Jump to content

Тооцооллын сургалтын онол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Компьютерын ухаандтооцооллын сургалтын онол” (эсвэл зүгээр л сургалтын онол) гэдэг нь хиймэл оюун ухааны нэг салбар бөгөөд машин сургалтын алгоритмуудыг зохиох болон шинжлэн судлахтай холбоотой. Машин сургалтын онолын үр дүнгийн ихэнх нь индуктив сургалтын нэг төрөл болох хяналттай сургалттай холбоотой байдаг. Хяналттай сургалтын үед алгоритмд ямар нэг хэрэгтэй байдлаар тэмдэглэгдсэн жишээнүүдийг өгдөг. Жишээлбэл, жишээнүүд нь мөөгний тайлбар байж болох бөгөөд шошгууд нь тухайн мөөг идэж болох эсэхийг илэрхийлнэ. Алгоритм эдгээр урьдчилан шошгологдсон жишээнүүдийг ашиглан ангилагч (classifier) нэртэй нэгэн функцийг бүтээдэг. Энэ ангилагч нь өмнө нь алгоритмд өгөгдөөгүй шинэ жишээнүүдэд ч шошго оноох чадвартай байна. Хяналттай сургалтын алгоритмын зорилго нь шинэ жишээнүүд дээр гаргах алдааны тоог багасгах зэрэг ямар нэг гүйцэтгэлийн хэмжүүрийг оновчтой болгоход оршдог.