Алтан хан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[Зураг:Altan Khan.jpg|thumb|220px]]
[[Зураг:Altan Khan.jpg|thumb|220px]]
[[Түмэд]]ийн '''Алтан хан''' ([[1507]] - [[1582]]) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр [[Батмөнх Даян хаан]]ы ач, [[Барс Болод Жонон хаан]]ы хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь '''Анд''' гэдэг.
[[Түмэд]]ийн '''Алтан хан''' ([[1507]] - [[1582]]) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр [[Батмөнх Даян хаан]]ы ач, [[Барсболд жонон хаан]]ы хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь '''Анд''' гэдэг.


Түүний ах [[Гүн Билиг]] нь [[Ордос]]ыг захирч байжээ. Ах нь 1542 онд нас нөгчсөний дараа Алтан Баруун түмэнг ерөнхийд нь удирдах болж, "Түшээт сэцэн хан" цолтой болсон байна.
Түүний ах [[Гүнбилиг]] нь [[Ордос]]ыг захирч байжээ. Ах нь 1542 онд нас нөгчсөний дараа Алтан Баруун түмэнг ерөнхийд нь удирдах болж, "Түшээт сэцэн хан" цолтой болсон байна.


[[Цахар]]т сууж байсан [[Бодь Алаг хаан]] 1547 онд нас барахад, түүний орыг залгасан Дарайсун Гүдэн хаанд Алтан шахалт үзүүлсээр "Гэгээн хан" цолтой болж чаджээ. Түүний захирч байсан Ордос буюу [[Шар мөрөн|Шар мөрний]] эрэг хавь нь [[Ойрад]], [[Хятад]], [[Төвд]]тэй харилцах зангилаа болж байсныхаа хувьд түүний нэр нөлөөг ихэсгэж байснаас гадна янз бүрийн соёлуудтай харьцах боломжийг олгож байв.
[[Цахар]]т сууж байсан [[Бодь Алаг хаан]] 1547 онд нас барахад, түүний орыг залгасан Дарайсун Гүдэн хаанд Алтан шахалт үзүүлсээр "Гэгээн хан" цолтой болж чаджээ. Түүний захирч байсан Ордос буюу [[Шар мөрөн|Шар мөрний]] эрэг хавь нь [[Ойрад]], [[Хятад]], [[Төвд]]тэй харилцах зангилаа болж байсныхаа хувьд түүний нэр нөлөөг ихэсгэж байснаас гадна янз бүрийн соёлуудтай харьцах боломжийг олгож байв.

03:16, 17 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Түмэдийн Алтан хан (1507 - 1582) нь Түмэдийн захирагч бөгөөд Монголын баруун түмэнг удирдаж байсан алтан ургийн хан юм. Тэрээр Батмөнх Даян хааны ач, Барсболд жонон хааны хоёр дахь хүү болно. Жинхэнэ нэрийг нь Анд гэдэг.

Түүний ах Гүнбилиг нь Ордосыг захирч байжээ. Ах нь 1542 онд нас нөгчсөний дараа Алтан Баруун түмэнг ерөнхийд нь удирдах болж, "Түшээт сэцэн хан" цолтой болсон байна.

Цахарт сууж байсан Бодь Алаг хаан 1547 онд нас барахад, түүний орыг залгасан Дарайсун Гүдэн хаанд Алтан шахалт үзүүлсээр "Гэгээн хан" цолтой болж чаджээ. Түүний захирч байсан Ордос буюу Шар мөрний эрэг хавь нь Ойрад, Хятад, Төвдтэй харилцах зангилаа болж байсныхаа хувьд түүний нэр нөлөөг ихэсгэж байснаас гадна янз бүрийн соёлуудтай харьцах боломжийг олгож байв.

Тэрээр одоогийн Өвөр Монголын нийслэл Хөх хотыг үндэслэн байгуулсан юм. Мөн тэрээр Төвдийн Буддизмыг Монголд нэвтрэхэд чухал үүрэг гүйцэтгэснээрээ Монголын түүхэнд үлдсэн. Монголын анхны Буддын сүм хийд болох Тэгчин Чонхорыг Хөх хотод чухам Алтан хан байгуулсан аж. Мөн 1586 онд Абтай Сайн ханы дэмжлэгтэйгээр хуучин Их Монгол Улсын нийслэл Хархорумын ойролцоо Эрдэнэ-Зуу хийдийг байгуулжээ.

Цэрэг зэвсгийн хувьд Алтан хан нь Минь улсыг сандаргах хүчтэй байв. Тэрээр 1529, 1530, 1542 онуудад Хятад руу довтолж ихээхэн олзтой буцаж байсан бөгөөд 1550 онд Цагаан хэрмийг давж, Бээжинд тулан очиж байсан аж. Хятадын хаан 1571 онд түүнтэй найрамдлын гэрээ байгуулж, адуугаар торго дурдан сольж авах наймааг зөвшөөрч байсан түүхтэй.

1582 онд Алтан хан нас барахад түүнийг хүү Сэнгэ Дүүрэн нь залгамжилжээ. Мөн ач хүү Ёндонжамц нь 4-р далай ламаар тодорч байсан түүхтэй.