"Аустерлицийн тулалдаан"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
'''Аустерлицийн тулалдаан''' буюу '''Гурван эзэн хааны тулалдаан''' нь 1805 оны 12 сарын 2 нд [[Наполеон I Бонапарт|I Наполеон]]ы удирдлага дорх [[Францын анхдугаар эзэнт гүрэн|Францын эзэнт гүрэн]] нь [[Оросын I Александр|I Александр]] ба [[II Франц (Ариун Ромын Эзэн Хаан)|II Францын]] удирдсан [[Оросын эзэнт гүрэн|Орос]]-[[Австрийн эзэнт гүрэн|Австри]]йн хамтарсан армийг бут цохисноор [[Гуравдугаар эвсэл|Гуравдугаар эвслийг]] төгсгөхөд хүргэсэн тулалдаан юм. Тулалдаан нь тэр үеийн [[Австрийн эзэнт гүрэн|Австрийн эзэнт гүрний]] харьяаны (одоогийн [[Чех]]ийн нутаг) [[Морави]]йн [[Брно]] хотоос зүүн өмнө тийш 10 км-ийн зайтай [[Славков у Брна|Аустерлицын]] ойролцоо болжээ. Энэхүү тулалдаан тактикийн сонгодог жишээ гэгддэг.
 
Тулалдааны үр дүнд 1805 оны 12 сарын 26-нд Австри, Франц улсууд [[Прессбургийн гэрээ]]нд гарын үсэг зурснаар Австри улс дайнаас гаран, хуучин [[Кампо Формиогийн гэрээ|Кампо Формио]],[[ Луневиллийн гэрээн]]үүд хүчин төгөлдөр болж, Австри улс Францын Герман холбоотнуудад газар нутгаасаа өгч, ялагдсан [[Хабсбургийнхан|Хабсбургуудад]] 40 сая [[франк]]ийн [[нөхөн төлбөр]] оногдуулжээ. Харин Оросууд нутаг буцахаар болсон. Аустерлиц дахь ялалт нь Франц болон Төв Европын улсуудын хооронд жийргэвч бүс болох Германы улсуудын [[РайныРейны холбоо]] бий болжээ. 1806 онд [[Ариун Ромын эзэнт гүрэн]] мөхөж, [[II Франц (Ариун Ромын Эзэн Хаан)|Ариун Ромын эзэн хаан II Францад]] [[Австрийн I Франц]] гэх цол нь л албан ёсоор үлдсэн. Гэхдээ эдгээр амжилт нь тус тивд энхтайван байдлыг удаан хугацаанд тогтоож чадаагүй. [[Төв Европ]]т Францын нөлөө нэмэгдэж буйд дургүйцсэн [[Пруссын хаант улс|Пруссчууд]] 1806 онд [[Дөрөвдүгээр эвслийн дайн]]ыг эхлүүлсэн билээ.
 
==Урьдач нөхцөл==
Anonymous user

Хажуугийн цэс