Jump to content

Турины их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Турины их сургууль (итал. Università degli Studi di Torino, англи. The University of Turin) — Италийн Турин хотод байрлах дээд боловсролын байгууллага. Италийн томоохон судалгааны олон нийтийн их сургуулиудын нэг.

Тус их сургууль нь 1404 онд Савой гүн нарын санаачилгаар байгуулагдсан. Их сургуулийг байгуулахыг "Авиньон пап" XIII Бенедикт баталсан. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас тус их сургууль нь Чиери (1427-1434), Савиглиано (1434-1436) хотод хэсэг хугацаанд ажиллаж байжээ.

16-р зууны дундуур Франц Италийн мужуудыг эзэлсний улмаас их сургууль түр хаагдсан.

Антонио Грамши, Пьеро Гобетти, Пальмиро Тольятти, Массимо Бонтемпелли зэрэг 20-р зууны Италийн улс төр, нийгмийн амьдралын олон нэрт зүтгэлтнүүд Турины их сургуулийг төгссөн. Төрөл бүрийн салбаруудын ачаар Турины их сургууль нь сургалтын хатуу байдал, бие даасан байдал, өвөрмөц үйлчилгээ, Европын соёлд нээлттэй байх үндсэн дээр өөрийн гэсэн соёлын онцлогийг үргэлж хадгалсаар ирсэн.

Их сургууль нь 12 факультеттай:

  • Газар тариалан
  • Мал эмнэлэг
  • Гадаад хэл, уран зохиол
  • Хүмүүнлэгийн ухаан
  • Математик, физик, байгалийн шинжлэх ухаан
  • Анагаах ухаан
  • Сурган хүмүүжүүлэх
  • Улс төрийн шинжлэх ухаан
  • Сэтгэл судлал
  • Эм зүй
  • Хууль
  • Эдийн засаг