Токиогийн метро
Токиогийн метро (япон. 東京の地下鉄, とうきょうのちかてつ, Тоокёо но Чикатэцү; мөн 東京地下鉄) — Токио хотын гудамжны хурдан бус нийтийн тээврийн сүлжээ. Уг метрог хоёр том оператор эрхэлдэг: Хувийн Tokyo Metro Co., Ltd. (япон. 東京地下鉄株式会社 Тоокёо Чикатэцү Кабүшики-гайша) компани, Toei Subway (Toei) Нийслэл Токио хотын тээврийн удирдах газар (япон. 東京都交通局 Тоокёо-то кооцүүкёкү). 2018 онд Tokyo Metro — 7,579 тэрбум зорчигч; Toei Subway (Toei) — 3,207 тэрбум зорчигч тээвэрлэсэн бөгөөд нийтдээ жилд тээвэрлэсэн зорчигчийн үзүүлэлтээр дэлхийд 2-рт орсон байна.
Токиогийн метроны гол зангилаа өртөө нь бусад олон нийтийн тээврийн системтэй холбогддог: галт тэрэг, монорэйл, шинкансэн болон бусад. Хамгийн их ашиглагддаг метроны өртөө болох Шинжүкү нь өдөрт ойролцоогоор 2 сая зорчигч тээвэрлэдэг бөгөөд энэ нь дэлхийн хамгийн ачаалалтай, Нагоя өртөөний дараа орох хоёр дахь том өртөө юм. Токиогийн метроны сүлжээ нь 286 өртөөтэй.
Вагонууд халаалттай суудалтай. Өртөөнүүд дээр япон, англи хэлээр нэрийг зарладаг бол заримдаа хятад хэлээр зарладаг байна. Токиогийн метронд хэт их ачаалалтай үед зорчигчдыг вагон руу шахаж түлхэж оруулдаг ошия (япон. 押し屋) гэх тусгай ажилтнууд байдаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Токио хотод метро барих санааг анх Японы бизнесмэн Хаяакава Норицүгү дэвшүүлсэн байна. 1914 онд тэрээр Европоор аялж явахдаа Лондоны метро буу газар доорх төмөр зам буюу метрог үзэж маш их сэтгэгдэлтэй үлджээ. Тэрээр дэлхийн хэмжээний хот болохын тулд Токиод өөрийн гэсэн метро хэрэгтэй гэдэгт итгэлтэй болсон. Метро барих ажлыг 1920 оны 8-р сарын 29-нд «Tokyo Underground Railway(R)» буюу Токиогийн газар доорх төмөр зам эхлүүлсэн. 1927 оны 12-р сарын 30-нд Асакүса болон Үэно станцын хооронд анхны шугам нээгдсэн түүхтэй. 2.2 км урт Токиогийн метроны эхний шугам ердөө дөрвөн өртөөнөөс бүрдэж байв.
Онцлог мэдээлэл
[засварлах | кодоор засварлах]- Өртөөнүүд ундны усны жижиг оргилуур, олон нийтийн бие засах газартай бөгөөд, архитектурын чамин зүйлгүй орчин үеийн хэв маягаар чимэглэгдсэн байдаг ажээ.
- Метроны тасалбарын үнэ нь зорчигч аль буудал руу очихоос хамаарна. Өнөөдөр бүх буудлууд дугаарлагдсан бөгөөд галт тэрэг хуваарийн дагуу явж байна.
- Хөдлөх бүрэлдэхүүн нь 10 вагоноос бүрддэг. Оргил ачааллын үед хамгийн сүүлчийн вагоныг зөвхөн эмэгтэйчүүдэд зориулж, шахалдах таагүй нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд зориулдаг.
- Токиогийн метронд чанга буюу гар утсаар ярихыг ёс суртахуунгүй байдал гэж үздэг.