладаг. Бусад кампусууд нь Сүзүкакэдай болон Тамачи дүүргүүдэд байрладаг. Токио технологийн хүрээлэн нь 6 сургууль мөн 40 гаруй удирдах газар болон судалгааны төвүүдтэйгээр байгуулагдсан. 2015-2016 оны хичээлийн жилд тус сургууль 4734 бакалаврын, 1464 магистрын оюутнуудтай байсан.