Обь мөрөн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: fa:رود اب
б r2.6.4) (робот Нэмж байна: kk:Об
Мөр 60: Мөр 60:
[[jbo:ob]]
[[jbo:ob]]
[[ka:ობი]]
[[ka:ობი]]
[[kk:Об]]
[[ko:오비 강]]
[[ko:오비 강]]
[[kv:Об]]
[[kv:Об]]

03:49, 22 Наймдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Обь мөрөн (Орос: Обь) нь Оросын Холбооны Улсын баруун Сибирийн нам дор газраар урсдаг мөрөн юм. Алтайн нуруунаас эх авах Эрчис мөрөн нь Казахстаны нутгаар урсан, Обь мөрөнд цутгадаг. Обь мөрөн нь Обийн булангаар дамжин Карын тэнгист цутгана.

Обь мөрний урт нь Эрчис мөрнийг оролцуулбал 5570 км, Катунь голоос эх авсан гэж үзвэл 3650 км болно. Ай сав нь 2,430,000км² орчим. Эрчис мөрнийг оролцуулан хэмжсэн 5570 км хэмээх хэмжээ нь дэлхийд 5-д орох урт бөгөөд ай савын талбайгаараа дэлхийд 7-д орох том мөрөн болно.

Нэр

Обь мөрөн нь ханты хэлээр Ас, Яг, Колта, Ема гэгддэг бол ненецүүд Колта, Куай, татарууд Умар, Омар гэж нэрийддэг.

Обь мөрний ойр орчим нь Оросуудад эзлэгдэхээс өмнө Сибирийн ханлигийн мэдэлд байсан бөгөөд тэр хавийн хот суурингуудын ихэнх нь тэр үед үүсчээ.

Газарзүй

Барнаул боомт

Обь мөрөн нь Алтайн хязгаарын хоёр дахь том хот болох Бийскээс баруун урагш 25км зайд Бия, Катунь голууд нийлснээр бий болно. Эдгээр голууд нь Алтайн нуруунаас эх авдаг. Бия гол нь Алтайн нуруун дахь Телецкое нуураас эх авдаг бол Катунь гол нь д.т.дээш 4,506м өндөртэй Белуха уулын мөсөн голоос эхтэй. Уулсын хөндийгөөр мушгиран урсах Обь мөрөн нь Новосибирск зэрэг томоохон хотуудыг дайран баруун, эсвэл хойд зүгийг чиглэн урссаар тэгш тал дээр гарч ирмэгц баруун хойш чиглэн, улмаар баруун зүг рүү чиглэлээ өөрчлөн урсах бөгөөд хойд өргөргийн 61 хэм, дорнод уртрагийн 69 хэмд Ханты-Мансийск хотын ойролцоо Эрчис мөрөнтэй нийлж, Баруун Сибирийн тэгш өндөрлөгөөр хойшоо Уралын нуруутай зэрэгцэн урсч, эцэстээ зүүн тийш эргэн Обийн буланд цутгана. Зүүн талаараа Гыданскийн хойг, баруун талаараа Ямалын хойгоор хашигдсан Обийн булан нь хойноос урагш 800-950км орчим урттай бөгөөд Карын тэнгисээр дамжин Хойд мөсөн далайтай нийлдэг.

Обийн хамгийн том цутгал болох Иртыш мөрөн нь Обь мөрнөөсөө урт юм.

Томоохон цутгалуудыг нь дурьдвал баруун талаас Томь, Чулым, Кеть, Тым, Вах, зүүн талаас Васюган, Тура, Тавда, Алей, Сосва гол, Иртыш мөрөн болно.

Обь мөрөн нь тал, хагас цөл, тайга, намаг, тундрын бүсийг дайрч өнгөрдөг.

Обь гол нь Барнаулын орчимд 11-4 сард, Салехардын орчимд 10-6 сард хөлдөнө.

Гадаад холбоос

 Commons: Обь мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан