Эволюци: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Өөрчилж байна: nl:Evolutienl:Evolutie (biologie)
б r2.7.3) (робот Өөрчилж байна: gd:Gnè-fhàs
Мөр 70: Мөр 70:
[[fy:Evolúsje]]
[[fy:Evolúsje]]
[[ga:Éabhlóid]]
[[ga:Éabhlóid]]
[[gd:Rothlas]]
[[gd:Gnè-fhàs]]
[[gl:Evolución]]
[[gl:Evolución]]
[[he:אבולוציה]]
[[he:אבולוציה]]

00:09, 13 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Эволюци нь нэг үеэс дараагийн үед шилжих удамших хувьсал юм. "Evolutio" гэдэг нь дээшлүүлэх, дэлгэрүүлэх гэсэн утгатай латин үгнээс улбаатай. Эволюци хэмээх нэр томъёог анх 1762 онд Швейцарийн эрдэмтэн Шарль Боннэ хэрэглэжээ. Эволюцийн онолыг анх 19-р зууны үед Английн эрдэмтэн Чарльз Дарвин боловсруулжээ. Орчин үед эволюцийн онолын судалгаа макроэволюц, микроэволюц гэсэн үндсэн хоёр түвшинд явагдаж байна. Шинэ зүйл үүсэн бүрэлдэхэд хүргэдэг популяцийн генетик, экологийн эргэлт буцалтгүй өөрчлөлтийн тухай ойлголтыг микроэволюц гэдэг. Харин макро эволюци нь зүйлээс дээшхи, баг, овог, төрөл гэх мэт ангилал зүйн нэгжүүдийн үүсэл, хөгжил, өөрчлөлттэй холбоотой эволюцийн үйл явц юм. Биологийн эволюц нь нийгмийн эволюциэс дараах 3 шинжээрээ ялгаатай. Үүнд:

  1. Эргэлт буцалтгүй процесс
  2. Биологийн ашигтай шинжийн өөрчлөлт
  3. Залгамж удамшилд үндсэлдэг

Биологийн хувьсал-эволюци бол биологийн шинжлэх ухааны үндсэн тулгуур онолын нэг мөн. Янз бүрийн шалтгаанаар амьд биеийн генийн төвшинд гарсан өөрчлөлт байгалийн шалгаралд ивээгдвэл тухайн бүлэг амьтан хувьсан хөгждөг амьд байгалийн ерөнхий зүй тогтолын онолыг эволюци гэнэ. Энэ хөгжлийн гол эх үүсвэр нь тухайн амьтаны генд гарсан янз бүрийн шалтгаантай санамсарггүй өөрчлөлт байдаг. Эволцийг үйлчилж буй цаг хугацаа, авч үзэж байгаа цар хүрээнээс хамааруулан макроэволюци, микроэволюци гэж хувааж үздэг.

Эх үүсвэр

Энэ санамсаргүй өөрчлөлт ашигтай байвал дараачин үе удамд дамжин цаашид тухайн өөрчлөлтийг агуулсан амьтад бусдаасаа давуу боломжтойгоор үржиж, үр төлөө үлдээснээр цаашид улам төгөлдөрждөг. Иймээс эволюцийн эх үүсвэр нь

  1. генийн өөрчлөлт буюу мутаци
  2. рекомбинаци буюу эцэг эхийн генийн харилцан хорших

Эдгээрийн үр дүнд нэг зүйл амьтан, нэг сүргийн амьтандын дотор жигд биш байдал үүсч, байгалийн шалгаралд харилцан адилгүй хариу үйлдэл үзүүлдэг.

Хөдөлгөгч хүч

Эдгээрийг эх үүвэрүүдэд үйлчилдэг үндсэн хоёр үйлчлэгч хүч байдаг. Үүнд:

  1. байгалийн шалгарал
  2. генийн

Байгалийн шалгарал нь тогтворжуулагч, сарниулагч, нэг тийш чиглэсэн гэсэн гурван үндсэн хэлбэр байдаг. Хэрэв дундаж үзүүлэлттэй амьтанд амьд үлдэж үр удмаа үлдээх илүү боломж олдож байвал энэ нь тогтворжуулагч шалгарал юм. харин үүний эсрэг дундажийн хоёр захын үзүүлэлт бүхий амьтаныг эвээж байвал сарниулагч, зөвхөн нэг чиглэлдэх хэлбийлтийг эвээж байвал чиглүүлэх шалгарал юм.

Генийн дрейф нь чөлөөтэй эвцэлдэн үржлийн үр дүнд генийн давтамж санамсаргүйгээр үеэс үед өөрчлөгдөхийг хэлнэ. энэ санамсаргүй өөрчлөлийн нөлөө олон гишүүн бүхий популяцад үл ялиг байхад харин харьцангуй цөөн гишүүн бүхий популяцад хурцаар ажиглагдана.

Эволюцийн үр дүн

Микроэвоюцийн үр дүнд шинээр зүйл үүсдэг бол үүнээс цаашлаад ангилал зүйн илүү том бүлгүүд үүсэх нь макроэвоюцийн үр дүн байдаг. Мөн үр дүнг нь хэлбэрийн хувьд үсрэнгүй зохилдлогоо ароморфоз (фотосинтез), тухайлсан зохилдолгоо идиоадавтаци (анашийн хүзүү уртсах), буцаж энгийнших дегенераци (сохор номингийн нүд үгүй болох) гэж авч үздэг.

Түүх

Эволюцийн хөгжил

Эволюцийн хөгжлийн түүхэн шат нилээд ээдрээтэй байсан. 17-18-р зууны үед биологийн ухаанд ПРЕФОРМИЗМ-ын сургаал гарч, түүний араас эпигенез, трансфоризм г.м сургаалиуд гарсан. Эволюцийн шинжлэх ухааны хөгжлийг дэвшилтэд хүргэсэн эрдэмтэд бол К.Линней, Ч.Дарвин нар юм.

Дарвины эволюцийн сургааль

Чарьз Дарвины Эволюцийн сургаал гарах болсон нөхцөл нь тухайн үеийн Английн нийгэм эдийн засгийн хөгжил , Боловсрол шинжлэх ухаан , Бигль хөлөг онгоцны аялал зэрэг болно. Чарльз Дарвин 1831-12-27-нд Бигль хөлөг онгоцоор Өмнөд Америк, Австрали, Номхон далайн эрэг орчмын газраар судалгаа явуулж маш арвин цуглуулга хийсэн. 1836- 10-2-нд буцаж ирэн цуглуулсан материалаа нэгтгэн судлах ажилдаа орсон. Дарвины авч үзсэн үндсэн асуудлууд нь :

  1. Үүлдэр, сорт, зүйлийн гарал үүсэл
  2. Удамших ба хувьсах чанар
  3. Амьдралын төлөөнйи тэмцэл
  4. Байгалийн шалгарал юм.

Шалгарлыг Дарвин зориудын ба байгалийн гэж хуваасан. Зориудын шалгарал нь хүн үүссэн цагаас буюу хүний оролцоотой бий болдог , Байгалын шалгарал гэдэг нь амьд бие үүссэн цагаас эхлэн бий болсон гэж үздэг байна. Мөн зориудын шалгарлыг дотор нь аргачилсан ба санамсаргүй гэж хуваана. Аргачилсан хэлбэр нь тодорхой зорилт тавин түүнийгээ хэрэгжүүлнх үйл ажиллагаа юм.