Харри Поттэр: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 17: Мөр 17:
# Harry Potter and the Half-Blood Prince - [[Харри Поттэр ба Эрлийз Хунтайж]]
# Harry Potter and the Half-Blood Prince - [[Харри Поттэр ба Эрлийз Хунтайж]]


8 Harry Potter and the Deathly Hallows - [[Харри Поттэр ба Үхлийн өглөгүүд]
7.Harry Potter and the Deathly Hallows - [[Харри Поттэр ба Үхлийн өглөгүүд]


{{stub}}
{{stub}}

19:54, 23 Долоодугаар сар 2010-ий байдлаарх засвар

Харри Поттэр (Англи: Harry Potter) нь Английн зохиолч Ж. К. Роулингийн бичсэн өсвөр насны хүү Харри Поттэрийн тухай долоон цуврал, уран зөгнөлт зохиол юм. Зохиолын үйл явдал голдуу залуу шидтэнүүдийн сургууль болох Хогвартс Ид Шидийн Сургуульд болох бөгөөд, Лорд Волдэморт хэмээх Харригийн эцэг эхийг алсан хар шидтэний эсрэг Харри Поттэрийн тэмцлийг өгүүлдэг.

1997 онд Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу ном худалдаанд гарсан даруйдаа алдартай болж, дэлхий даяар амжилтанд хүрсэн билээ. Цуврал номноос сэдэвлэн кинонууд, компьютер тоглоом болон Харри Поттэрийн сэдэвтэй төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн олны хүртээл болсоор байна. 2007 оны 8 сарын байдлаар нийт долоон боть номын эхний зургаа нь дэлхий даяар 400 гаруй сая хувь борлогдож, 64 гаруй хэл рүү орчуулагджээ. Цувралын төгсгөлийн ном болох Харри Поттэр ба Үхлийн Эрдэнэс ном нь 2007 оны 7 сарын 21-нд худалдаанд гарсан даруйдаа 12 сая хувь борлогдсон нь дээд амжилт тогтоогоод байна.

Зохиолын амжилт нь Роулингийг түүхэн дэхь хамгийн баян зохиолч болгожээ. Номны англи хувилбаруудыг Их Британид Блүүмсбүри, АНУ-д Сколастик, Австралид Аллен&Анвин, Канадад Рэйнкоуст Ном компаниуд тус тус хэвлэж байна.

Одоогоор эхний таван номоор Ворнэр Брадэрс компани кино хийсэн бөгөөд зургаа дахь Харри Поттэр ба Эрлийз хунтайж 2008 оны 11-р сарын 21-нд кино театруудаар гарчээ. Цувралын сүүлчийн киног хоёр ангитайгаар хииж 2010 оны намар дэлгэцэнд гаргахаар төлөвлөөд байна. Харри Поттэрийн сэдэвтэй маш олон бүтээгдэхүүн гарсан нь Харри Поттэр брэндийг 15 тэрбум гаруй ам.долларын үнэ хүргэж чаджээ.

Харри Поттэр нь уран зохиолын баатар бөгөөд түүний тухай ном нь долоон цуврал болно.

Номнууд

  1. Harry Potter and the Philosopher's Stone - Харри Поттэр ба Гүн ухаантны чулуу
  2. Harry Potter and the Chamber of Secrets - Харри Поттэр ба Нууцат өрөө
  3. Harry Potter and the Prisoner of Azkaban - Харри Поттэр ба Азкабаны хоригдол
  4. Harry Potter and the Goblet of Fire - Харри Поттэр ба Галт цом
  5. Harry Potter and the Order of the Phoenix - Харри Поттэр ба Фениксийн бүлгэм
  6. Harry Potter and the Half-Blood Prince - Харри Поттэр ба Эрлийз Хунтайж

7.Harry Potter and the Deathly Hallows - [[Харри Поттэр ба Үхлийн өглөгүүд]

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA