Марианы арлууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Шинэ хуудас: [[Зураг:Philippine Sea location.jpg|400 px|right|thumb|Филиппиний тэнгисийн зүүн талд Марианы арлууд байрлана. Зүүн т...
(Өөрчлөлт алга)

09:52, 8 Аравдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Филиппиний тэнгисийн зүүн талд Марианы арлууд байрлана. Зүүн талд нь Марианы хотгор бий.

Марианы арлууд (Англи: Mariana Islands) нь Номхон далайн баруун хойд хэсэгт, хойд өргөргийн 12 - 21 хэмийн хооронд, зүүн өргөргийн 145 хэмийн дагуух, 15 галт уулаас бүрэлдэн, нум хэлбэртэй тогтсон ольтриг юм. Хойд талд нь Япон, өмнө талд нь Шинэ Гвиней, баруун талд нь Филиппиний тэнгис оршино. Марианы бүлэг арлуудын хамгийн өмнөд үзүүр нь Гуам болно. Арлыг 17-р зууны үеийн Испанийн хатан хаан Австрийн Марианагийн нэрээр нэрлэсэн бөгөөд Испаничууд колоничилж байв.

Изү-Боонин-Марианы нум гэгдэх геологийн системийн нэг хэсэг болох тус арлуудын хойд хэсэг нь 5 сая жилийн өмнө, өмнөд хэсэг нь 30 сая жилийн өмнө үүсчээ. Номхон далайн тавцан баруун тийш шилжиж, ирмэгээрээ дэлхийн хамгийн олон идэвхтэй галт уул бүхий Марианы тавцангийн доогуур шургаж орсны улмаас бий болсон. Энэхүү хоёр тавцангийн шургалтын үр дүнд, Марианы арлуудын яг зүүн талд дэлхийн далайн хамгийн гүн, дэлхийн төвд хамгийн ойрхон орших цэг болох Марианы хотгор үүсчээ.

Марианы арлуудыг Микронезийн бүлэг аралд хамруулдаг. Засаг захиргааны хувьд Марианы арлууд нь АНУ-ын харьяа нутаг дэвсгэр болох Гуам, мөн Хойд Марианы арлуудын хамтын нөхөрлөл гэсэн 2 үндсэн хэсэгт хуваагддаг.