Чингүнжав: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: " Чингүнжав Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүн..."
 
No edit summary
Мөр 1: Мөр 1:
Чингүнжав
Чингүнжав

Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүн¬жав, Өмнөд хорчиний эфү Сэндэвбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ.

11:02, 30 Арваннэгдүгээр сар 2011-ий байдлаарх засвар

      Чингүнжав
       Хойдын ван Амарсанаа, Хотгойдын шадар ван Чингүн¬жав, Өмнөд хорчиний эфү Сэндэвбалжир нар элч довтолгон урьдаас үгсэн тохирсноор Манжийн эсрэг тэмцлээ 1755 онд эхлэж Монгол түмний гурван жилийн эх оронч их тэмцэлийг өрнүүлсэн юм. Дараа жил нь Чингүнжавын цэрэг Хиагт, Их хүрээнд бугшсан Манж цэргийг уулгалан дайрч, улмаар тэр жилийнхээ намрын дунд сарын эхээр Их хүрээнд чуулхаар тогтжээ. 

Шадар ван   Чингүнжав Хан голоос мянган цэрэгтэйгээр алба хаян Халх нутгаа зорин довтолгож, улмаар манжийг эсэргүүцэн бослого гаргасан ийн учиртай. Түүний эх оронч тэмцлийг Халх түмэн төдийгүй, II Жавзундамба хутагт, түшээт хан Ямпилдорж, засагт хан Балдир, сэцэн хан Манибадир, Сайн ноён Дэчинжав, гүн Дамиран зэрэг нөлөө бүхий хүмүүс дэмжиж эр цэрэг, унаа хөсөг, зэр зэвсэг, хүнс хоол зэрэг ар хангалтын хэрэгтэй бүхнээр сэлбэн туслаж байв. Ар халхад хүчээ авч буй энэ бослогын тухай дуулсан Манжийн хаан бослогын гол удирдагчийн хүчийг салган ганцаардуулах аргыг сүвэгчлэн Урианхайн Хан голынхныг Чингүнжавын цэргийн хүчээр байлдан дагуулахыг санаархжээ.

  Хааны бас нэгэн далдын санаа нь Амарсанааг гэнэдүүлэн барих хорон  ухааныг сүвэгчилсэн байжээ. Үүнээс зургаан сарын дараа Жанхаст /Ханхаас 20 км хойш буй/ болсон тулалдааны үед Чингүнжав манжийн цэрэгт баригдсан билээ. Үнэн хэрэгтээ Чингүнжав манжийн¬ханд ялагдсан бус түүний дэргэд шадарлаж асан Азар зайран, Баян зайсан, Барамсэд тайж, Сүндэв лам нар сүлбэлдсэнээс болж 1757 оны нэгдүгээр сарын 17-ны үүрээр ная гаруй настай эмэг эх Балжин, 22 настай охин дүү, дөрөвдүгээр охин нь болох Цэрэнжид, тэжээмэл хүвгүүн Цэрэндондог нарынхаа хамт баригджээ. Урван тэрсэлсэн энэ бузар хэрэгт Түмэдийн тэргүүн тайш Ламжав, бэйл Цомцогжав, хошууны залан, занги Чой, хиа Намхай нар оролцсон аж.

   1757 оны 6 дугаар сарын 12-нд цогт эх оронч Чингүнжавыг хоёр хүүгийн нь хамт Бээжинд цаазлан хөнөөжээ. Түүний үнэнч албад эзнийхээ эрхий хурууг авч, өртөөлөн явсаар төрсөн нутагт нь очиж оршоосон гэдэг. Өдгөө хотгойд түмэн түүний дурсгалыг хүндэтгэж Жанхас Бор толгойг - Ван толгой хэмээн нэрийдэж, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутагт Чингүнжавын хөшөөг босгожээ. Улаан голоо тасартал, эцсийн амьсгалаа хураатал Манж, Хятадын өмнө сөхрөө үгүй Чингүнжав Эх орондоо үеийн үед дуурсагдан амьд үлдсэн гэрэлт хөшөө мөн хэмээн түүхэнд дуурсжээ.