Умард Чолла: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "[[Зураг:Jeollabuk SK.png|thumb|Өмнөд Солонгосын газрын зурагт ягаан өнгөөр Умард Чолла аймгийг ялгав...."
(Өөрчлөлт алга)

03:23, 22 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Өмнөд Солонгосын газрын зурагт ягаан өнгөөр Умард Чолла аймгийг ялгав.

Өмнөд Солонгосын нэгдүгээр түвшний 17 нэгж, одоогийн 8 аймгийн нэг нь Умард Чолла (Хойд Чолла аймаг, Чолланам-ду; сол. 전라남도, 全羅南道 Jeollanam-do; Англи: South Jeolla Province; Орос: Чолла-Намдо) юм. 1896 онд Чолла аймгийг хоёр хувааснаар тус аймаг үүсэв. Эхлээд бүхэл Солонгосын аймаг байсан бол 1945 онд Солонгос хоёр хуваагдсанаар БНСУ-ынх болжээ. Аймгийн засгийн газар Куанжү хотод байрладаг байснаа 2005 оноос Муан хошууны Намак гацаа руу шилжин суусан. Чолланамдугийн 12,247 км² газарт 2010 оны байдлаар 1,741,499 хүн аж төрөн сууж байна.

Өмнөд Чолла аймаг нь засаг захиргааны эрх үүрэггүй нутаг болох Хунам мужид багтдаг. Бүхэл нутаг нь баруун талаараа Шар тэнгист тулж, хойгуураа Умард Чолла, зүүнээрээ Өмнөд Кёнсан хоёр аймгаас нутаг зааглагдаж, урд талаараа Чэжүгийн хоолойд (солонгосчуудын хувьд Өмнөд тэнгисийн баруун хэсэг) тулсан байна. Олонх нь хүнгүй байдаг 2,000 гаруй арал энэ аймагт хамаардаг. Эргийн шугамын урт нь 6,100 км. Аймаг улсдаа далайн гаралтай бүтээгдэхүүний гарцаар тэргүүлдэг.