Эшмор ба Картьер Арлууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: tr:Ashmore ve Cartier Adaları
б робот Нэмж байна: sr:Острва Ашмор и Картије
Мөр 64: Мөр 64:
[[simple:Ashmore and Cartier Islands]]
[[simple:Ashmore and Cartier Islands]]
[[sk:Ashmorov a Cartierov ostrov]]
[[sk:Ashmorov a Cartierov ostrov]]
[[sr:Острва Ашмор и Картије]]
[[sv:Ashmore- och Cartieröarna]]
[[sv:Ashmore- och Cartieröarna]]
[[ta:ஆஷ்மோர் கார்ட்டியர் தீவுகள்]]
[[ta:ஆஷ்மோர் கார்ட்டியர் தீவுகள்]]

09:34, 16 Арваннэгдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Эшмор ба Картьер Арлууд
Хайберниа шүрэн арал (НАСА-гийн хиймэл дагуулын зураг

Эшмор ба Картьер Арлуудын Нутаг Дэвсгэр Англи: Territory of Ashmore and Cartier Islands нь Австралиас баруун хойшоо, Индонезийн Роти арлаас өмнө зүгт Энэтхэгийн Далайд эх газрын шельфийн зах хавиар орших тропикийн эзгүй хоёр бүлэг жижиг арал юм.

Газарзүй

Эшмор шүрэн арал НАСА-гийн хиймэл дагуулын зурганд

Тус нутаг дэвсгэрт Эшмор шүрэн арал (Баруун, Дундад, Зүүн арлууд) болон Картьер арал (зүүн тийш 70 км-т оршино) багтах ба нийт нутаг дэвсгэр нь шүрэн арлын хүрээнд, гүехэн булан тохойг оруулбал 199.45 км² бөгөөд хуурай газар нь 114,400 м² болно. Нийт эргийн шугам нь 74.1 км, ямар ч боомт, зангуу хаях газар байхгүй. Эшмор шүрэн арлаас зүүн хойш 42 км-т орших ойролцоох Хайберниа шүрэн арал нь тус нутаг дэвсгэрийн бүрэлдхүүнд ордоггүй. Ус татрах үед шүрэн арлын томоохон хэсэг нь ил гардаг боловч үргэлж хуурайгаараа байдаг газар байхгүй.

  • Эшмор шүрэн арал 155.40 км² (гүехэн булан тохойг оруулаад шүрэн арлын хүрээнд)
    • Баруун арал, 51,200 м² хуурай газар;
    • Дундад арал, 21,200 м² хуурай газар;
    • Зүүн арал, 25,000 м² хуурай газар;
  • Картьер шүрэн арал 44.03 км² (гүехэн булан тохойг оруулаад шүрэн арлын хүрээнд)
    • Картьер арал, 17,000 м² хуурай газар;

Баруун арал дээр цаг уурын автомат станц бий.

Лавлах материал

Гадны холбоос

 Commons: Ashmore and Cartier Islands – Викимедиа дуу дүрсний сан