Сидней: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: yo:Sydney
б робот Өөрчилж байна: zh-yue:雪梨 (澳洲)
Мөр 200: Мөр 200:
[[zh:悉尼]]
[[zh:悉尼]]
[[zh-min-nan:Sydney]]
[[zh-min-nan:Sydney]]
[[zh-yue:悉尼]]
[[zh-yue:雪梨 (澳洲)]]

12:49, 18 Зургаадугаар сар 2010-ий байдлаарх засвар

Сидней
Sydney
Хотын зураг
Сиднейн дуурийн театр ба төв бизнесийн дүүрэг
Хоч нэр: "The Harbour City (Боомтын хот)"

Сидней-н байршил
Австрали дахь байршил

Солбицол: 33°51′35.9″S, 151°12′40″E
Улс Австрали
Муж Шинэ Өмнөд Вэльс
Түүх  
Байгуулагдсан 1788 оны 1 сарын 26
Газар нутаг  
 - Нийт 12144.6 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 4,284,379
 - Нягтрал 2058/км²
Цагийн бүс UTC+10
 - Зун   UTC+11
Цахим сүлжээ: www.cityofsydney.nsw.gov.au

Сидней (Англи: Sydney) нь Австралийн хамгийн их хүн амтай хот юм. Шинэ Өмнөд Вэльс мужийн төв бөгөөд Британийн Австрали дахь хамгийн анхны колони юм. Тус хотыг 1788 онд Британиас ирсэн Анхны усан флотын удирдагч Артур Филлип Сиднейн буланд байгуулжээ. Сиднейгээс ирсэн хүнийг Sydneysider гэдэг.

Сидней нь Австралийн зүүн өмнөд эрэг дээр оршдог. Сидней хот Жэксон боомтыг хүрээлж байгуулагдсан тул "Боомтын хот" гэсэн хочтой болжээ. Сиднейн дуурийн театр, Боомтын гүүр (Harbour Bridge), далайн эргүүдээрээ алдартай. Хотын нутаг дэвсгэрийн эргэн тойронд үндэсний паркууд байдаг ба олон булан тохой, гол мөрнүүдтэй. Лоубороугийн их сургуулийн 1999 оны "дэлхийн хот"-уудын жагсаалтад бүртгэгджээ. Сидней нь 1938 оны Британий эзэнт гүрний наадам, 2000 оны зуны олимп, 2003 оны Рагбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон спорт, улс төр, соёл урлагийн наадам, тэмцээн, арга хэмжээг зохион байгуулсан байна. 2007 оны есдүгээр сард Ази Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын 21 гишүүн орны төрийн тэргүүдийг хүлээн авч, 2008 оны долдугаар сард Дэлхийн залуучуудын өдрийг зохион байгуулжээ.

Австралид ирж буй цагаачдын олонхи нь Сиднейг зорьдог учир олон үндэстнээс бүрдсэн хот болжээ. Мерсерийн судалгаагаар Сидней нь амьжиргааны өртгөөр Австралид нэгт, дэлхийд 21-т жагсжээ.

Гадаад холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.