Калифорни: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: ay:California suyu
б r2.7.2+) (робот Нэмж байна: ba:Калифорния
Мөр 105: Мөр 105:
[[ay:California suyu]]
[[ay:California suyu]]
[[az:Kaliforniya]]
[[az:Kaliforniya]]
[[ba:Калифорния]]
[[bar:Kalifornien]]
[[bar:Kalifornien]]
[[bat-smg:Kalėfuornėjė]]
[[bat-smg:Kalėfuornėjė]]

22:31, 10 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Калифорни Муж Улс
State of California
Калифорни муж улсын далбаа Калифорни муж улсын сүлд
Далбаа Сүлд
Хоч(нууд): The Golden State (Алтан муж улс)
Уриа: Эврика[1]
Калифорни муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Калифорни муж улсыг тодруулсан АНУ-ын газрын зураг
Албан ёсны хэл англи
Ярьдаг хэлнүүд англи - 57.59%,
испани - 28.21%
Нийслэл Сакраменто
Хамгийн том хот Лос-Анжелес
Хамгийн том хотуудын бөөгнөрөл Их Лос-Анжелес
Нутаг дэвсгэр  АНУ-д 3-д орно
 - Нийт 423,970 км²
 - Өргөн 400 км
 - Урт 1,240 км
 - Усны эзлэх % 4.7
 - Өргөрөг 32° 32′ N-42° N
 - Уртраг 114° 8′ W-124° 26′ W
Хүн ам  АНУ-д 1-д орно
 - Нийт 36,553,215 (2007 оны тооцоо)[2]
 - Нягтшил 90.49/км²
АНУ-д 11-д орно
 - Дундаж орлого  $54,385 (11)
Өндөр  
 - Хамгийн өндөр цэг Витний уул[3]
4,421 м
 - Дундаж 884 м
 - Хамгийн нам цэг Үхлийн хөндий[3]
-86 м
АНУ-д нэгдсэн  1850 оны есдүгээр сарын 9 (31)
Амбан захирагч Арнолд Шварцнеггер (БНН)
Дэд захирагч Жон Гараменди (АН)
АНУ-ын сенатчид Дайан Фейнстейн (АН)
Барбара Боксер (АН)
Конгрессын төлөөлөгчид Жагсаалт
Цагийн бүс Номхон Далай: UTC-8/-7
Товчлолууд CA Calif. US-CA
Вэбсайт ca.gov

Калифорни (Англи: California) нь Номхон Далайн эрэг дагуу, Америкийн Нэгдсэн Улсын Баруун Эрэгт орших АНУ-ын муж улс юм. Хойд талаараа Орегон, зүүн талаараа Невада, зүүн өмнөд талаараа Аризона муж улстай, өмнө талаараа Мексикийн Баха Калифорниа муж улстай тус тус хиллэдэг. Калифорни нь АНУ-ын хамгийн олон хүн амтай муж улс юм. Хамгийн том дөрвөн хотыг нь дурдвал Лос-Анжелес, Сан-Диего, Сан-Хосе, Сан-Франциско хотууд болно. Тус муж улс нь янз бүрийн уур амьсгал, газарзүйн бүсээрээ болон олон үндэстэн ястнаас бүрдсэн хүн амаараа алдартай.

Alta California хэмээх газар нутгийг XVIII зууны сүүлээр Испанийн Эзэнт Улс колоничилжээ. 1821 онд энэ газар нутаг Мексикийн бусад хэсгийн хамт тусгаар тогтносон бүгд найрамдах улс болсон. 1846 онд Калифорни Мексикээс салан тусгаарласан бөгөөд Мексик-Америкийн дайны дараа Мексик Калифорнийг АНУ-д өгсөн ажээ. 1850 оны есдүгээр сарын 9-нд Калифорни АНУ-д албан ёсоор нэгдсэн.

Калифорни нь хуурай газрын нутаг дэвсгэрээр АНУ-ын гуравдахь том муж улс юм. Калифорнийн газарзүйн бүсэд Номхон Далайн эргээс авахуулаад зүүн зүгт Сьерра Невада нуруу, зүүн өмнө зүгт Мохаве цөл, баруун хойд зүгт секвойя буюу улаан мод-дугласын жодоон ой мод хүртэл ордог. Муж улсын төв хэсэгт дэлхийн хамгийн үржил шимтэй хөдөө аж ахуйн эдэлбэр газар болох Калифорнийн төв хөндий зонхилно.

Калифорнийн алтны халуурлын үеэр (1848-1855) асар олон хүн Калифорнид нүүдэллэн ирж, эдийн засаг огцом өсөн нэмэгдсэнээр Калифорни эрс өөрчлөгдсөн. XX зууны эхээр Лос-Анжелес хот зугаа цэнгэлийн салбарын төв болж, муж улсын аялал жуулчлалын салбарын өсөлтөд түлхэц өгчээ. Калифорнийн хөдөө аж ахуйн салбар цэцэглэн хөгжсөний зэрэгцээ агаар-сансар, газрын тос, компьютер, мэдээллийн технологийн салбарууд маш их хөгжсөн. Калифорни эдийн засгийн хэмжээгээр дэлхийд эхний аравт жагсдаг бөгөөд тусдаа улс байсан бол хүн амаар Кенийн ард 35-д жагсах байсан.

Лавлах материал

  1. "Government Code Section 420-429.8". Official California Legislative Information. Retrieved 2007-02-26.
  2. http://www.census.gov/popest/states/NST-ann-est.html 2007 Population Estimates
  3. 3.0 3.1 "Elevations and Distances in the United States". U.S Geological Survey. April 29, 2005. Retrieved 2006-11-03.

Нэмэлт унших материал

Гадны холбоос

 Commons: California – Викимедиа дуу дүрсний сан
АНУ-ын засгийн газар
Муж улсын засгийн газар
Эрчим хүч
Аялал жуулчлал, чөлөөт цаг
Бусад