Сократ: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ne:सुकरात
б r2.6.4) (робот Өөрчилж байна: nl:Socrates (filosoof)
Мөр 151: Мөр 151:
[[nds-nl:Sokrates]]
[[nds-nl:Sokrates]]
[[ne:सुकरात]]
[[ne:सुकरात]]
[[nl:Socrates]]
[[nl:Socrates (filosoof)]]
[[nn:Sokrates]]
[[nn:Sokrates]]
[[no:Sokrates]]
[[no:Sokrates]]

08:51, 5 Арванхоёрдугаар сар 2011-ий байдлаарх засвар

Сократ

Сократ (гре. Σωκράτης, ~МЭӨ 470 - 399) нь Сонгодог Грекийн гүн ухаантан байв. Түүнийг барууны философийн үндэслэгчдийн нэг гэдэг бөгөөд өөрийн шавь Платон, Платоны шавь Аристотельд ихэд нөлөөлжээ. Иймээс ч Сократын амьдрал болон үзэл бодлуудын тухай ойлголтууд нь Платоны бичвэрүүдээс гаралтай ажээ.

Намтар

Грекийн агуу философич Сократ нь МЭӨ 470 оны үед Грекийн Афинд төржээ. Түүний аав нь зураач, ээж нь эх баригч байсан байна. Бага байхдаа ээжийнхээ ажлыг ихэд сонирхон, ажлыг нь ажиглан ихэнхи цагаа өнгөрөөдөг байжээ. Сократ эрийн цээнд хүрч цэргийн албанд явж олон олон баатарлаг үйлс бүтээж байсан нь түүний эрэлхэг зоригтойг харуулж байна. Аав ээж нь дээгүүр түвшний хүмүүс байсан ч Сократ өвлөж авсан эд хөрөнгөө хүмүүсийн тусын тулд үрэн таран хийсэн байна. Хамаг цагаа цэц булаацалдсан, ном хаялцах мэтгэлцээн дээр өнгөрөөнө. Хэл амаараа хэнд ч дийлддэггүй сайн маргаанч тул дийлдэгсэд нь хорссондоо түүнийг зодож хариугаа авах нь ч цөөнгүй байсан гэдэг. Харин Сократ үүнд нэг их эмзэглэдэггүй байсан гэдэг. Тэрээр 2 удаа гэрлэсэн. Эхнэрүүд нь хоорондоо таарамж муутай байсан бөгөөд хэрэлдэх тоолонд нь Сократ сонирхон ажиглаж суудаг байж. Гэр бүлийн талаар "Эхнэр авсан ч, аваагүй ч ялгаагүй чи гэмших л болно" хэмээсэн нь бий. Анхны эхнэр нь гурван хүү төрүүлсэн байна.

Тэрээр Афинд төрж өсөн бүхий л амьдралаа өнгөрүүлж хамгийн сүүлд Афины шүүхийн өмнө буруутгагдаж хор уун үхсэн гэдэг.

Хувь хүний хувьд

Өвөл зунгүй хөл нүцгэн, нэг л хуучин муу хувцсаа хэдэрч явдаг тэрээр Афины театрт очихдоо л гагцхүү сандаль өмсдөг байжээ. Энэ нь түүний өвөрмөц зан араншинтай холбоотой мэтээр олонтаа бичицгээдэг ч, үнэн хэрэгтээ их сэтгэгч тийм ядуу зүдүү амьдралтай байсных юм. "Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бусыг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга" түүний хэлсэн энэ үгнээс л хамгийн жирийн байхыг хүсэж, эд хөрөнгийг тоодоггүй байсныг харж болох юм. Сократ өөрийнхөө сургаалыг сонсогчдыг шавь биш найз нөхөр гэж нэрлэн, мэргэн сургаалаа харамгүй түгээсний хариуд юу ч авахгүй байлаа. Тэр үеийнхэн Сократад "Чи сургаал хэлээд хөлс авахгүй байна гэдэг бол чиний үг ямар ч үнэ цэнэгүй гэсэн үг. Нэгэнт яриа чинь сохор зоосны үнэгүй болохоор чи ухаантан биш" хэмээдэг байжээ."Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл. Яадаг ч байсан гэрлэ". "Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал гүн ухаан судлахгүй юу" гэх мэт түүний хэлсэн энэ үгнүүдээс гэр бүлдээ хандаж байсан хандлагыг нь ойлгож авч болох юм. Товчоор хэлбэл тэрээр муу гэрийн эр нөхөр байсан хэрэг. Түүнийг төрийн алба хаших ямар ч чадваргүй, зугаа наргианд дуртай, архи дарснаас буцдаггүй, нэлээдгүй шооч эр байсан гэж ном зохиолд бичжээ. Мөн тэрээр ямар нэгэн юмны талаар бодож бясалгах шаардлага гарвал зогсож байсан газраа маш удаан хугацаагаар зогссоор байдаг байсан бөгөөд хотын оршин суугчид түүнийг харах гэж ихээр цуглардаг байсан байна. Сократ чулуугаар урладаг мэргэжилтэй байсан ч үүнийгээ хийдэггүйн дээр хүлээн зөвшөөрдөггүй байсан байна. Тэрээр өөрийгөө үргэлж философич хэмээдэг байжээ.

Ардчиллын талаарх үзэл

Сократ бол Афинд Периклийн үед тогтсон ардчилалтай төстэй тийм аядуу ардчиллын талыг баримтлагч байсан. Удирдах тушаалтныг шодож сонгодог практикийг Сократ шүүмжилсэн. Эртний үеээс эдүүгээ хүртэл энэ шүүмжлэл Сократын “ардчиллын эсрэг үзэл“ гэсэн сэдвийн нэг гол учир нотлол болж ирэв.Албаны хүмүүсийг шодолтоор сонгох журмын талаар сократын шүүмжлэл тэр үеийн Афины үндсэн хуульд харшилсан юм, ардчиллын эсрэг зүйл байсангүй. Ер нь Сократ төрийн байгууллагыг өөрчлөх талаар ямар нэг онцгой хөтөлбөр дэвшүүлээгүй, зөвхөн төрийн хариуцлагатай албан тушаалтан мөн цэргийн удирдах дарга нарын санал хурааж сонгох санал гаргасан, өөрөөр хэлбэл шодох аргыг санал хураалтаар солих нь зүйтэй юм гэсэн санаанаас өөр юу ч хэлээгүй ажээ.

Сургаалууд

Сайн байдал, сэтгэлийн тухай сургаал

Сайн сайхан байдал гэдгийг хүнд “ашигтай” юмыг таньж мэдэх явдалтай холбож ойлгосны дүнд Сократ утилитаризм, заваан прагматизмын явцуу хүрээнээс гарч чадсан хэрэг. Юм өөрийн зориулалтдаа тохирч байвал сайн ашигтай гэнэ. Хүмүүс хүссэнээ биелүүлэхэд тус болох зүйлийг ашигтай гэж үздэг. Тэгвэл юуг хүсэх нь зохистой вэ гэдгийг мэдэх нь илүү ашигтай. Хэрэг дээрээ Сократ Грекийн философичдоос анх түрүүн бие сэтгэлийн харьцааны тухай асуудлыг тодорхой тавьсан байна. Мөн Сократ биеэ хайрлаж санаа тавихыг үгүйсгээгүй, хоол ундаа тааруулж хэрэглэхийг сануулж байсан юм. Эцэст нь сэтгэлийн /сүнсний/ тухай Сократын ойлголт шашны ойлголттой бас холбогдож байсныг нэмж хэлэх хэрэгтэй.

Ёс зүйн тухай сургаал

Сократ: "Хэн ч сайн дураараа шудрага бус юм хийдгүй, харин тийм явдал гаргасан бол өөрөө мэдэлгүй тэгсэн хэрэг. Үүнтэй холбогдуулж Сократ ганц хүслээр шудрага бус муу юмнаас зайлахад хэцүү, хүслээс гадна" ямар нэг хүч, ур чадвар, сургалт практик, бие сэтгэлийн хүмүүжил хэрэгтэй гэсэн санааг өгүүлсэн байдаг. Тэрний энэ санааг Аристотель "хүн сайн зүйлийг мэддэг атлаа, муу юм хийдэг явдал буй. Өөрийн явдлын муу хор уршгийг мэдсээр байж, уруу татагдаж шунал тачаалд автагдах нь бий" гэж шүүмжилсэн байдаг.

Хэлсэн үгс

  • Эд хөрөнгө, алдар нэр гэдэг, үнэндээ, хүнд ямар ч сайн чанар нэмдэггүй.
  • Огт хэрэглэхгүйгээр амьдарч болох хичнээн ч олон эд өлөг байдаг юм бэ дээ?
  • Нөхөрлөл үгүй бол хүмүүсийн хоорондын ямар ч харьцаа үнэ цэнэгүй болдог.
  • Муу хүн өөрт нь огт ашиггүй байсан ч, бусдад муу юм хийдэг.
  • Зөв сэтгэдэг, хурц ухаантай хүнийг л жаргалтай хэмээн үзэж болно.
  • Залуу хүмүүс аль болохуйц ойр ойрхон толинд харж байх ёстой. Сайхан харагдаж байгаа бол тэр гоо сайханыг илүүц явдлаар гутаахгүй байхыг хичээ. Царай муутай харагдаж байвал тэр үзэмж дорой байдлаа зөв хүмүүжлээр засаж залруулах хэрэгтэй.
  • Байгаагаасаа доогуур харагдана гэдэг бүдүүлэг явдал, харин байгаагаасаа дээгүүр харагдана гэдэг ухаантайн шинж.
  • Барималчид чулууг хүнтэй төстэй дүрсэд оруулах гэж хамаг чадлаараа балбадаг, харин өөрсдөө чулуутай адилхан болох ямар ч боломжгүй гэдгээ огт бодож үздэггүй нь ихэд хачирхалтай хэрэг шүү.
  • Тун гайхалтай, ямар ч хүн хичнээн хоньтойгоо яг таг хэлж чадна. Гэвч хичнээн найзтайгаа хэлж чаддаггүй. Нөхөд гэдэг тийм үнэ хүндгүй.
  • Хэдийгээр бүх юм жижиг сажиг аар саарханаас эхэлдэг ч, аливааг зав эхэлнэ гэдэг яавч аар явдал биш.
  • Би юу ч мэдэхгүйгээ л мэднэ.
  • Аятайхан хувцаслахыг хичээ. Гэвч хэтэртэл бүү гангал. Аятайхан хувцаслаж чадна гэдэг дээд хүний зан. Ганган байх нь илүүц хэрэг.
  • Зугаа цэнгэл, чамин тансаг байдлыг бид аз жаргал гэж нэрлэдэг. Миний бодлоор юу ч хүсэхгүй байна гэдэг бурхдын мөн чанар. Тиймээс тийм ч их зүйл хэрэгтэй бишийг ойлгох нь энэ аугаа их жаргалд дөхөж очих хамгийн боломжийн арга.
  • Бага зүйлд сэтгэл ханаж чаддаг хүн л хамгаас баян. Ийм сэтгэл хангалуун байдал төрөлхөөсөө баян сэтгэлтэйг нь гэрчилнэ.
  • Үгэнд өвддөггүй хүнийг саваагаар гөвшөөд нэмэргүй.
  • Сайн муу хоёрыг ялгана гэдэг аливаа ухааны дээд нь.
  • Төр засаг л хүнийг хүмүүжүүлдэг. Сайн төр сайхан хүмүүсийг, бурангуй засаг өөдгүй муу хүмүүсийг буй болгодог.
  • Найз нөхдөөсөө хэр үнэтэй вэ гэдгээ байнга эргэцүүлж, аль болохуйц үнэтэй байхыг эрмэлзэгтүн. Тэгвэл танаас хэн ч урвахгүй.
  • Эр хүний өс хонзонгоос биш, эм хүний хайраас айвал зохилтой. Энэ бол хичнээн аюултай байх тусмаа аятайхан санагддаг хор юм.
  • Гэрлэнэ гэдэг чин үнэнийг хэлэх юм бол нүгэл. Гэхдээ зайлшгүй учрах ёстой нүгэл.
  • Яадаг ч байсан гэрлэ. Сайн эхнэр таарвал онцгой явдал болно. Муу эхнэр таарвал, гүн ухаан судлахгүй юу.
  • Сэтгэлйиг анагаахгүйгээр биеийг эмнэж болдоггүй.
  • Байгалиас надад оногдсон биеэ төгс төгөлдөржүүлэхийг хичээхдээ би гимнастик хийдэг.

Үхэл

Тэр үеийн грекийн шүүх 3 үе шатыг дамждаг байсан. Нэгт нь нийт танхимын хүмүүсээс санал авдаг, хоёрт нь шүүгч цаазлах шийдвэрээ гаргах, гуравт нь шүүгдэгч өөрөө ялыг яаж гүйцэлдүүлэхээ сонгох. Мөн өмгөөллийн үг нь хоёр хэсгээс бүрддэг. Эхнийх нь шүүгчийн өмнө өөрийгөө өмгөөлсөн үг, дараагийнх нь шийдвэр гарсаны дараа хэлсэн үг. МЭӨ 399 оны хавар Сократыг жирийн иргэний амьдралын хэм хэмжээг зөрчсөн хэмээн ялласан юм. Шүүх хуралд оролцохгүй зүгээр л афинаас явахад хангалттай байсан байна. Учир нь түүнийг алах гэж улайрсан хүн бараг байгаагүй байна.

"Сократ нь хот даяараа шүтэн дагадаг бурхадыг хүлээн зөвшөөрдөггүй, ондоо шинэ бурханы номыг түгээдэг. Залуучуудыг замбараагүй зүйлд уруу татдаг. Тиймээс цаазаар авбаас зохилтой" хэмээн буруутгасан байдаг. Гэсэн ч энэ нь улс төрийн зорилготой байсан гэж зарим зохиолд тэмдэглэсэн байдаг. Учир нь тэрээр Афины ардчиллын зарчмыг шүүмжилж, албан тушаалтныг шодож сонгодог журмыг буруушаадаг байсан. Шүүх хурлын эхний хэсэгт нь Сократ урьдын болон тухайн үеийн зэмлэн буруутгагчдын талаар үг хэлжээ. Мөн хүнийг сурган хүмүүжүүлэх ёстой гэсэн ч багш яваагүй гэдгээ хэлжээ. Хоёр дах хэсэгт тэрээр шүүх хурал дээр яллагдагч биш, харин материаллаг баялгаас оюуны баялгийг илүү дээдлэхийг уриалсан номлогчийн дүрээр үг хэлсэн гэдэг. Харин гуравдахь хэсэг нь шүүгчид найз нөхөддөө хандсан үг байсан байна. Зарим судлаачдын үзэж байгаагаар уран зохиолын үг болохоос биш, түүхэн баримт биш хэмээн үздэг байна. Гэхдээ сүүлчийн үг нь "Би амьд үлдсэнээс ингэж хамгаалж байгаад үхсэн нь дээр", "Би цаазлуулхаар болж эндээс явж байна, харин намайг яллагчид хорт явдал, шудрага бус явдал нь үнэнд гүйцэгдэж илчлэгдэн явж байна..." гэж хэлсэн байна.Сократын гэм буруутай эсэх талаар 500 хүн санал өгснөөс 280 нь цаазлах нь зүйтэй гэсэн санал өгчээ. Ийм цөөхөн хүний зөрүүтэйгээр тэрнийг буруутгасан нь түүнийг үнэхээр их гайхшруулсан гэдэг. Уг нь шүүхийн шийдвэр гармагц цаазыг гүйцэтгэдэг ёс байсан ч энэ удаад Сократыг цаазлан хороохыг 30 хоногоор хойшлуулжээ. Учир нь Афинчууд Крит арал дээр минотавр мангасыг даран сөнөөж Критийн хаан Миност төлөх гувчуур төлөөснөөс ангижруулснаас хойш Апполон тэнгэрт Тезей хааны өргөсөн тангаргыг биелүүлж бэлэг сэлт тээсэн ариун хөлөг онгоцыг Делос арал дахь Аполлоны сүм рүү жил бүр илгээдэг заншилтай байсан бөгөөд тийнхүү ариун элч нар одсон өдрөөс Афинд эргэж иртэл нь цаазын ял гүйцэтгэхийг хориглодог байжээ. Ийнхүү хойшлогдож байх үед нь найз нөхөд нь оргуулахаар завдсан ч андынхаа үгэнд оролгүй, эх орныхоо хууль ёсонд үнэнч үлдэж оргохыг зөвшөөрөөгүй байна. Энэ шийдвэрийн шалтгаан нь "...шудрага бус явдалд бас шудрага бусаар хариулт өгөх хэрэггүй" гэсэн түүний философийн баримтлал байсан болов уу. Цааз гүйцэтгэх өдөр Сократ нар шингэхийг ч хүлээлгүй, өөртөө хор авчирч өгөхийг хүсжээ. Аягатай хорыг маш тайванаар амархан ууж дуусган таалал төгссөн байна. Сократыг нас барсны дараа Афинд бий болсон улс төрийн дарамтлалын улмаас Платон болон философчийг дагалдагч зарим хүмүүс Афинаас явахад хүрчээ. Хэдэн жилийн хойно түүний шавь нар Афинд эргэн ирж түүний талаар болон философийнх нь талаар олон зүйлийг бичиж үлдээсэн байна.

Сократыг өөд болсоны дараа Афинчууд нүглээ наминчилсан тухай, Сократыг яллагчдыг шийтгэсэн тухай, хууч яриа бий болжээ. Философичийн үхэл ойлгомжгүй битүүлэг хэрэг. Гэхдээ амиа хорлосон ч биш, шүүхийн алдаа ч гэж хэлмээргүй явдал юм. Шүүх дээр Сократын баримталсан байр суурь бол түүний чин сэтгэл, оюун ухааны зарлигийг дагах ёстой гэсэн ёс зүй-гүн ухааны үзэлтэй нь нягт холбоотой. Тэрээр өөрийгөө танин мэдэх, зан суртахууны хувьд төгөлдөржих явдлыг сайн үйл, харин оюуны хувьд сайжрахгүй "унтаж" дэмий цаг өнгөрөөх нь муу муухай зүйл гэж үзэж иргэдэд ямагт сургамжлан, ном хаялцдаг байжээ. Философио орхих уу, эсвэл үхлээс айн амьд үлдэх үү гэдэг асуудал түүнд тулгарчээ. Өөрийн үзэл санаанаас няцна гэдэг түүний хувьд амьдралаас, мөн түүний утга санаанаас ухарна гэсэн үг байжээ. Тийм ч учраас тэрээр үхлийг сонгожээ.

Үхэхийнхээ өмнө тэрээр өөрийнх нь дотор үргэлж дуу хоолой оршин байдаг байсан. Тэрхүү дуу хоолой түүнд юу хийх ёстойг хэлдэг байсан гэж тэмдэглэжээ. Үүнийг бас зарим ном зохиол дээр их мэдрэмж сайтай хүн байсан ч гэж тэмдэглэсэн байдаг.

Дүгнэлт

Сократ хэт ягшмал үзэлт зовлон эдлэгч биш, үзэл санаа, үнэмшлээ сохроор баримтлагч биш, харин философийг бишрэн зовогч, амьдрал үхлийн хооронд чөлөөтэй сонголт хийсэн итгэл төгөлдөр мэргэн ухаантны ёсоор энэ хорвоог орхисон хүн билээ. Сократын хувьд сайн муугийн тухай шударга шударга бус явдлын тухай ойлголт харьцангуй гэдэг нь нууц биш байсан. Аль нэг үйлдэл нэг тохиолдолд сайн, өөр тохиолдолд муу болдгийг тэрбээр ойлгож байлаа. Ийм учраас Сократ ёс зүйн нийтлэг тодорхойлолт эрж хайсан нь философийн сэтгэлгээний түүхэнд түүний байгуулсан асар их гавьяа билээ. Сократ оюун санааны үнэ цэнийг тэргүүн зэрэгт тавьж түүнийг бүтээх нь хүний амьдралын гол зорилт гэж үзсэн байна. Өөрийгөө танин мэдэх тухай Сократын сургаал нь “Хүн - шинжлэх ухаан - техник” , “Шинжлэх ухаан - ёс зүйн нигүүлсэнгүй үзэл” гэсэн асуудлаар сүүлийн үед дэлхий даяар өрнөсөн өргөн хэлэлцүүлгийн нэг нэн чухал сэдэв болсон нь их учиртай. Эртний философичийн шийдвэрлэх гэж байсан асуудлууд эдүгээ ач холбогдлоо алдаагүй байна. Ийм учраас сократ хүн төрөлхтний нэгэн мөнхийн дагуул байсан, байх ч болно.

Эх сурвалж

  • 2х2=6 Г.Аюурзана
  • Цэцэн мэргэний нэвтэрхий толь - Г.Аюурзана
  • Сократ - Ф.Х.Кессиди, Дэлхийн сод хүмүүс цуврал 2004 он
  • Philipcoppens.com
  • Radicalacademy.com

Гадаад холбоос

Загвар:Link FA Загвар:Link FA