Дуут сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
б r2.7.1) (робот Нэмж байна: pt:Duut (Hovd)
Мөр 17: Мөр 17:
[[en:Duut, Khovd]]
[[en:Duut, Khovd]]
[[mk:Дут, Ховд]]
[[mk:Дут, Ховд]]
[[pt:Duut (Hovd)]]

21:31, 23 Арваннэгдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

Дуут сум нь Ховд аймгийн сум юм. Сумын төв нь 1942 онд "Босгын эх" гэдэг газар байгуулагдсан. Далайн төвшнөөс дээш 2400 гаруй метрт оршдог, Монголын хамгийн өндөр цэгт оршдог суурин газар гэдгээрээ онцлогтой. 2076 хүн амтайн 80 гаруй хувь нь Урианхай, 10 гаруй хувийг халх, үлдэх цөөн хувийг бусад ястнууд эзэлдэг.

Газарзүй

Дуут сумын нутгийн дийлэнх нь Монгол Алтайн нурууны сүрлэг өндөр уулсыг дамнан оршдог. Бүргэтэй хайрхан, Жинст, Хонгор, Битүүт, Хөх хавцал, Маш, Улаан даваа зэрэг далайн төвшнөөс дээш 3500 метрээс өндөр өргөгдсөн, Алтайн нурууны сүрлэг оргилууд тус сумын нутагт олон бий. Мөн Битүүт, Цэнхэр, Балинтын түргэн урсгалт голууд, уулын сүрлэг хавцлуудыг тус сумын нутгаас олноор харах болно. Тус сумын нутагт эртний түүх дурсгал болох Түрэгийн үеийн хадны бичээс, чулуун хөшөө, байгалийн сонин тогтоцтой, чонын хэлбэртэй чулуу, мөөгөн хад, өөр хаана ч тохиолддоггүй бөөрөнхий чулууг харж болно. Цэнхэрийн гол болон Хойд голд байгалийн үзэсгэлэн хосолсон Ховд аймагт цөөн тааралдах төрөл бүрийн модон шугуйнуудтай. Хөхбөөрөг, Харлаг хад, Нэвт зэрэг дээр үеэс нааш нутгийн ард иргэдийн дээдэлж, хүртэж ирсэн олон төрлийн өвчин эмгэгийг анагаах увидастай рашаанууд тус сумын нутагт бий.

Хүмүүс

  • Т.Пүрэвжав - Гавъяат багш, анагаах ухааны доктор
  • Д.Пүрэв - Гавъяат уурхайчин
  • П.Чилхаажав - Урлагийн гавъяат зүтгэлтэн, бүжиг дэглээч
  • Б.Сийлэгмаа - Гавъяат жүжигчин, дуучин
  • У.Уранчимэг - Гавъяат жүжигчин

Загвар:Ховд