Токо арвас хошуут
Токо арвас хошуут | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||
| ||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||
Ramphastos toco Statius Müller, 1776 |
Токо арвас хошуут (Ramphastos toco) нь хамгийн том, мөн хамгийн сайн танигдсан арвас хошуут юм. Энэ шувуу нь Өмнөд Америкийн төв ба зүүн хэсгээр тархан амьдардаг.
Гадаад төрх
[засварлах | кодоор засварлах]Бие нь хар, хоолой цээж нь цагаан, сүүлний дээд хэсгийн өд нь улаан өнгөтэй байна. Нүдний цөцгий нь цэнхэр өнгийн нимгэн хальсаар бүрхэгдсэн байдгаас цэнхэр харагдана. Токо арвас хошуутын хамгийн гол онцлог нь улбар шардуу өнгийн, үзүүр хэсэгтээ толботой том махир хошуу нь юм. Хошуу нь хүнд мэт харагдах ч бусад арвас хошуутын адилаар голдоо хөндий ба хөнгөн ажээ. Тэдний биеийн урт нь 20 см урт хошууг оруулаад 55-65 см ба 500-860 гр жинтэй.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Токо арвас хошуут хойд болон зүүн Боливи, зүүн өмнөд Перу, хойд Аргентин, зүүн ба төв Парагвай, зүүн өмнөд Бразилд таарна. Энэ зүйл нь бусад Ramphastos төрлийн арвас хошуутаас ялгаатай нь гүн ой шугуйд бус, задгайдуу ил тал газар, бага зэргийн модтой, саванна болон нам дор газар амьдардаг байна.
Зан авир
[засварлах | кодоор засварлах]Голдуу хосоор, эсвэл цөөн тоогоор сүрэглэн амьдрах ба нисэхдээ муу тул модноом модонд үсрэн явна. Ихэвчлэн жимсээр хооллох ч, зарим үед шавьж, хэвлээр явагч иддэг. Жилд нэг удаа 2-4 өндөг гаргаж, 17-18 хоног дараад дэгдээхэй гардаг аж.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Extensive Gallery on Toucans
- List of Toucans
- Toco Toucan videos on the Internet Bird Collection
- St. Louis Zoo About the Animals
- Biology of Toucans
- Nashville Zoo Toco Toucan Breeding