Пифагор: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: pnb:فيثاغورث
б робот Нэмж байна: tt:Пифагор
Мөр 117: Мөр 117:
[[tl:Pythagoras]]
[[tl:Pythagoras]]
[[tr:Pisagor]]
[[tr:Pisagor]]
[[tt:Пифагор]]
[[uk:Піфагор]]
[[uk:Піфагор]]
[[vi:Pythagoras]]
[[vi:Pythagoras]]

21:45, 6 Хоёрдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Пифагорын хөшөө

Пифагор (гре. Πυθαγόρας; МЭӨ 580~572 - 500~490) буюу Самосын Пифагор нь Эртний Грекийн математикч бөгөөд Пифагорианизм гэдэг шашны хөдөлгөөний үндэслэгч байжээ. Пифагор гэдэг нь нэр биш, ямагт үнэнийг ил шууд хэлдэг учраас оногдсон хоч нь юм.

Пифагорын тухайд орчин үеийн судлаачид:

"Шашны лүндэн буулгагч, цэвэр математикч хоёр нэгэн хүнд биелсэн нь"

хэмээн дүгнэж, үйл ажиллагааг нь энэ ёсоор хоёр талтай үзсэн байдаг. Ер нь түүнээс эхэлсэн математик утга хойчийн бүхий л философид гүнзгий суурилсан юм.

Амьдрал

Түүний эцэг нь Өмнөд Италиас гаралтай Мнесарх гэгч худалдаачин хүн байжээ. МЭӨ 570-аад оны ургац муутай жил тэрээр Самос арал дээр арилжааны ажлаар түр суурьшаад байх үед хүү нь төрсөн гэдэг. Мнесарх хүүгээ байнга дагуулж наймаа хийдэг байсан тул жаалхүү аливаа юмны учрыг олохдоо гаргуун болжээ.

Пифагор нь бол гүн ухаантан Анаксимандр яруу найрагч Ферекид нарын шавь юм. Гадаад төрхөөрөө тэр тун сайхан эр байсан бөгөөд урт сахалтай, толгойдоо байнга алтан цагариг зүүж явдаг нэгэн байлаа. Пифагор 22 жилийн турш Египетэд сууж бөөгийн нууц увдисуудад суралцсан аж. Тэгэхдээ бэлэг эрхтнийхээ хөвчийг таслуулахгүй л бол мөнөөх нууц эрдмийг зааж өгөхгүй гэсэн тул Пифагор тэдний номд орж, эрхтнээ хозлуулж байжээ.

Пифагор өөрөө нэг ч зохиол бичиж туурвиагүй юм. Анх номлолоо уншихад нь 2000-аад хүн цугларч шавь орцгоогоод буцаж харилгүй эхнэр хүүхдүүдээ авчирч "Их Герег" хэмээх жижигхэн улс ч гэж болохоор, бие даасан томоохон сургуулийг байгуулжээ. Тэрхүү бие даасан бяцхан улсад Пифагорын хэлсэн бүхнийг 6ypxны зарлиг шиг мөрддөг байв. Гэхдээ Пифагор-бурхны зарлигг: "Шош ИДЭХ Нь нүгэл", "Орноос босуут алгаараа гудсаа илж биеийнхээ мөрийг арилгаж бай", "Цагаан тахианд бүү гар хүр", "Толинд харахдаа хажуудаа гал асаа", "Дээвэр дор хараацай үүрээ засах нь муу ёр" зэрэг хачирхалтай, зарим талаар инээд хүрмээр номлолууд ч бас байсан.

Пифагорын сургаал эрх чөлөөт иргэдийг оюун ухааны хувьд бие даасан үзэл бодолтой болгон хүмүүжүүлж байсан тул эрх баригчдад таалагдаагүй юм. Иймд далдуур Пифагорыг хорлох хуйвалдаан зохион байгуулжээ. Хуйвалдааныг Кротон хотын баян иргэн Килон гэгч толгойлж байв. Нэгэнтээ Пифагор хүнд өвчтэй багшийгаа эргэж очоод байхад нь байшинг гаднаас галдахад Пифагор ганц шавийнхаа хамт амьд гарч байлаа. Тэрхүү Килон гэгчийг шавь оpoxoop ирэхэд нь Пифагор хүлээж авалгүй хөөгөөд явуулчихсанд өшин хорссондоо ийнхүү халдсан хэрэг л дээ. Философич тэрхүү явдлаас хойш дайсагнагчдаас байнга зуттаж явсан боловч нэгэн шөнө салхинд гарч зугаалах үедээ алуурчдын гарт өртсөн байна.

Философи

Философи гэдэг үгийг анх бий болгогч нь Пифагор юм. Тэp амьдралын утга учрын талаархи өөрийн дүгнэлтүүдийг "философи" гэдэг байжээ. Нэгэн хотын захирагч Пифагороос философи гэдэг чинь яг юу юм бэ? хэмээн асуухад

"Хүний амьдралыг бараан зах юм уу, олимпийн наадамтай адилтгаж болно. Зах дээр хүн бүхэн л өөрт ашигтай наймаа хийхийг боддог. Наадам тэмцээнд оролцогчид алдар нэрийг эгээрдэг. Бас тэнд юу болж байгааг ажиглагчид бишгүй олон. Амьдрал дээр ч хүмүүс ийм л байдаг. Ихэнх нь баяжиж, нэр алдар олохын хойноос хөөцөлддөг. Харин цөөн зарим нь олны тэр үймээн шуугианд үл оролцон, юмс үзэгдэл байгалийгсонирхон, алив бүхний үнэн мөнийг олохоо илүүд тавьдаг. Мэргэн ухааныг таашаагч эдгээр хүмүүсийг философичид гэх бөгөөд хүний тэмүүлэх ёстой бүхий л оюун ухааныг нэгтгэж харахыг хичээдгээрээ тэд ердийн цэцэн цэлмэг яриа хөөрөөтнөөс ангид, дээгүүр юм."

гэж хариулсан гэдэг.

Томъёонууд

Пифагор нь маш олон томъёог гаргаж ирсэн бөгөөд үүнээс хамгийн алдартай нь Пифагорын теорем юм.

Зороастризм

Пифагорт маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн шашин бол зороастризм юм. 3500-гаад жилийн тэртээ Заратустра гэгч даяанчлан үнэний эрэлд гарчээ. Үнэнийг эцэстээ тэр олж таньсан бөгөөд тэр нь сайн сайхныг бүтээгч цорын ганц бурхан болж таарав. Ахуй орчлонг бий болгогч анхан чанарууд бол сайн, муу хоёр гэж Заратустра номлосон байна.

Пифагор өөрийгөө Заратустра хутгатын дайнд аваачихийн ихэд чармайжээ. Нэгэн удаа тэрээр газар ухан нүхэнд удтал хэвтэж үзэж л дээ. Ээж нь хорвоо дээр юу болж байгааг нүх рүү тонгойн ярьж өгдөг байж. Хэсэг хугацааны дараа зэвхий царайлж, яс арьс болсон Пифагор мөнөөх нүхнээсээ гарч, олны цуглаан дээр очжээ. Тэрээр өөрийгөө эрлэгийн эзнийд байсан хэмээн итгүүлж, тэгсэн мөртлөө газар дээр болсон явдлуудыг яг таг мэдэж байсанд биширсэн хүмүүс Пифагорыг амьд бурхан гэж үзэцгээсэн гэдэг юм.