"Бахай шүтлэг"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
б
no edit summary
б
б
'''Бахай Шүтлэг''' нь бие даасан, дотроо урсгалгүй, дэлхий даяар 5 сая гаруй сүсэгтэнтэй шашин юм. Бахай Шүтлэгийн сүсэгтнүүдийг [[Бахай хүн]] буюу [[Бахайчууд]] гэх ба өнөөдөр дэлхийн 235 [[улс орон]], тусгаар тогтносон газар нутагт 2000 гаруй [[үндэстэн]], [[ястан]], төрхтөнгүүдийн дунд тус шашин түгэн дэлгэрсэн байна. 1992 оны [[Британника]] толь бичигт Бахай Шүтлэгийг газарзүйн хувьд [[Христийн]] шашны дараа хоёрдугаарт орох хэмжээний өргөн тархацтай хэмээн тодорхойлжээ. Тус Шүтлэг нь 1844 онд өнөөгийн [[Иран]] улсад анх үүссэн ба өөрийн гэсэн [[ном судар]], хуулиуд, [[календарь]], тэмдэглэлт [[Ариун өдрүүд]]тэй.
 
Дэлхийн томоохон шашнуудын үндэслэгчид болох [[Кришна]] ([[Хинду шашин]]), [[Будда]], [[Зороастер]] ([[Зороастрианизм]]), [[Мосе]] ([[Иудейзм]]), [[Есүс Христ]] ([[Христийн шашин]]), [[Мухаммед]] ([[Ислам|Исламын шашин]]) нар нь [[Бурхан]]аас илгээгдсэн [[тэнгэрлэг Багш]] нар ба тухайн үеийн нийгмийн хөгжлийн түвшинд нь тохирсон сургаал, хуулиудаар хүн төрөлхтнийг гэгээрүүлэхээр ирсэн хэмээн Бахайн Шүтлэгт сургадаг. Харин өнөөгийн цаг үед зориулсан сургаал, хуулиудыг [[Баб]] болон [[Бахаулла]] гэсэн ихэр хоёр [[Багш]] авчирсан гэж тус Шүтлэгт үздэг юм. Мөн цаашид ч [[Бурханы шинэ Тодруулагч]] буюу [[Багш]] заларч “ямагт дэвшин хөгжих иргэншил”-д зориулсан удирдамжийг авчирна гэдэгт Бахайчууд итгэдэг.
 
[[Баб]] (Араб. “Үүд хаалга”) 1844 онд анх Бахай Шүтлэгийг үүсгэжээ. Түүний гол зорилго нь удахгүй залран ирж хүн төрөлхтнийг даян дэлхийн энх тайванд хүргэх өөр нэгэн Багшийг хүлээн авахад хүн төрөлхтнийг бэлтгэх явдал байлаа. 1863 онд [[Бахаулла]] (араб. [[Бурханы Алдар]]) Өөрийгөө тэрхүү [[Баб]]ын зөгнөсөн нэгэн болохыг зарлан тунхагласнаар Бахай Шүтлэг мэндэлжээ. Шүтлэгийн эв нэгдэл нь бичмэл [[“Гэрээ”]]-гээр хамгаалагдаж ирсэн ба Шүтлэгийн цаашдын засаг захиргааны зарчим, байгууллага институциудын эрх мэдэл ямар байх нь мөн энэ [[“Гэрээ”]]-гээр зохицуулагджээ. Тус Шүтлэгт [[сүм хийд]]ийн тогтолцоо гэж байдаггүй. Харин орон нутгийн, үндэсний, олон улсын хэмжээнд сонгогдсон байгууллагууд л Бахай нийгэмлэгүүдийг удирдан чиглүүлдэг юм. Бахайн аливаа санд зөвхөн Бахайчуудыг л хандив өргөхийг зөвшөөрдөг.
749

edits

Хажуугийн цэс