Түркмен хэл

(Туркмен хэл-с чиглүүлэгдэв)
Түркмен хэл
Өөрийн нэрTürkmen dili, Түркмен дили
ТархалтТуркменистан, Иран, Афганистан
Ард түмэнТүркмен
Төрөлх хэлтний тоо6,563,000 (1995)[1]
Хэлний ангилал
Алтай язгуур
Бичиг үсэгТуркменистанд одоо Латин үсэг
ашигладаг ч өмнөх Кирилл үсэг
гээгдээгүй, харин бусад орны Түркменчүүдийн дунд Араб үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс Туркменистан
Томьёолбор
ISO 639-1tk
ISO 639-2tuk
ISO 639-3tuk

Түркмен хэл[2] (түркменээр Türkmen dili) — Түркмен угсаатны хэл, тиймээс ч Туркменистаны албан ёсны хэл. Хэл шинжлэлийн ангиллаар Түрэг бүлгийн баруун урд хэсэг болох Огуз дэд бүлэгт харъяалагддаг. Түрэг хэлнүүдээс Түрк, Азербайжан хоёрт илүү дөхнө. Газарзүйн хувьд түркмен хэл Түркмени, Иран, Афганистан, Түрк, Сири, Тажикистан, Казахстан, Узбекистан болон ОХУ-д тархсан байдаг.

1940 оноос хойш албан ёсны баримт бичиг, дээд боловсрол, шинжлэх ухаанд орос хэл рүү шилжсэний дараа олон хүмүүс туркмен хэлийг ашиглахаа больж эхэлсэн. 1940-1991 онуудад туркмен хэлэнд орос хэлнээс асар их хэмжээний үг зээлж авсан (энэ нь эргээд сингармонизмын зарчмыг зөрчиж байна). 1991 онд ЗСБНХУ задран унасны дараа туркмен хэлийг Туркменистаны албан ёсны хэл болгон зарласан бөгөөд 2000 оноос хойш Туркменистан дахь албан ёсны бичиг баримт болон хэлний үйл ажиллагааны бусад бүх салбарыг зөвхөн туркмен хэлээр явуулж байна.

2016 онд Туркменистан улс тусгаар тогтнолоо олж авснаас хойш анх удаа “Туркмен хэлний тайлбар толь” (50 мянга орчим үг), “Туркмен хэлний зөв бичих дүрмийн толь” (110 мянга орчим үг) хэвлэгджээ.

1920 оноос өмнө араб цагаан толгой ашиглаж байсан бөгөөд эхлэд латин үсэг рүү шилжээд 1930-аад оны дунд үеэс кирил үсэг ашиглаж байгаад 1993 оноос латин үсэг рүү шилжсэн байна.

Цагаан толгой[засварлах | кодоор засварлах]

1940-1995
оны кирилл
1929-1940
оны латин
с 1995 оноос
хойшх латин
1929 он
хүртэлх араб
Аа Aa Аа آ ع
Бб Bb ب
Вв Vv Ww و
Гг Gg Gg گ
Гг Ƣƣ
Дд Dd Dd د
Ее Ее Ее
Ёё
Әә Əə Ää أ
Жж Ƶƶ Žž ژ
Җҗ Çç Jj ج
Зз Zz Zz ظ ض ذ ز
Ии Ii Ii ى
Йй Jj Ýý
Кк Kk Kk ک
Кк Qq ق
Лл Lʟ Ll ل
Мм Mm Mm م
Нн Nn Nn ن
Ңң Ꞑꞑ Ňň ڭ
Оо Оо Oo او
Өө Ɵɵ Öö اۇ
Пп Pp Pp پ
Рр Rr Rr ر
Сс Ss Ss ث س ص
Тт Тт Tt ط ت
Уу Vv Uu او
Үү Yy Üü اۇ
Фф Ff Ff ف
Хх Hh Hh خ
Цц
Чч Çç چ
Шш Cc Şş ش
Щщ
Ъъ
Ыы Ƅƅ Yy ى
Ьь
Ээ ٱ
Юю
Яя

Зүүлт[засварлах | кодоор засварлах]

  1. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Online: Report for language code: tuk
  2. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын зохиосон "Орос-Монгол толь" (1982)-д туркменский язык утгыг түркмен хэл гэж орчуулсныг баримтлаж "Түркмен хэл" гэж бичив. Мөн гадаад үгийг бичихэд Орос бичгийг ихэвчлэн дагадгаас "Туркмен хэл" гэж бичигдэх нь байдаг.