Гандантэгчэнлин хийд: Засвар хоорондын ялгаа
бNo edit summary |
б r2.7.1) (робот Нэмж байна: nl:Gandanklooster |
||
Мөр 60: | Мөр 60: | ||
[[ja:ガンデン・テンツェリン寺]] |
[[ja:ガンデン・テンツェリン寺]] |
||
[[ko:간단 사원]] |
[[ko:간단 사원]] |
||
[[nl:Gandanklooster]] |
|||
[[pl:Gandan]] |
[[pl:Gandan]] |
||
[[ru:Гандантэгченлин]] |
[[ru:Гандантэгченлин]] |
08:50, 3 Дөрөвдүгээр сар 2012-ий байдлаарх засвар
Гандантэгчэнлин хийд | |
---|---|
Файл:Gandan Monastery 26.JPG | |
Товч мэдээлэл | |
Байрлал | Монгол улсын Улаанбаатар хот |
Байгуулсан нь | Тавдугаар Живзундамба хутугт |
Байгуулагдсан | 1838 он |
Сэргээгдсэн | 1944, 1994 онууд |
Хөлгөн | Их хөлгөн (Очирт хөлгөн) |
Ёс, Урсгал | Буяны ёс |
Хамба лам | Чойжамц |
Лам хуврагын тоо | 150 + |
Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм.
Нэр
Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хүлгэн" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.
Түүх
Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.
Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ.
Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.
Дацан, Сургууль
Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Бурханы шашны эрдэм ухааны сургууль, дацангуудтай.
Иш үндэс
- ↑ Монголын Бурханы шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд
- ↑ "Танилцуулга". Гандан Тэгчинлин хийд. Retrieved 2 сарын 13.
{{cite web}}
: Check date values in:|accessdate=
(help); Italic or bold markup not allowed in:|publisher=
(help); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (help) - ↑ Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд