Jump to content

Тосон таслуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Тосон таслуур (Oil immersed switch) нь ачаалалтай байгаа өндөр хүчдэлийн сүлжээг таслаж залгах зориулалттай бөгөөд хэлхээг таслахад гарах үүсэх нумыг тосоор унтраах зарчим дээр ажиллана. Таслуурын контактууд тос дүүргэсэн саванд байрлах бөгөөд контактууд тасрах үед үүссэн цахилгаан нумыг дулааны үйлчлэлээр тос задарч усны уур бүхий өндөр даралтын хийг үүсгэхэд цахилгаан нум 0.68-1 секунданд унтарна.

  1. таслуурын тасархай байдал
  2. Тосон таслуурыг маслын их эзэлхүүнт ( тос нь гүйдэл дамжуулах хэсгийг тусгаарлах үүрэгтэй), маслын бага эзэлхүүнт (тос зөвхөн нум унтраах зориулалттай) гэж ангилдаг. 6-20 кВ-ын таслуурыг далд хувиарлах байгууламжинд 35-330 кВ-ын таслуурыг ил хувиарлах байгууламжинд хэрэглэнэ.

Таслуур сонгох нөхцөл

[засварлах | кодоор засварлах]

Удаан хугацааны ажлын хүчдэл ба суйрлагдсан хүчдэлээр сонгоно. Uуст ≤ UHOM Нормчлогдсон болон удаан хугацааны ажлын гүйдлээр сонгоно. Iраб.мах≤Iном Iраб.мах=P_H/(√3 U_H cos_φ K_cпр ) Сонгосон таслуураа таслах чадвараар нь шалгана. Үүний тулд таслуурын таслах чадврыг богино галгааны гүйдлийн байгуулагчаар шалгаж болно. i_пτ≤ i_(откл.номQ) Таслуурыг үечилсэн биш байгуулагчаар нь шалгана. i_aτ≤i_(a.ном.Q) , 3, 4 –р шалгуурын аль нэг нь биелээгүй бол 5-р нөхцөлөөр шалгана. 5-р нөхцөл биелэхгүй бол таслуураа хүчин чадал дахин нэмэгдүүлж сонгоно. √2 i_п0+i_aτ≤√2 i_(отк.ном.Q) (1+B_H/100) 6. Залгах чадвараар нь шалгана. Iп0≤Iвкл 7. Динамик хүчний үйлчлэлээр i_y≤i_дин Богино залгааны гүйдлийн дулааны үйлчлэлийн шалгана. В_(к.расч)≤В_(к.завод)

Таслуур ерөнхий ойлголт

[засварлах | кодоор засварлах]
Орос тосон таслуур, 110 кВ

Төрл бүрийн горимд (удаан хугацааны ачаалалын хэт хүчдэл, богино, залгаа, автомат дахин залгалт, бэлтгэл залгалт гэх мэт) ашиглаж байгаа цахилгаан хэлхээг таслаж залгахад зориулагдсан тоноглолыг таслуур гэнэ. Таслуурын хийцийн үндсэн элемент нь хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй контактын дамжлагын систем ба дамжлагын нум унтраах хэрэгсэл юм. Гүйдлийг таслах үед их хэмжээний нум үүсдэг учир нум унтраах хэрэгсэлээр тоноглогдоно. Таслуурыг нум унтраах аргаар нь

  • Тосон таслуур
  • Агааран таслуур
  • Вакуум таслуур
  • Цахилгаан соронзон таслуур
  • Авто хийн таслуур
  • Элегазан таслуур

Ямарч төрлийн таслуурт дараах төрлийн шаардлага тавигдана.

  • Дурын горимын гүйдлийг өндөр найдвартай таслах
  • Таслах хугацаа бага байх
  • Тасарсны дараа түргэн хугацаанд бэлэн болдог байх
  • Овор ба жин бага байх
  • Угсарахад хялбар байх гэсэн шаардлагууд тавигдана.

Тосон таслуурын удирдах хэлхээ

[засварлах | кодоор засварлах]

Ямар ч таслуур байсан заавал удирдах хэлхээтэй байна. Залгах, салгах үйлдлийг яаж гүйцэтгэж байна гэдгийг үзүүлсэн хэсгийг үзүүлнэ. Мөн үүн дээр дохиололын хэлхээ нэмэгддэг. Энэ дохиололын хэлхээ нь тухайн таслуур ямар байрлалд оршиж байна вэ гэдгийг үзүүлнэ. Манай ЭХС-д телемеханик нэвтэрсэн байх шаардлагатай. Дохиололын хэлхээний хамгийн гол элемент бол удирдах түлхүүр юм. Энэ удирдах түлхүүр шит-д байрлана. Таслуур залга, тасла гэдэг командыг өгөх үйлдэл. КУ- удирдлагын түлхүүр. Байрлалаа хадгалдаг түлхүүр О1 О2 В1 В2 гэсэн шайбуудтай. Нар зөв цагийн зүүний дагуу эргүүлбэл залгах команд өгөгдөнө. Эсрэг эргүүлбэл таслах команд. Залгах команд өгөхөд выключить, выключино (залгах, залгаатай), отключить, отключино (таслах, тасархай) ийм 4 байрлалд байна. Дөрвөн босоо шугаман дээр цэг байвал түлхүүрийн тухайн шайб энэ үйлдлийг хийж байх үед залгаатай, салгаатай гэдгийг заана.

Техник хяналт, ашиглалтын зохион байгуулалтад хийх шалгалт

[засварлах | кодоор засварлах]

Эрчим хүчний үйлдвэр байгууллага бүрт тоног төхөөрөмж барилга байгууламжийн техникийн төлөв байдлыг байнгын ба ээлжит магадлан шалгалтын ажлын тогтолцоог бий болгон зохион байгуулсан байвал зохих ба тоног төхөөрөмж барилга байгууламжийн бүрэн бүтэн ашиглалтын аюулгүй байдлыг хариуцагчид техник технологийн хяналт хариуцагчдийг томилон үүрэг хариуцлагыг нь албан тушаал /ажлын байрны тодорхойлолт/-ын зааварт нь тусган баталж өгсөн байвал зохино. Эрчим хүчний үйлдвэрлэл хувиргалт дамжуулалт, түгээлт-, хангалтын тоног төхөөрөмж барилга байгууламжууд нь чадал ба параметрийн ангиллаар ялгагдан үйлдвэрийн ба мэргэжлийн хяналтын байгууллагын бүртгэл хяналтанд байна. Мэргэжлийн бүртгэл хяналтад хамрагдсан эрчим хүчний технологийн системүүд тоног төхөөрөмж барилга байгууламжуудад ээлжит техникийн магадлагаа хийгдэж байх ѐстой. Техникийн магадлалын зорилго нь тухайн объектын техникийн төлөв байдалд үнэлэлт өгөх, цаашдын ашиглалтын нөхцөлд хугацааг тогтоох ба тухайн нөхцлийг хангахад зайлшгүй шаардлагатай арга хэмжээнүүдийг тогтооход оршино. Техникийн магадлагааг үйлдвэр байгууллагын техникийн удирдлагаар толгойлуулан, үйлдвэрлэлийн нэгж хэсгийн удирдах хүмүүс, мэргэжилтэнүүд болон техникийн хяналтын байгууллагын төлөөлөгчийг оролцуулан байгуулсан комисс гүйцэтгэнэ. Ээлжит техникийн магадлагааг явуулахдаа мөрдөгдөж буй норматив, баримтуудыг үндэслэн дараах үзлэг шалгалтуудыг хийнэ. Дотор ба гадна талын үзлэг, Техникийн баримт бичгийн шалгалт Тоног төхөөрөмж байгууламжийн аюулгүй ажиллагааг хангахад чиглэгдсэн туршилтууд /гидравлик туршилт, хамгаалах клапангын тохируулга, аюулгүйн автоматикын туршилт, ачаа өргөх механизмын туршилт, газардуулгын байгууламжийн туршилт г.м/ Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөгдсөн шаардлага, өмнөх магадлалын үр дүнгээр болон технологийн зөрчлийн актаар хэрэгжүүлэхээр тогтоосон арга хэмжээнүүдийн биелэлт Техникийн магадлал нь мөрдөж байгаа дүрэмд заасан хугацаанд тэгэхдээ 5 жилд 1-с доошгүй удаа хийгдэх ѐстой. Техникийн магадлалын дүнг тухайн тоног төхөөрөмж байгууламжийн техникийн паспортад тэмдэглэсэн байвал зохино. Техникийн магадлал шалгалтын явцад аваарийн, аюултай байдалд хүргэж болох гэмтэл доголдол илэрсэн болон ээлжит техникийн магадлал хугацаандаа хийгээгүй бол тухайн тоног төхөөрөмж байгууламжийг ашиглахын хориглоно.