Тур де Франс

Тур де Франс (франц. Le Tour de France) — Авто зам дээрх унадаг дугуйн мэргэжлиййн тамирчдын олон өдрийн уралдаан юм. Францад 1903 оноос зуу гаруй жилийн турш зохиогдсон дэлхийн хамгийн алдартай бөгөөд нэр хүндтэй унадаг дугуйн уралдаан. Албан бусаар "Том тойрог" гэж нэрлэдэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тур де Франс уралдааныг анх "L'Auto" сонин (одоогийн спортын L'Équipe сонин) редактор бөгөөд хамтран үүсгэн байгуулагч Анри Дегранж (франц. Henri Desgrange) сурталчилгааны төсөл хэлбэрээр зохион байгуулсан бөгөөд Парис-Брест-Парисын уралдаан ("Le Petit Journal" ивээн тэтгэдэг) болон Бордо-Парис гэх уралдаантай өрсөлдөх зорилготой байжээ.
Францын Том тойргийн санаа нь 1902 оны 11-р сарын 20-нд Анри Дегранж Парисын "Кафе де Мадрид"-ад хамт хооллож байсан L'Auto сэтгүүлийн сэтгүүлч Жео Лефевраас авсан юм. Тур де Франс уралдааны амжилт нь мөн "L'Auto" сонины хувьд мөн том амжилт авчирсан бөгөөд түүний захиалагчдын тоо 1903 онд 25,000 байгаад Тур де Франс болсоны дараа 65,000 болж өссөн; 1908 онд захиалагчдын тоо 250,000 давж, 1923 оны Тур де Франс уралдаан болох үеэр өдөрт 500,000 хувь сонин зарагдаж байжээ. 1933 оны "Тур де Франс" уралдааны үеэр сонин өдөрт 854,000 хувь хэвлэн гарч дээд амжилтаа тогтоож байжээ.
Энэ дугуйны уралдааныг "Amaury Sport Organisation (ASO)" компани, автомашины Ралли "Дакар"-ын нэгэн адил зохион байгуулдаг юм.
Уралдааны зарчим
[засварлах | кодоор засварлах]Тур де Франс 21 үе шаттай болдог. Нэг өдөр нэг үе шат болдог. Дугуйчин үе шатыг заавал дуусгаж байж өөрийн амжилтыг бүртгүүлж оноогоо хуримтлуулах ёстой.
Уралдааны нийт урт нь 3000-аас 4000 км-ийн хооронд байдаг (энэ замын урт жил бүр өөрчлөгддөг). Хамгийн урт 5745 км уралдаан 1926 онд болсон юм.
Ерөнхий зарчим нь хуримтлагдсан цаг хугацааны дагуу эрэмбэлдэг байна. Тэмцээний бүх үе шатанд зарцуулсан нийт цаг нь (өөрөөр хэлбэл бүх үе шатуудын нийлбэр) бүх оролцогчдоос хамгийн богино байгаа дугуйчин түрүүлдэг. Нэг ч үе шатанд түрүүлэхгүйгээр тэмцээнд ялах боломжтой (Грег ЛеМонд 1990 онд, Крис Фрум 2017 онд ийм маягаар түрүүлсэн). Аяллын аль нэг үе шатанд түрүүлэх нь дугуйчны ерөнхий ангилалд эцсийн дүнгээс үл хамааран том амжилт гэж тооцогддог байна.
Зарцуулсан цагийн ангиллаас гадна өөр номинацууд байдаг.
- шилдэг спринтер тамирчин;
- шилдэг уулын замын тамирчин;
- шилдэг залуу тамирчин.

Шар өнгөтэй өмсгөл нь Тур де Франс тэмцээний тэргүүлэгч тамирчныг илтгэдэг юм. Шар өнгийн өмсгөлийг тэмцээнд цагаар тэргүүлж буй дугуйчин өмсдөг, энэ нь бүх шагналын бусад өнгийн өмсгөлүүдээс хамгийн нэр хүндтэй нь юм. Тэргүүлэгчийн шар өмсгөлийн өнгө нь анх Тур де Франс тэмцээнийг ивээн тэтгэсэн "L'Auto" сонинтой холбоотой юм. (сонин нь шар хуудастай байсан).
Тур де Франс тэмцээний үе үеийн ялагчид
[засварлах | кодоор засварлах]1903 —Морис-Франсуа Гарен, 1904 —Анри Корнэ, 1905 —Ли Трусселье, 1906 —Р. Поттье, 1907 —Л. Пети-Бретон, 1908 —Л. Пети-Бретон, 1909 —Ф. Фабер, 1910 —О. Лапиз, 1911 —Г. Гарригу, 1912 —О. Дефре, 1913 —Ф. Тис, 1914 —Ф. Тис, 1919 —Ф. Ламбо, 1920 — Ф. Тис, 1921 —Л. Сьер, 1922 —Ф. Ламбо, 1923 —А. Пелиссье, 1924 —О. Боттеккья, 1925 —О. Боттеккья, 1926 —Л. Бюссе, 1927 —Н. Франц, 1928 —Н. Франц, 1929 —М. де Вале, 1930 —А. Ледюк, 1931 —А. Мане, 1932 —А. Ледюк, 1933 —Г. Шпейхер, 1934 —А. Мане, 1935 —Ромен Мас, 1936 —Сильвер Мас, 1937 —Р. Лапеби, 1938 —Д. Бартали, 1939 —С. Мас, 1947 —Ж. Робик, 1948 —Д. Бартали, 1949 —Ф. Коппи, 1950 —Ф. Кублер, 1951 —Х. Кобле, 1952 —Ф. Коппи, 1953 —Л. Бобе, 1954 —Л. Бобе, 1955 —Л. Бобе, 1956 —Р. Валковяк, 1957 —Ж. Анкетиль, 1958 —Шарли Голь, 1959 —Ф. Баамонтес, 1960 —Г. Ненчини, 1961 — Жак Анкетиль, 1962 —Жак Анкетиль, 1963 —Жак Анкетиль, 1964 —Жак Анкетиль, 1965 —Ф. Жимонди, 1966 —Л. Аймар, 1967 —Р. Пинжон, 1968 —Я. Янссен, 1969 —Эдуард Меркс, 1970 —Э. Меркс, 1971 —Э. Меркс, 1972 —Э. Меркс, 1973 —Л. Окана, 1974 —Э. Меркс, 1975 —Б. Тевене, 1976 —Л. Ван Имп, 1977 —Б. Тевене, 1978 —Бернар Ино, 1979 —Бернар Ино, 1980 —Й. Зотемелк, 1981 —Бернар Ино, 1982 —Бернар Ино, 1983 —Л. Финьон, 1984 —Л. Финьон, 1985 —Б. Ино, 1986 —Г. Лемонд, 1987 —С. Роч, 1988 —П. Дельгадо, 1989 —Г. Лемонд, 1990 —Г. Лемонд, 1991 —М. Индурайн, 1992 —М. Индурайн, 1993 —М. Индурайн, 1994 —М. Индурайн, 1995 —М. Индурайн, 1996 —Б. Рийс, 1997 —Я. Ульрих, 1998 —М. Пантани, 1999 —Ленс Армстронг, 2000 —Л. Армстронг, 2001 —Л. Армстронг , 2002 —Л. Армстронг, 2003 —Л. Армстронг, 2004 —Л. Армстронг, 2005 —Ленс Армстронг, 2006 —О. Перейро, 2007 —Аальберто Контадор, 2008 —К. Састре, 2009 —Альберто Контадор, 2010 —А. Шлек, 2011 —К. Эванс, 2012 —Б. Уиггинс, 2013 —Кристофер Фрум, 2014 —В. Нибали, 2015 —К. Фрум, 2016 —Кристофер Фрум, 2017 —Кристофер Фрум, 2018 —Герайнт Томас, 2019 —Эган Берналь, 2020 —Тадэй Погачар, 2021 —Тадэй Погачар, 2022 —Йонас Вингегор, 2023 —Йонас Вингегор, 2024 —Тадэй Погачар.
Жич: Лэнс Амстронг бол 1999-2005 онд Тур де Франс уралдаанд 7 удаа дараалан түрүүлсэн Америкийн дугуйчин бөгөөд 2012 онд системтэй допинг хэрэглэсэн хэргээр бүх насаараа эрхээ хасуулж, 1998 оноос хойш авсан бүх спортын цолыг нь хурааж авсан юм.