Дарийн Дамдин: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 40: Мөр 40:


{{DEFAULTSORT:Дамдин, Дарийн}}
{{DEFAULTSORT:Дамдин, Дарийн}}
[[Category:Үндэсний бөх]]
[[Category:Монгол бөхчүүд]]
[[Category:Монгол бөхчүүд]]
[[Category:Монгол улсын хөдөлмөрийн баатрууд]]
[[Category:Монгол улсын хөдөлмөрийн баатрууд]]

06:39, 23 Арваннэгдүгээр сар 2010-ий байдлаарх засвар

Дарийн Дамдин

Нэр Дарийн Дамдин
Цол Дархан аварга
Төрсөн өдөр 1931 оны 1 сарын 1
Төрсөн газар Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум
Амжилт
Түрүүлсэн тоо 5
Үзүүрлэсэн тоо 5
Шөвгөрсөн тоо 23
Цол хүртсэн он
Улсын начин 1952
Улсын арслан 1956
Улсын аварга 1958
Даян аварга 1959
Дархан аварга 1960
Тайлбар
2008 оны 9 сарын 12-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Дарийн Дамдин нь (1931-2002) Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга цолтой үндэсний бөхийн тамирчин, мөн гавъяат жүжигчин цолтой циркийн жүжигчин юм.

Өсвөр нас

Дарийн Дамдин нь 1931 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд Уйлган голын хөндийд Пүрэвийн хүү болон мэндэлжээ. Түүнийг 6 настайд эцэг нь нас барсан тул эх Дариараа овоглох болсон байна. Багаас адуу малтай ноцолдох, түлээ мод бэлтгэх, хашаа хороо барих зэрэг хар бор ажилд сайн байсан болон Ханх баазад ачигч хийж байсан зэрэг нь бие бялдрын хөгжилд нөлөө үзүүлжээ. Анх 20 настайдаа сумын наадамд түрүүлж бөхийн гараагаа эхлэжээ.

Циркийн жүжигчин

Тэрээр циркийн тайзнаа хүч тамирын гайхамшгийг үзүүлдэг жүжигчин байлаа. Циркийн хүч тамирын дасгал Дамдин аваргыг сайн барилдахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл байсан гэдэг.

Үндэсний бөх

1952 онд 6 давж улсын начин цол хүртсэн бол 1956 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол хүртжээ. 1957 онд түрүүлэхэд нь улсын аварга цол хүртээлгүй “Улам нэмэх” чимэг өгчээ. 1958 онд 3 дахиа 9 давж түрүүлэн улсын аварга, 1959 онд 9 давж түрүүлэн даян аварга, 1960 онд 9 давж түрүүлэн дархан аварга цол хүртжээ. Улсын наадамд 23 удаа шөвгөрснөөс 5 дараалан түрүүлсэн, мөн 5 удаа түрүү булаалдсан цагийг эзэлсэн их аварга юм.

Барилдааны арга барил, мэх

Маш хурдан шуурхай барилддагаараа алдартай аварга байсан тул бөхийн тайлбарлагчид «Гарлаа, өрлөө, давлаа» гэсэн гурван үгийг л хэлж амждаг байсан гэдэг. Улсын заан Ц.Гомбодорж «1960 онд Дамдинтай үзүүр түрүүнд үлдлээ. Би өрөх шиг болсон, нэг мэдэхэд газар хэвтэж байлаа. Дамдин бусдаас хол тасархай байв. Дөнгөж өрөнгүүтээ ганцхан дайраад л явчихна» гэж дурсаж ярьж байжээ.

Гэр бүл

Гэргий Цэрэндулам. Хүү нь улсын гарьд Дамдингийн Баяраа.