Оцон шувуу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: jv:Pinguin
б робот Нэмж байна: sh:Pingvinke
Мөр 121: Мөр 121:
[[ro:Pinguin]]
[[ro:Pinguin]]
[[ru:Пингвиновые]]
[[ru:Пингвиновые]]
[[sh:Pingvinke]]
[[simple:Penguin]]
[[simple:Penguin]]
[[sk:Tučniakotvaré]]
[[sk:Tučniakotvaré]]

20:20, 24 Есдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Оцон шувуу
Оршин байсан хугацаа: Палеоцен-Одоо
Генту оцон шувуу, Pygoscelis papua
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Шувуу
Доод анги: Neognathae
Баг: Оцон шувуу хэлбэртэн
Sharpe, 1891
Овог: Оцон шувууныхан
Bonaparte, 1831
Төрөл

Aptenodytes
Eudyptes
Eudyptula
Megadyptes
Pygoscelis
Spheniscus

Оцон шувуу нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст, тэр дундаа Антарктидаар төвлөрөн амьдардаг усны, нисдэггүй шувуу юм. Усанд өндөр дасан зохицсон энэ шувуу нь энгэр цээж нь цагаан, нуруун хэсэг нь хар өдөөр бүрхэгдсэн байх ба далавч нь сэлүүрний үүрэг гүйцэтгэдэг.

Ихэнх оцон шувуу нь сам хорхой, загас, арваалж зэргээр хооллох бөгөөд амьдралынхаа хагасыг усанд, хагасыг хуурай газарт өнгөрөөнө. Бүх зүйлийн оцон шувуу нь өмнөд хагасаас гаралтай ч, ганц Антарктид гэлтгүй зарим зүйл нь сэрүүн бүсээр, Галапагос оцон шувуу хэмээх нэг зүйл нь экваторын дэргэд амьдардаг. Оцон шувууны хамгийн том зүйл нь Император оцон шувуу бөгөөд нас бие гүйцсэн нь дундажаар 1.1 м өндөр, 35 кг жинтэй байна. Хамгийн жижиг зүйл нь Цэнхэр оцон шувуу ба 40 см өндөр, 1 кг жинтэй. Том биетэй зүйлүүд нь голдуу хүйтэн бүсээр таарах ба жижиг зүйлүүд нь ерөнхийдээ сэрүүн, дулаан бүсээр нутаглана. Балар эртний үеийн зарим зүйл оцон шувуу нь насанд хүрсэн хүнтэй тэнцэхүйц өндөр, жинтэй байжээ.

Төрөл, зүйлийн ангилал

Оцон шувуудын зүйлийн тоо нь маргаантай юм. Ерөнхийд нь 6 төрөл, 17-20 зүйлд хуваан үзэж байна.

Дэд овог Spheniscinae – Өдгөө амьдарч буй оцон шувууд

Гадаад холбоос

 Commons: Penguin – Викимедиа дуу дүрсний сан