Тохоку Их Сургууль
Тохоку Их Сургууль нь Японы Мияаги мужийн Сэндай дахь улсын судалгааны их сургууль юм. Энэ нь ярианы хэллэгээр Тохокудай эсвэл Тонпэй гэж товчлогддог. 1907 онд Токиогийн их сургууль, Киотогийн их сургуулиудын ардаас гурав дахь эзэн хааны их сургууль болон байгуулагдсан ба эхэндээ шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт төвлөрч байсан ч сүүлдээ хүн судлалыг ч багтааж өргөжжээ.
2016 онд Тохоку их сургууль нь 10 салбар, 16 бакалавр, докторын сургууль, 6 судалгааны институтэд 17885 оюутнууд сурч байна. Их сургуулийн гурван эрхэм зүйл нь "Судалгаа эхэнд", "Нээлттэй хаалга", "Практик судалгаа болон боловсрол" юм. 1907 оны 6-р сарын 22-нд Тохоку эзэн хааны их сургууль нь Мэйжигийн засгийн газраас Токиогийн эзэн хааны их сургууль(1877), Киотогийн эзэн хааны их сургууль(1897)-ын ардаас Японы гурав дахь эзэн хааны их сургууль болон байгуулагдаж байсан. Түүнчлэн энэ нь "Нээлттэй хаалга" бодлогыг дэмжин 1913 онд Японы анхны эмэгтэй болон олон улсын оюутнуудыг зөвшөөрсөн их сургууль болсон. Шинжлэх ухааны сургууль нь 1911 онд Сэндайд, 1915 онд Эрүүл мэндийн их сургууль(урьд нь Сэндайн эрүүл мэндийн коллеж), 1919 онд Инженерийн салбар, 1922 онд Хууль болон утга уран зохиолын салбараа тус тус байгуулсан. 2004 оны дөрөв дүгээр сараас хойш Тохоку нь Үндэсний их сургуулийн корпорац болсон.