Ливерпүүл (хөлбөмбөгийн клуб): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 292: Мөр 292:
* {{flagicon|ENG}}Рой Хожсон (2010—2011)
* {{flagicon|ENG}}Рой Хожсон (2010—2011)
* {{flagicon|SCO}}Кенни Далглиш (2011—2012)
* {{flagicon|SCO}}Кенни Далглиш (2011—2012)
* {{flagicon|ENG}}Брэндан Роджэрс (2012-)
* {{flagicon|ENG}}Брэндан Рожэрс (2012-)
|}
|}



12:28, 30 Есдүгээр сар 2012-ий байдлаарх засвар

Ливерпүүл The words "Liverpool Football Club" are in the centre of a pennant, with flames either side. The words "You'll Never Walk Alone" adorn the top of the emblem in a green design, "EST 1892" is at the bottom.
Бүтэн нэрХөлбөмбөгийн Ливерпүүл клуб
Хоч нэрУлаанууд
Байгуулагдсан1892 оны гуравдугаар сарын 15
(бизнесмен Жон Хоулдинг)
Цэнгэлдэх хүрээлэнЭнфилд, Ливерпүүл
(Багтаамж: 45,276)
ЭзэнЖон Хенри
ЕрөнхийлөгчТом Вернер
МенежерБрэндан Рожэрс
АхлагчСтивэн Жеррард
ЛигПремьер лиг
2009–10Премьер лиг, 7-р байр
Цахим хуудасКлубийн цахим хуудас
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл

Хөлбөмбөгийн Ливерпүүл клуб (Англи: Liverpool Football Club) нь Премьер лигт тоглодог ба Английн хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг юм. Ливерпүүл арваннайман удаа лигийн түрүү, долоон удаа Английн хөлбөмбөгийн холбооны цом, долоон удаа Лигийн цом, гурван удаа УЕФА-гийн цом болон таван удаа Европын цом авч байсан гэдгээрээ Английн түүхэнд хамгийн олон цомын эзэн клуб билээ. Тус клуб 1892 онд байгуулагдсан бөгөөд 1900-1947 оны хоорондох таван удаагийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд 1950 оны эхээр хоёрдугаар дивиз рүү унаж 1959 онд дасгалжуулагч Билл Шенклиг ирэн иртэл дээш гарч чадаагүй ба 1960 онд улаан, цагаан өмсгөлөө бүрэн улаан өнгөөр сольсон түүхтэй.

Шенклигийн удирдлаган дор Ливерпүүл лигийн аварга шалгаруулах тэмцээнд гурав, АХХ-ны цомд болон УЕФА-гийн цомд хоёр удаа түрүүлж байсан бөгөөд Европын цом хүртсэн анхны тохиолдол байлаа. Өнгөрсөн 30 жилд Англи болон Европын цомд хамгийн олон түрүүлсэн клубүүдийн нэг Ливерпүүл 1977-1984 оны хооронд Европын цомуудад дөрвөн удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд тав дахь түрүүгээ 2005 онд авсан.

Ливерпүүл 1985 оны тавдугаар сарын 29-нд Европын цомын тэмцээний (одоогийн Аваргуудын лиг) аваргын төлөө Ювентустэй тоглох үеэр тэдний хөгжөөн дэмжигчдийн эмх замбараагүй үйлдлийн улмаас цэнгэлдэхийн хана нурж Ювентус клубийн 39 хөгжөөн дэмжигч амь үрэгдсэн Бельгийн Брюссель хотын «Эйзелийн цэнгэлдэх хүрээлэнгийн золгүй явдлаас» болж муу нэрээс салахаа больсон ба үүнээс хойш дөрвөн жилийн дараа буюу 1989 оны дөрөвдүгээр сарын 15-нд дээрх явдал давтагдан Английн Шеффилд хотын Шеффилд Уэнсдей клубийн Хиллсборогийн цэнгэлдэхэд АХХ-ны цомын хагас шигшээгийн Ноттингем Форест клубтэй хийсэн тоглолтын дундуур хөгжөөн дэмжигчдийн шахцалдааныг зохицуулах үүрэгтэй цагдаагийн ажилтнуудын буруугаас 96 хүн амь үрэгдсэн аймшигт осол болсон билээ. Аль аль осолд нь Ливерпүүлийн нэр холбогдсон нь цаашлаад Англи болоод Европт хүнд цохилт болсон түүхтэй.

Ливерпүүлийн цэнгэлдэх хүрээлэн Энфилд. Харин 2011 оноос Стэнли Парк хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэнтэй болохоор яригдаж байгаа ажээ. Ливерпүүлийн клуб хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй гэдгээрээ Манчестер Юнайтед, Эвертон[1] клубүүдтэй зэрэгцдэг бөгөөд Ливерпүүл хотын Мерсисайдын дерби Эвертонтой зууны туршид өрсөлдсөөр байгаа.

Өдгөөгийн Ливерпүүлийн дасгалжуулагч Брэндан Рожэрс ба ахлагчаар Стивен Жерард тоглодог.

Түүх

Ливерпүүл клубийн гэр-«Энфилд» цэнгэлдэх хүрээлэн

1892 оны гуравдугаар сарын 15-нд «Энфилд» цэнгэлдэх хүрээлэнг эзэишигч, бизнесмэн, улс төрч Жон Хоулдинг Ливерпүүл клубийг байгуулжээ. Хоулдин 1882-1892 оны хооронд талбайгаа Эвертон клубт түрүүслүүлж байсан бөгөөд Эвертоны адил клуб байгуулахаар шийдсэн нь энэ байлаа.

Ливерпүүл Ланкаширийн лигээс анхны гараагаа эхэлжээ. 1893-94 оны улирлын Английн хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивизэд түрүүлсэн ба дээд лиг рүүгээ дэвшсэн байна. 1900-01 болон 1905-06 оны улирлаар түрүүлсэн нь нэгдүгээр дивизийн анхны түрүүнүүд байв. 1914 онд анх удаагаа 1914 оны АХХ-ны цомын аваргын төлөөх тоглолтонд анх удаагаа шалгарсан хэдий ч Бернли[2] клубт 1-0 харьцаагаар хожигдож байв. 1922-23 оны улирлаар лигийн аварга болсноос хойш 1946-47 оныг хүртэлх хугацаанд аварга болох буухиа нь завсарлажээ. 1950 онд АХХ-ны цомын шигшээ тоглолтонд дахин шалгарсан ч Арсеналд 0-2 харьцаагаар хожигдож улмаар 1953-54 оны улирлаар тааруу амжилт үзүүлэн хоёрдугаар лиг рүү унасан байна.[3] Доод лигт байх хугацаандаа 1958-59 оны АХХ-ны цомд Вустер Сити хэмээх лигт багтаж байгаагүй клубт 2-1 харьцаагаар хожигдон тэмцээнээ дуусгаж байв.

Билл Шенклид зориулан Энфилд цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд босгосон хөшөө

Амжилт муутайгаар олон улирал тоглосон Ливерпүүлийн бүхий л зүйл 1959 онд өөрчлөгдсөн гэхэд болно. Шотланд гаралтай Билл Шенкли дасгалжуулагчаар ирж багийн бүрэлдэхүүний 24 тоглогчийг шинэ тоглогчоор сэлгэн «Энфилде» цэнгэлдэх хүрээлэнгийн ашиглалт тааруу өрөөг багийн халуун ам бүлээрээ цай ууцгаангаа тактикаа ярилцах зориулалт бүхий өрөө болгон өөрчлөн Жо Фэган, Робин Беннетт ба Боб Пейсли нарын хамт байгуулан Бутс өрөө (The Boot Room) хэмээн нэрлэж байсан гэдэг.[4]

1961-62 оны улирлаар нэгдүгээр дивиз рүү дэвшсэн Ливерпүүлчүүд 1963-64 оны улиралд лиг түрүүлсэн нь 17 жил завсарласан тэргүүн амжилт нь байлаа. Лигтээ түрүүлсэний дараа жил анх удаагаа АХХ-ны цомын эзэн болцгоов. 1972-73 оны улиралд лигтээ болон УЕФА-гийн цомд түрүүлсэн ба дасгалжуулагч Шенкли гавъяаныхаа амралтанд гарахаар болсон тул туслах Боб Пейсли орыг нь залгамжлах болсон байна.[5] 1975-76 оны улиралд Пейсли Шенклигийн амжилтыг давтан багаа лиг болон УЕФА-гийн цомд түрүүлгэв. Ливерпүүл дараа жил нь лигийн түрүүгээ алдаж, Европын цомын тэмцээнд анх удаа түрүүлж, харин АХХ-ны цомын шигшээд азгүйтсэн байна. Мөн л дараа жил нь Европын цомын түрүүгээ алдаж, лигтээ 68 оноогоор түрүүлсэн байна. Лигт түрүүлэхдээ тухайн үеийн хамгийн өндөр оноог тогтоон 42 тоглолтонд хаалгандаа ердөө 16 бөмбөг алдсан амжилтыг үзүүлсэн байжээ.[6]

Одоогийн бүрэлдэхүүн

2012 оны 1 сарын 31-ний байдлаар.[7]

Үндсэн бүрэлдэхүүн

Ливерпүүлийн ахлагч Стивен Жерард

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч









Д. Байрлал Тоглогч








Нөөц бүрэлдэхүүн

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч



Д. Байрлал Тоглогч






Зээллэгээр явсан

Тэмдэглэл: Төрийн далбаанууд нь ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоонд тухайн тоглогчийн аль улсын нэрийн өмнөөс тоглодог болохыг заасан.

Д. Байрлал Тоглогч

[8] [9] [10] [11]

Д. Байрлал Тоглогч

[12] [13]

Алдартай тоглогчид

  • Англи Алан А’Курт[14]
  • Испани Хаби Алонсо
  • Англи Жек Балмер[14][15]
  • Англи Жон Барнс[14][15]
  • Шотланд Мэтт Басби[15]
  • Англи Питер Бирдсли
  • Англи Том Бромайлоу[15]
  • Шотланд Гари Гиллеспи
  • Зимбабве Брюс Гроббелар
  • Шотланд Кенни Далглиш[14]
  • Англи Дэвид Жеймс
  • Англи Стивен Жерард[15]
  • Англи Крэйг Жонстон
  • Польш Ежи Дудек
  • Англи Пол Инс[15]
  • Шотланд Рон Йейтс[14][15]
  • Англи Иан Каллагэн
  • Англи Жейми Каррагер
  • Англи Жимми Кейс
  • Англи Алан Кеннеди
  • Англи Рэй Кеннеди
  • Англи Кевин Киган
  • Англи Рэй Клеменс[15]
  • Австрали Харри Кьюэлл
  • Нидерланд Дирк Кёйт
  • Англи Сэмми Ли
  • Шотланд Билли Лиддел[14][15]
  • Англи Алек Линдсей
  • Англи Ларри Ллойд
  • Англи Эфроим Лонгуорт[14][15]
  • Англи Крис Лоулер
  • Шотланд Томми Лоуренс
  • Хойд Ирланд Марк Лоуренсон
  • Англи Томми Лукас
  • Шотланд Гари Макаллистер
  • Англи Терри Макдермотт
  • Шотланд Жимми Макдугал[15]
  • Шотланд Жон Маккартни[15]
  • Англи Стив Макманаман
  • Англи Стив Макмахон
  • Аргентин Хавьер Маскерано
  • Англи Жимми Мелиа
  • Дани Ян Мёльбю
  • Англи Дэнни Мёрфи
  • Англи Гордон Милн
  • Англи Ронни Моран[15]
  • Шотланд Том Моррисон[15]
  • Шотланд Стив Никол[15]
  • Англи Фил Нил[15]
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Берри Ньювенхейс
  • Хойд Ирланд Жон Олдриж
  • Англи Майкл Оуэн
  • Шотланд Алекс Райзбек[14][15]
  • Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс Артур Райли
  • Уэльс Иан Раш[14][15]
  • Англи Жейми Реднапп[15]
  • Испани Пепе Рейна
  • Англи Сэм Рэйбоулд
  • Норвеги Йон Арне Риисе
  • Шотланд Иан Сент-Жон
  • Хойд Ирланд Элайша Скотт[14]
  • Англи Томми Смит[15]
  • Англи Альберт Стаббинс[14]
  • Хойд Ирланд Стив Стонтон
  • Шотланд Грэм Сунесс[15]
  • Англи Фил Томпсон[15]
  • Испани Фернандо Торрес
  • Уэльс Жон Тошак
  • Англи Фил Тэйлор[15]
  • Хойд Ирланд Ронни Уилан[15]
  • Англи Робби Фаулер
  • Хойд Ирланд Стив Финнан
  • Англи Дик Форшо
  • Англи Дэвид Фэйрклаф
  • Хойд Ирланд Стив Хайвэй
  • Герман Дитмар Хаманн
  • Шотланд Алан Хансен[14][15]
  • Англи Роджер Хант[14]
  • Англи Сэм Харди
  • Хойд Ирланд Рэй Хафтон
  • Англи Гордон Хожсон[14]
  • Англи Эмлин Хьюз[15]
  • Финланд Сами Хююпя[15]
  • Чех Владимир Шмицер
  • Уругвай Луис Алберто Суарез Диаз

Шагналын эзэд

ДАШТ

Ливерпүүл клубт тоглож байх үедээ ДАШТ-д шигшээ багтаа дуудагдан түрүүлсэн тоглогчид:

Ballon d'Or

Ливерпүүлд тоглож байх үедээ «Ballon d'Or буюу Дэлхийн Оны шилдэг тоглогчийн» шагналыг хүртсэн тоглогч:

Европын Алтан шаахай

Ливерпүүлд тоглож байх үедээ «Европын Алтан шаахайн» эзнээр тодорсон тоглогч:

  • Уэльс Иан Раш (32 гоол) – 1984
УЕФА Клубийн Оны шилдэг хөлбөмбөгчин

Ливерпүүлд тоглож байх үедээ «УЕФА Клубийн Оны шилдэг хөлбөмбөгчин» болсон тоглогч:

Менежерүүд

17 дасгалжуулагч Ливерпүүлтэй холбогдсон түүхтэй ажээ. Анхны дасгалжуулагч нь У. Э. Барклай болн Жон Маккена нар юм. Хамгийн удаан хугацаагаар англи мэргэжилтэн Том Уотсон насан эцэстлээ ажилласан байдаг бол шотланд мэргэжилтэн Билл ШенклигийнАнглийн Эзэнт гүрний одонт дасгалжуулалтын дор Ливерпүүл 783 тоглолт хийсэн байдаг. Домогт Билл Шенклитэй холбоотой олон анхдагч түүхүүд бий. 1985 онд томилогдсон Шотландын домогт хөлбөмбөгч, дасгалжуулагч Кенни ДалглишАнглийн Эзэнт гүрний одонт тоглогч-дасгалжуулагчийн үүргийг давхар хашиж байсан нь Английн хөлбөмбөгийн түүхэн дэх анхны тохиолдол юм. Тэр Ливерпүүлд 1977-1989 оны хооронд довтлогчоор тоглож байхдаа дасгалжуулагчийг үүргийг давхар хашиж байв. Боб Пейсли багаа 19 цомын тэмцээндлигт зургаа, Европын лигүүдийн аваргуудын дундах цомд/одоогийн Аваргуудын лиг/ гурав, Европын цомд нэг, Лигийн цомд гурав, Коммунити Шиелд, Европын супер цомд таван удаа түрүүлгэж байсан нь хамгийн шилдэг амжилт.

2004-2010 оны хооронд Ливерпүүлийг дасгалжуулж байсан Рафаэль Бенитес
  • АнглиУ. Э. Барклай ба Жон Маккена (1892—1896)
  • АнглиТом Уотсон (1896—1915)
  • АнглиДэвид Эшуорт (1919—1923)
  • ШотландМэтт Маккуин (1923—1928)
  • АнглиЖорж Паттерсон (1928—1936)
  • АнглиЖорж Кэй (1936—1951)
  • АнглиДон Уэлш (1951—1956)
  • АнглиФил Тэйлор (1956—1959)
  • ШотландБилл Шенкли (1959—1974)
  • АнглиБоб Пейсли (1974—1983)
  • АнглиЖо Фэган (1983—1985)
  • ШотландКенни Далглиш (1985—1991)
  • ШотландГрэм Сунесс (1991—1994)
  • АнглиРой Эванс (1994—1998)
  • ФранцРой Эванс ба Жерар Улье (1998)
  • АнглиЖерар Улье (1998—2004)
  • ИспаниРафаэль Бенитес (2004—2010)
  • АнглиРой Хожсон (2010—2011)
  • ШотландКенни Далглиш (2011—2012)
  • АнглиБрэндан Рожэрс (2012-)

Шагналууд

Ливерпүүл Английн лигийн аварга шалгаруулах тэмцээнд арван найман удаа(Манчестер Юнайтедтай адил) түрүүлжээ. Ливерпүүлийн Европын шилдэг клубүүдийн өрсөлдөөний талбарт таван удаа түрүүлсэн нь Английн хамгийн шилдэг амжилт.

Дотооддоо

Лиг

  • Хөлбөмбөгийн лигийн нэгдүгээр дивиз (Английн хөлбөмбөг аварга) (түвшин 2)
Түрүү (18): 1900–01, 1905–06, 1921–22, 1922–23, 1946–47, 1963–64, 1965–66, 1972–73, 1975–76, 1976–77, 1978–79, 1979–80, 1981–82, 1982–83, 1983–84, 1985–86, 1987–88, 1989–90
  • Хөлбөмбөгийн лигийн хоёрдугаар дивиз (түвшин 2)
Түрүү (4): 1893–94, 1895–96, 1904–05, 1961–62
  • Ланкаширийн лиг
Түрүү (1): 1892–93

Цомууд

Түрүү (7): 1965, 1974, 1986, 1989, 1992, 2001, 2006, 2012
  • Лигийн цом
Түрүү (8): 1981, 1982, 1983, 1984, 1995, 2001, 2003, 2012
  • АХХ-ны Charity Shield / АХХ-ны Коммунити Шиелд
Түрүү (15, 10-ыг нь шууд, 5-ыг нь хуваан): 1964 (хамтран), 1965 (хамтран), 1966, 1974, 1976, 1977 (хамтран), 1979, 1980, 1982, 1986 (хамтран), 1988, 1989, 1990 (хамтран), 2001, 2006

Европт

Түрүү (5): 1977, 1978, 1981, 1984, 2005
  • УЕФА-гийн цом
Түрүү (3): 1973, 1976, 2001
  • УЕФА Супер цом
Түрүү (3): 1977, 2001, 2005

Дубль ба Треблүүд

Дубли

  • Лигийн аварга болон АХХ-ны цом
1986
  • Лигийн аварга болон Лигийн цом
1982, 1983, 1984 (Треблийн нэг хэсэг)
  • Лигийн аварга болон Европын цом
1977, 1984 (Треблийн нэг хэсэг)
  • Лигийн аварга болон УЕФА-гийн цом
1973, 1976
  • АХХ-ны цом болон Лигийн цом
2001 (Треблийн нэг хэсэг)
  • АХХ-ны цом болон УЕФА-гийн цом
2001 (Треблийн нэг хэсэг)
  • Лигийн цом болон Европын цом
1981, 1984 (Треблийн нэг хэсэг)
  • Лигийн цом болон УЕФА-гийн цом
2001 (Треблийн нэг хэсэг)

Требль

  • Лигийн аварга, Лигийн цом, болон Европын цом
1984
  • АХХ-ны цом, Лигийн цом, болон УЕФА-гийн цом
2001

Эшлэл

  1. Graham. p. 14. {{cite book}}: Missing or empty |title= (help)
  2. Liversedge. p. 14. {{cite book}}: Missing or empty |title= (help)
  3. Wallace, Sam (26 December 2002). "Patience is wearing thin at Liverpool". The Daily Telegraph. London. Retrieved 6 December 2008.
  4. Kelly. You'll Never Walk Alone. p. 57.
  5. Kelly. The Boot Room Boys: Inside the Anfield Boot Room. p. 86.
  6. Pead. p. 414. {{cite book}}: Missing or empty |title= (help)
  7. "First Team". Liverpool F.C. Retrieved 31 August 2010.
  8. "Reds confirm El Zhar loan". Liverpool F.C. 31 August 2010. Retrieved 31 August 2010.
  9. "Notts County re-sign Liverpool defender Stephen Darby". BBC Sport. 21 January 2011. Retrieved 23 January 2011.
  10. "Nathan Eccleston secures Charlton Athletic loan move". BBC Sport. 13 January 2011. Retrieved 22 January 2011.
  11. "Forward seals loan switch". Liverpool FC. 25 January 2011. Retrieved 25 January 2011.
  12. "Aqua completes Juventus move". Liverpool F.C. 25 August 2010. Retrieved 27 August 2010.
  13. "Chris Mavinga Liverpool FC profile". Liveprool FC. Retrieved 2 February 2011.
  14. 14.00 14.01 14.02 14.03 14.04 14.05 14.06 14.07 14.08 14.09 14.10 14.11 14.12 14.13 [1].
  15. 15.00 15.01 15.02 15.03 15.04 15.05 15.06 15.07 15.08 15.09 15.10 15.11 15.12 15.13 15.14 15.15 15.16 15.17 15.18 15.19 15.20 15.21 15.22 15.23 15.24 15.25 15.26 [2].
Намтар
  • Cox, Richard (2002). Encyclopedia of British football. Routledge. ISBN 0-7146-5249-0. {{cite book}}: Unknown parameter |coauthors= ignored (|author= suggested) (help)
  • Crilly, Peter (2007). Tops of the Kops: The Complete Guide to Liverpool's Kits. Trinity Mirror Sport Media. ISBN 1905266227.
  • Graham, Matthew (1985). Liverpool. Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-50254-6.
  • Hargraves, Ian (1989). Liverpool Greats. Edinburgh: Sportsprint Publishing. ISBN 0-85976-273-4.
  • Kelly, Stephen F. (1999). The Boot Room Boys: Inside the Anfield Boot Room. London: HarperCollins. ISBN 0-00-218907-0.
  • Kelly, Stephen F. (1988). You'll Never Walk Alone. London: Queen Anne Press. ISBN 0356195945.
  • Liversedge, Stan (1991). Liverpool:The Official Centenary History. London: Hamlyn Publishing Group Ltd. ISBN 0-600-57308-7.
  • Pead, Brian (1986). Liverpool A Complete Record. Breedon Books. ISBN 0-907969-15-1.
  • Rollin, Jack and Glenda (2006–2007). Sky Sports Football Yearbook. Headline. ISBN 0-7553-1526-X.

Холбоос