Jump to content

Тооцооллын үед анхаарах асуудлууд-1.3

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Газрын хэвлийд учруулсан хохирлын тооцоолол: Хэрвээ хариуцагч нь өөрийн техникгүй бол уул уурхайд түгээмэл ашиглаж байгаа хүнд техник, машин механизмийн техникийн үзүүлэлтийг тооцоололд ашиглана. Үүнд:

• Нөхөн дүүргэлт хийхэд шаардлагатай техникийн жагсаалт

• Уул уурхайн техникийн цагийн хүчин чадал, техник үзүүлэлтээр

• Техникийн шатахуун зарцуулалт, норм нормативаар

• Механикжуулагчийн цалин хөлс, хөдөлмөрийн норм нормативаар

Уурхайн малталтыг дүүргэх ажлын зардлыг дараах байдлаар тооцно. Үүнд:

Уурхайлалтад шууд өртсөн талбайд малталтаас үүссэн орон зайн тодорхой хэсгийг буюу ихэнх тохиолдолд 30-50 хувийг нөхөн дүүргэдэг. Нөхөн дүүргэлтэд

• ЭО4321 экскаватор,

• Краз маркийн автосамосвал,

• D8R маркийн бульдозер ашигланна гэж тооцвол тэдгээрийн техникийн үзүүлэлтүүдийг цуглуулж томъёонуудыг ашиглана тооцолно.

Нөхөн сэргээлт хийгдэх талбайг тэгшлэх ажлын зардал. Уурхайн дүүргэлт хийсэн талбай, овоолго, далан суваг, шуудуу тусгай байгууламжуудын талбай тэгшлэх ажлын зардал тооцоход тэгшлэлт хийх талбай, нөхөн сэргээгдэх талбайд дэвсэх шимт хөрсний зузаан зэргийг тооцох хэрэгтэй. Мөн чулуулгийг бульдозероор тэгшлэх ажил дахин хийгдэнэ гэж үзвэл дахин хийх ажлын хэмжээг тооцно.

Уул аргачлалаар тооцсон хохирлын дүн нь ихэнх тохиолдолд байгаль орчинд учруулсан нийт хохирлын тал хувийг эзэлдэг бөгөөд энэ нь “Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг захиалсан анхны шаардлагатай холбоотой юм.