Нил мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б [r2.5.2] робот Нэмж байна: tt:Нил
б r2.5.2) (робот Нэмж байна: si:නයිල් ගඟ
Мөр 102: Мөр 102:
[[scn:Nilu]]
[[scn:Nilu]]
[[sh:Nil]]
[[sh:Nil]]
[[si:නයිල් ගඟ]]
[[simple:Nile]]
[[simple:Nile]]
[[sk:Níl]]
[[sk:Níl]]

12:03, 23 Арванхоёрдугаар сар 2010-ий байдлаарх засвар

Нил (Эртний Египетээр "iteru", Коптик хэлээр "piaro" эсхүл "phiaro") мөрөн нь хойд зүг руу урсгалтай, Африкийн голлох мөрөн юм. Дэлхий даяар хамгийн урт гол хэмээгддэг ч сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд Амазон мөрөн илүү урт байж болзошгүйг харуулж байгаа билээ. Нилд Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгал байх бөгөөд удаах нь Нилийн ус, үржил шимийн гол эх үүсвэр бол Цагаан Нил нь илүү урт юм байна. Цагаан Нил Африкийн төв хэсгээс эх авах бөгөөд Нилээс хамгийн хол орших эх нь өмнөд Руанда дахь булаг болдог. Тэндээс Танзани, Виктория нуур, Уганда, өмнөд Суданаар дамжин урсдаг бол Цэнхэр Нил нь Этиоп дахь Тана нуураас эх авч Судан руу зүүн-өмнө зүгээс урсан орно. Хоёр мөрөн Суданы нийслэл Хартумын ойролцоо нийлдэг.

Мөрний хойд хэсэг нь бараг дан цөлөөр урсах бөгөөд Суданаас, Египет руу урсана. Египет нь Нил мөрнөөс олон мянган жилийн турш хамааралтай байсаар ирсэн ба хотууд нь Нил мөрний хөндийд байрлахын зэрэгцээ түүхийн гол дурсгалууд мөрний ойролцоо оршдог. Нил мөрөн Газрын дундад тэнгис руу маш том садраа үүсгэн цутгадаг.