Турку

Ту́рку (фин. Turku , швед. Åbo ) — Финландын баруун урд үзүүрт орших боомт хот. Варсинайс-Суоми мужийн захиргааны төв юм.
Хотын хүн ам (2023 оны эцсийн байдлаар) 201,889 байсан бөгөөд энэ нь Финландын 6 дахь хамгийн олон хүн амтай хот юм.
Турку хот албан ёсны хоёр хэлтэй: Фин хэлийг хүн амын 87.7% нь үндсэн хэлээр ярьдаг бол Швед хэлийг 5.3% нь төрөлх хэлээр нь ярьдаг. Турку хотыг Баруун рүү гарах гарц гэж үздэг бөгөөд Европын E18 хурдны зам нь Санкт-Петербург, Стокхольм хотуудтай холбодог. Энэ хот нь Аландын арлууд болон Шведэд ачаа тээвэр, зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг томоохон боомттой юм.
Турку хот нь шинжлэх ухаан, соёлын төв гэдгээрээ алдартай: 13-р зуунаас хойш энд хоёр сургууль үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд 1640 онд анхны их сургууль болох Обогийн Хааны Академи бөгөөд Финландын анхны хэвлэх үйлдвэр энд байгуулагдсан. 1772 онд тус хот Финландын анхны сониныг хэвлүүлж эхэлсэн. 2011 онд Турку хотыг Таллин хотын хамт Европын Соёлын нийслэлээр сонгосон байна.
1918 онд Швед хэл дээрх Åbo Akademi Их Сургууль болон Фин хэлний Турку Их Сургууль дахин шинэчлэгдэн байгуулагдсан.
Засаг захиргаа
[засварлах | кодоор засварлах]Турку хот захиргааны хувьд 9 тойрогт хуваагддаг бөгөөд тойргууд нь цаашаа 134 дүүрэгт хуваагддаг байна.
- Төв тойрог
- Хирвенсало-Какскерта тойрог
- Скансси-Уиттамо тойрог
- Итяхарью-Вариссуо тойрог
- Коройнен тойрог
- Тампереэнтие тойрог
- Кунинкойа тойрог
- Пансио-Юрккяля тойрог
- Маариа-Пааттинен тойрог
Боомт
[засварлах | кодоор засварлах]Турку далайн боомт нь Финландын хамгийн эртний боомт бөгөөд Арабын газарзүйч Аль-Идриси 1154 онд номондоо дурдсан байдаг. Боомт нь хотын төвөөс баруун зүгт Балтын тэнгисийн эрэг дээр байрладаг. Жилд 4 сая гаруй тонн ачаа, 4 сая гаруй зорчигч тус боомтоор дамждаг байна. Энэ боомт нь галт тэрэгний гатлага онгоцыг хүлээн авах чадвартай тус улсын цорын ганц боомт юм.
Турку нисэх онгоцны буудал нь хотын төвөөс хойд зүгт 8 км-т байрладаг. Худалдааны төвөөс нисэх онгоцны буудал хүртэл 1-р автобус явдаг. Дотоодын нислэгээс гадна Стокхольм, Копенхаген, Рига, Гданьск зэрэг хотууд руу нислэг үйлддэг байна. Турку нисэх онгоцны буудал нь ачаа тээврийн хэмжээгээрээ Финляндын хоёр дахь том нисэх онгоцны буудал юм.