Jump to content

Тооцооллын үед анхаарах асуудлууд-1.2

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Газрын үнэлгээ, түүний хэмжилт-судалгаа:

Газрын эвдрэлийг хэмжиж, зураглал үйлдэх нь хээрийн судалгаагаар хэмжиж тогтоосон эвдрэлийн ангилал, эвдрэлийн төрөл ангилалд үндэслэдэг. Эвдэрсэн талбайн хэмжилтийг үнэн зөв тодорхойлж, эвдрэлийн зураглалыг ойлгомжтой боловсруулах нь хохирлын үнэлгээний тооцооллын олон хэсэгт нөлөөлнө. Тухайлбал, газрын хэвлий, хөрс, ургамалд учруулсан хохирлын хэмжээг тогтооход хамрах талбайн хэмжээг тооцдог тул газрын эвдрэлийг хэмжээг тогтоосон судалгаанд тулгуурлана.

Эвдэрсэн газрын хэмжээг хээрийн судалгаагаар цуглуулсан эвдрэлийн мэдээллийг зураг зүйн аргаар боловсруулж зурагласнаар эвдрэлийн төрөл ангилал, хэмжээс бүхий зураг үйлдэгдэнэ. Эвдрэлийн зургийг буруу үйлдсэнээс тооцсон хохиролд эргэлзсэн хариуцагч болон шүүх, хяналтын шатны ажилтнуудаас дахин үнэлгээ хийх шаардлагатай байдлыг хүсэмжилж хянан магадлагааны багийг бүрдүүлж, хохирлын үнэлгээг шинээр хийх тохиолдол гардаг.

Газрын эвдрэлд хохирол тооцох нь эвдэрсэн бодит хэмжээст үндэслэдэг тул газрын эвдрэлийн хэмжээсийг зарчмын хувьд алдаагүй, зөв тогтоох шаардлагатай бөгөөд учир нь дараах асуудлууд үүсдэг. Үүнд:

• Газрын эвдрэлийн хэмжээст хариуцагчийн үүсгээгүй элдэв эвдрэлийг (хариуцагчийг үйл ажиллагаа эхлүүлэхээс өмнө үүссэн) оруулан тооцсон нь хэмжээсийг ихэсгэдэг.

• Нөхөн сэргээлтэд ашиглах техникүүд өөр байгаагаас нэгж ажлын үнэлгээ зөрүүтэй гардаг.

Хэрвээ эвдэрсэн газар нь хот суурин газрын ангилалд хамаарч, мал сүрэг бэлчээрлэхгүй, тариаланд ашиглагдахгүй бол хохирлын хэмжээг тооцоолох өгөгдөл цуглуулах боломжгүй болж ирнэ.