Үүрэг нуур: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
б r2.7.3) (робот Нэмж байна: zh:烏雷格湖; косметические изменения |
||
Мөр 44: | Мөр 44: | ||
Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их. Жилийн дундаж ууршилт нь 800-900 мм. Усны энэ зарлагыг дээрх гол горхийн урсцаас гадна хур бороо, ул хөрсний ус нөхөж өгнө. Усны ерөнхий эрдэсжилт 4.17 г/л байна. |
Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их. Жилийн дундаж ууршилт нь 800-900 мм. Усны энэ зарлагыг дээрх гол горхийн урсцаас гадна хур бороо, ул хөрсний ус нөхөж өгнө. Усны ерөнхий эрдэсжилт 4.17 г/л байна. |
||
==Ишлэл== |
== Ишлэл == |
||
<references /> |
<references /> |
||
Мөр 56: | Мөр 56: | ||
[[ru:Уурэг-Нуур]] |
[[ru:Уурэг-Нуур]] |
||
[[vi:Hồ Uureg]] |
[[vi:Hồ Uureg]] |
||
[[zh:烏雷格湖]] |
11:22, 16 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар
Үүрэг нуур | |
---|---|
Хиймэл дагуулаас авсан зураг | |
Солбицол | 50°10′N 91°00′E / 50.167°N 91.000°EСолбицол: 50°10′N 91°00′E / 50.167°N 91.000°E |
Онцлог | давстай, гадагш урсгалгүй (ууршилт 800-900 мм) |
Нуурт цутгах | Харигийн гол |
Нуураас гарах | (урсгалгүй) |
Ус цуглуулах талбай | 3360 км² |
Ай савд багтдаг орон | Монгол Улс |
Урт | 20 км |
Өргөн | 18 км |
Талбай | 239 км² |
Дундаж гүн | 26.9 м |
Хамгийн гүн цэг | 42 м |
Усны хэмжээ | 6.419 км³ |
Эргийн урт1 | 61 км |
Хөвөөний түвшин | 1,426 м |
1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. |
Үүрэг нуур нь баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино.
Нуурын эрэг хөвөө нэлэнхүйдээ бага зэрэг налуу, уснаа түрж орсон булан тохой, арал хойг огт байхгүй, эргийн шугам бага хэрчигдсэн байна. Үүрэг нуур руу Цагаан шувуут гол, Цагдуул гол, Хариг гол зэрэг хэд хэдэн гол горхи цутгах боловч олонх нь түр зуурын урсгалтай юм. Байнгын урсацтай нилээд том гол нь нуурын баруун хойноос цутгах Харигийн гол юм. Харигийн голын цутгалан хавьд намагжиж илдэв төрлийн бут бургас ургажээ. Үүрэг нуур гадагш урсгалгүйн сацуу ууршилт их болохоор нуурын ус давстай байдаг.[1]
Нуурыг эргэн тойрон хүрээлж орших уулын налуу бэл хормойгоор усны мандлаас 15-42 метр өндөрт татралтын 4-6 далан зээг байгаа ба зөвхөн хойд, урд захад 15-20 метр өндөр, үндсэн эрэг 1-2 км урт үргэлжилнэ.[2]
Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их. Жилийн дундаж ууршилт нь 800-900 мм. Усны энэ зарлагыг дээрх гол горхийн урсцаас гадна хур бороо, ул хөрсний ус нөхөж өгнө. Усны ерөнхий эрдэсжилт 4.17 г/л байна.
Ишлэл
- ↑ "Үүрэг нуур", Medeelel.mn
- ↑ "Үүрэг нуур", Travel News.mn