Монгол хэлний язгуур: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: tt:Монгол телләре
б робот Нэмж байна: sco:Mongolic leids; cosmetic changes
Мөр 63: Мөр 63:
[[13-р зуун|13-р зууны]] сүүлийн хагаст Чингис хааны ач [[Хубилай хаан|Хубилайн]] зарлигаар [[шарын шашны]] мяндагтан [[Пагва лам]] [[Төвд бичиг|Төвд үсэгт]] үндэслэн [[Дөрвөлжин бичиг]] зохион [[Юань гүрэн]] даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг [[монгол бичиг]] нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн [[Уйгуржин бичиг]] болно.
[[13-р зуун|13-р зууны]] сүүлийн хагаст Чингис хааны ач [[Хубилай хаан|Хубилайн]] зарлигаар [[шарын шашны]] мяндагтан [[Пагва лам]] [[Төвд бичиг|Төвд үсэгт]] үндэслэн [[Дөрвөлжин бичиг]] зохион [[Юань гүрэн]] даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг [[монгол бичиг]] нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн [[Уйгуржин бичиг]] болно.


[[17-р зуун|17-р зуун]]д Ойрадын Зая Бандида Ойрад аялгад тохируулан Монгол бичгийг өөрчилж, [[Тод бичиг|Тод үсгийг]] бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад гарвалын Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч [[Орос хэл]]энд хэрэглэгдэх [[Кирилл бичиг]] дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон [[зөв бичгийн дүрэм]] [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ-ын]] үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ.
[[17-р зуун]]д Ойрадын Зая Бандида Ойрад аялгад тохируулан Монгол бичгийг өөрчилж, [[Тод бичиг|Тод үсгийг]] бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад гарвалын Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч [[Орос хэл]]энд хэрэглэгдэх [[Кирилл бичиг]] дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон [[зөв бичгийн дүрэм]] [[Зөвлөлт Холбоот Улс|ЗХУ-ын]] үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ.


[[Буриад хэл]] болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.
[[Буриад хэл]] болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.
Мөр 100: Мөр 100:
[[qu:Mungul rimaykuna]]
[[qu:Mungul rimaykuna]]
[[ru:Монгольские языки]]
[[ru:Монгольские языки]]
[[sco:Mongolic leids]]
[[simple:Mongolic languages]]
[[simple:Mongolic languages]]
[[sk:Mongolské jazyky]]
[[sk:Mongolské jazyky]]

16:21, 19 Хоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Монгол хэлний бүлэг гэдэг нь Монголын тал хээрээр (Монгол улс болон Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах Орон) төвлөрөн Евразийн эх газарт оршин суух үндэстнүүдийн нэг гарвал бүхий хэлнүүдийн нийтлэг нэр. Эдгээр хэлнүүд дүрэм, үг, авиа зэрэг талаар нягт холбоотой бөгөөд эдгээр хэлээр ярилцагчдыг монгол хэлтнүүд гэж нэрлэх нь ч бий.

Энэ бүлгийн хэлнүүд нь эгшиг зохицох ёс, үгийн төгсгөлд нөхцөл, дагавар залгаж утга бүрэлдүүлдэг зэрэг чанараараа Түрэг хэлний бүлэг болон Тунгус хэлний бүлэгтэй тун төстэй учраас эдгээрийг ерөнхийд нь Алтай хэлний язгуурт багтаадаг.

Тархалт

Энэ хэлний бүлэгт хамаарах хэлнүүдийг газар нутгаар нь зүүнээс баруун тийш жагсаав.

Монгол угсаатан гэж нэрлэгдэх ард түмний хэл яриануудаас Монгол улсын баруун хэсэг болон Хятадын Цинхай, Шинжаанд байх Ойрад гарвалын Монголчуудын хэл нь бусад Монгол хэлнүүдээс харьцангуй холдсон учир Ойрад хэл хэмээн нэрлэх нь бий. Тэд Монгол бичгийг бага зэрэг өөрчилсөн Тод бичиг хэрэглэдэг. Гэхдээ Ойрадуудыг Монгол үндэстэн гэж авч үзэн, Ойрад хэлийг Монгол хэлний нэгэн аялга хэмээн ойлгох нь түгээмэл.

Ангилал

Монгол хэлний бүлгийн хэлнүүд ярилцагчдын тоо цөөтэй учир хэл зүйн үүднээс бага судлагдсан хэл олон байх бөгөөд тогтсон ангилал байхгүй. Энд ангиллын нэг жишээг оруулав.

  • Зүүн хэсгийн аялга
    • Умард хэсэг
      • Буриад аялга (Буриадуудын Буриад хэл болон Монголчуудын хойд хэсгийнхэн ярилцах аялга)
    • Зүүн хэсэг
      • Хорчин аялга (Өвөр Монголын зүүн хойд хэсэг)
      • Харчин аялга (Өвөр Монголын зүүн хойд хэсэг)
    • Өмнөд хэсэг
      • Цахар аялга (Өвөр Монголын төв хэсэг) - Өвөр Монголын гол аялга
      • Ордос аялга (Өвөр Монголын баруун өмнө хэсэг)
    • Төв хэсэг
  • Баруун хэсгийн аялга
    • Ойрад аялга (Ойрад хэл. Монгол улсын баруун хэсэг болон Хятадын Цинхай мужийн нэг хэсэг, Шинжааны хойд хэсэг)
      • Халимаг хэл
  • Тусгаарлагдсан хэлнүүд (Бусад хэлтэй холбогдох холбоо нь бүрэн тодорхойгүй хэлнүүд)
    • Дагуур хэл
    • Шил Югур хэл
    • Монгур хэл
    • Баоань хэл
    • Тунсянь хэл
    • Могол хэл

Монгол хэл гэж нэрлэгдэх нь дээрх "ангилал"-д буй тодорхойлолтод буй Халх аялга болон өвөр Монголын аялгууд дээр Халимагаас бусад Ойрад аялгуудыг нэмсэн зүйл гэж ойлгоно. Түүнчлэн зөвхөн Монгол улсын нийтлэг хэл болох Халх аялга, эсвэл Халх аялга, өвөр Монголын аялгууд ба Буриад хэлийг оролцуулсан зүүн хэсгийн аялгыг тэр чигээр нь ойлгох нь ч бий.

Үсэг бичиг

Монгол үндэстэн бичиг үсэгтэй болсон тухай Нууц товчоонд дурьдсанаар 1204 онд Чингис Хаан Найман аймгийг бут цохиход Тататунга хэмээх Уйгур хэлтэй бичгийн хүн олзлогдож, Монголчуудад бичиг үсгийн чухлыг ойлгуулснаар үр ач нартаа тэрхүү Уйгур бичгийг сургаснаас эхлэлтэй гэж байдаг. Гэхдээ түүнээс өмнө ч бичиг үсэгтэй болсон байх магадлал бий. Ямартай ч одоогоор олдсон Монгол хэл дээрх хамгийн эртний бичгийн дурсгал бол 1224 онд босгосон Чингисийн чулуун бичиг юм.

Гэвч Хятадын эд өлгийн зүйл дунд Кидан бичгийн дурсгал байх бөгөөд Кидан хэлийг Монгол хэлний бүлэгт хамааруулбал Киданы чулуун бичээсүүд одоогоор олдсон Монгол хэлтний хамгийн эртний бичиг үсгийн дурсгал болох юм.

13-р зууны сүүлийн хагаст Чингис хааны ач Хубилайн зарлигаар шарын шашны мяндагтан Пагва лам Төвд үсэгт үндэслэн Дөрвөлжин бичиг зохион Юань гүрэн даяар хэрэглэж байсан ч түүний уналттай цуг мартагджээ. Өдгөө өвөр Монголд хэрэглэгддэг монгол бичиг нь Чингис хааны үеэс хойш хэрэглэж ирсэн Уйгуржин бичиг болно.

17-р зуунд Ойрадын Зая Бандида Ойрад аялгад тохируулан Монгол бичгийг өөрчилж, Тод үсгийг бүтээн Ойрадын бичиг үсгийн соёлыг үндэслэжээ. Энэ нь одоо ч Хятадын баруун хэсгээр байх Ойрад гарвалын Монголчуудын дунд хэрэглэгдсээр буй. Халимагууд ч мөн энэ үсгийг хэрэглэж байсан боловч Орос хэлэнд хэрэглэгдэх Кирилл бичиг дээр 6 үсэг нэмсэн цагаан толгой болон зөв бичгийн дүрэм ЗХУ-ын үеэс хэрэглэх болжээ. Мөн одоогийн Халимаг хэлэнд Орос хэлний үг ихээр орж ирсэн тул ярианы хэл нь төстэй Ойрад аялгаас бичгийн хэл нь маш ихээр ялгаатай болжээ.

Буриад хэл болон Монгол улсын Халх Монгол хэл нь мөн ЗХУ-ын нөлөөгөөр Кирилл бичигт үндэслэсэн зөв бичгийн дүрэмтэй болсон бөгөөд Буриад хэл нь 36, Монгол хэл нь 35 үсэгтэй.

Дээр тусгаарлагдсан хэлнүүд хэмээн ангилсан хэлнүүд нь өөрийн бичиг үсэггүй бөгөөд Латин үсгийн цагаан толгойг ашиглан бичдэг болсон байна.