Үто Шүмпэй: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Инфобокс Тамирчин |нэр =Үто Шүмпэй |бүтэн нэр =Үто Шүмпэй |зураг = |хэмжээ..."
 
б r2.7.2) (робот Өөрчилж байна: no:Shunpei Uto
Мөр 35: Мөр 35:
[[it:Shunpei Uto]]
[[it:Shunpei Uto]]
[[ja:鵜藤俊平]]
[[ja:鵜藤俊平]]
[[no:Shumpei Uto]]
[[no:Shunpei Uto]]

20:48, 13 Наймдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Үто Шүмпэй
Усанд сэлэлт
Төлөөлдөг улс: ЯпонЯпон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Үто Шүмпэй
Төрсөн огноо 1918 оны 12 сарын 1 (1918-12-01) (105 настай)
Төрсөн газар Шизүока муж, Огаса-гүн, Дайто
 
Медалиуд
Зуны олимп
Мөнгө Берлин 1936 400 м чөлөөт
Хүрэл Берлин 1936 1500 м чөлөөт

Үто Шүмпэй (鵜藤 俊平 Utō Shunpei?, 1918 оны 12 сарын 1-нд Шизүока мужийн Огаса-гүн, Дайто (одоогийн Какэгава)-д төрсөн) нь Японы усанд сэлэгч юм. 1936 оны Берлиний олимпоос 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд мөнгө, 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртжээ. Риккёо их сургуулийг дүүргэсэн.

Намтар

Тэрээр Какэгавагийн дунд сургуульд (одоогийн Какэгава-Ниши ахлах сургууль) байхдаа усанд сэлэлтээр хичээллэж эхэлжээ[1]. Улмаар дунд сургуулиа хугацаанаасаа 1 жилийн өмнө төгсөж, Риккёо их сургуульд 1935 онд элсэн орсон байна[1]. 1936 оны Берлиний олимпод 400 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Жак Мэдикагийн дараа орж мөнгө[1], 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Тэрада Ноборү, Мэдика нарын дараа орж хүрэл медаль хүртжээ[2].

Дайны дараа хүнд амьдралыг туулж, олимпийн медалиа хүртэл барьцаанд тавьж мөнгө зээлж байсан удаатай гэдэг[3]. 1950 оноос Нийгата Ниппо компанид ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан[3] тэрээр өдгөө Чибад газар тариалан эрхлэн амьдарч байна[3].

Эшлэл

  1. 1.0 1.1 1.2 "OBが五輪で「銀」逸材育てた水泳部". 中日新聞. 2000-08-24. Retrieved 2010-03-06.
  2. "寺田登-無心の19歳、水のマラソン制す". サンケイスポーツ. 2004. Retrieved 2010-03-06.
  3. 3.0 3.1 3.2 "「あのメダルは今」". 日刊スポーツ. 2000-03-21. Retrieved 2010-03-06.