Соёл Урлагийн Их Сургууль: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 202.170.66.98 (яриа)-н хийсэн засваруудыг Ganbat-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 38: Мөр 38:
СУИС 1993 оноос докторын сургалтыг явуулж байна. Соёл, урлаг судлалын салбарт докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл ажилладаг.
СУИС 1993 оноос докторын сургалтыг явуулж байна. Соёл, урлаг судлалын салбарт докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл ажилладаг.
СУИС–д жил бүр профессор багш нарын болон оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. СУИС-ийн профессор-багш нар улсын хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд өргөнөөр оролцдог. СУИС-ийн уран бүтээлчид гадаад орнуудад, тоглолт хийдэг, олон улсын фестивалиас шагнал хүртэгсэд цөөнгүй байдаг. СУИС-ийн бүрэлдэхүүнд Соёл, урлаг судлалын хүрээлэн ажилладаг. Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ажилтнууд, СУИС-ийн пхрофессор багш нарын хүчээр нүүдэлчдийн соёлын уламжлал, шинэчлэл, хөгжим, театр, дүрслэх урлагийн хөгжил, соёлын менежмент, маркетингийн асуудлаар судлагааны олон бүтээл туурвив. 2000 онд “Монголын соёлын түүх” 3 боть суурь бүтээл хэвлүүлэв.

[[category:Монгол Улсын Их Сургуулиуд]]быөыөбыөыбөыөыбө
[[category:Монгол Улсын Их Сургуулиуд]]

07:16, 7 Зургаадугаар сар 2010-ий байдлаарх засвар

Эрхэм зорилго

Монгол улсын соёл, урлагийн салбарын эрдэм шижилгээ, сургалт, уран бүтээлийн үндэсний цөм байж , олон улсын жишигт нийцэхүйц тэргүүлэх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх дорно дахины уран сайхны сэтгэлгээний төв болох.

Товч түүх

Соёл, урлагийн их сургуулийн эх суурь анх МУИС-д 1957 онд театрын найруулагч, УБИС-д 1959 онд кино-драмын жүжигчин, 1967 онд дуулаач, 1989 онд ардын хөгжмийн мэргэжлээр бэлтгэж эхэлснээр тавигдан, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 ины 6-р сарын 8-ны өдрийн 292 тоот тогтоолооор Соёл, урлагийн дээд сургуулийг бие даалган байгуулж, 1992 онд Соёл, урлагийн их сургууль болгож өргөтгөжээ.

Монгол улсын их, дээд сургуулиудын консорциумыг үндэслэгчдийн нэг нь СУИС юм. СУИС өнөөдөр урлаг, соёлын салбарын бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэдэг эрдэм шинжилгээ- сургалтын тэргүүлэх төв болж хувирлаа.

Бүрэлдэхүүн сургуулиуд

СУИС-д дараах дээд сургууль, коллеж харъяалагддаг. Үүнд:

  • Дүрслэх урлагийн дээд сургууль
  • Соёлын дээд сургууль
  • Улаанбаатарын хөгжим, бүжгийн коллеж
  • Завханы хөгжим, бүжгийн коллеж

Гадаад харилцаа

СУИС-ийн гадаад харилцаа өргөжиж, Английн Лондон хотын Вимбледоны урлагийн сургууль, Францын Лион хотын Хөгжмийн консерватори, ОХУ-ын Дорнод Сибирийн Соёл, урлагийн Улсын Академи, Кемерово мужийн Соёл, урлагийн Улсын Академи, Екатеринбург хотын Хөгжмийн Академи, Москвагийн Гнесиний нэрэмжит Хөгжмийн Академи, ХБНГУ-ын Мюнхен хотын Телевиз, киноны дээд сургууль, Японы Сока их сургууль, БНХАУ-ын өМөЗО-ны Багшийн их сургууль, Урлагийн дээд сургууль, Солонгос улын Чунг-Ангийн их сургууль, Югославын Белградын Соёл, урлагийн Академитай хамтран ажиллаж байна.

-Соёл, Урлагийн Их Сурууль ОХУ-ын Екатеринбург хотын академи
-Москва хотын Гнесины нэрэмжит хөгжмийн академи
-Улаан -үүдийн Дорнод Сибирийн соёл
-урлагийн академи
-ОХУ-ын Кемерово мужийн Соёл урлагийн улсын академи
-БНСУ-ын Чунг Ангийн их сургууль
-Германы Мюнхены телевиз, киноны сургууль
-БНХАУ-ын Бээжингийн төвийн үндэсний их сургууль
-өМөЗО-ны Хөх хотын Улсын их сургууль
-Багшийн их сургууль
-тэдгээрийн харъяа сургуулиуд
-Францийн Лион хотын хөгжмийн дээд сургууль
-Югославын Белоград хотын Соёл урлагийн академи
-АНУ-ын Хойт Каролины их сургууль
- Английн Вимбельдоны урлагийн сургуультай хамтын ажиллагаатай бөгөөд багш, оюутан, сургалтын материал солилцох, эрдэм шинжилгээний хурал, семинар сургалт, ярилцлага зохион байгуулах, сургалтын удирдлага, зохион байгуулалт, ажлын арга барилаас харилцан суралцах, тоглолт хийх, үзэсгэлэн гаргах хэлбэрээр хамтран ажиллаж байна.

Бусад

СУИС 1993 оноос докторын сургалтыг явуулж байна. Соёл, урлаг судлалын салбарт докторын зэрэг хамгаалуулах Зөвлөл ажилладаг. СУИС–д жил бүр профессор багш нарын болон оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулдаг. СУИС-ийн профессор-багш нар улсын хэмжээний болон олон улсын эрдэм шинжилгээний хурал, симпозиумд өргөнөөр оролцдог. СУИС-ийн уран бүтээлчид гадаад орнуудад, тоглолт хийдэг, олон улсын фестивалиас шагнал хүртэгсэд цөөнгүй байдаг. СУИС-ийн бүрэлдэхүүнд Соёл, урлаг судлалын хүрээлэн ажилладаг. Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн ажилтнууд, СУИС-ийн пхрофессор багш нарын хүчээр нүүдэлчдийн соёлын уламжлал, шинэчлэл, хөгжим, театр, дүрслэх урлагийн хөгжил, соёлын менежмент, маркетингийн асуудлаар судлагааны олон бүтээл туурвив. 2000 онд “Монголын соёлын түүх” 3 боть суурь бүтээл хэвлүүлэв.