Бурхан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б робот Арилгаж байна: diq:Car (deleted)
Мөр 49: Мөр 49:
[[da:Gud (monoteistisk)]]
[[da:Gud (monoteistisk)]]
[[de:Gott]]
[[de:Gott]]
[[diq:Car]]
[[ee:Mawu]]
[[ee:Mawu]]
[[el:Θεός]]
[[el:Θεός]]

14:22, 17 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Хадмал
Монгол үсгээр
монгол кирилл.Бурхан
халимаг кирилл.Бурхн

Ихэнх шашинд хамгийн дээдийн хүч, эсвэл ер бусын бодгалыг Бурхан хэмээн заадаг. Ер бусын энэ зүйлийг сахиус, шүтээн, бурхан хэмээн нэрлэх нь олонтаа. Дийлэнх шашины сургаалд бурханд итгэвэл дээд хүчийг авах (гэгээрэх, үхэхгүй), маш их хүч чадалтай (байгалийг удирдах гэх мэт) болно хэмээн хүмүүст заадаг байна. Шашин бүрт бурханг үзэх олон үзэл байх боловч ерөнхий 2 үзэлд хуваадаг. Ганц бурхан байна гэж үздэг онолыг Монотеизм гэх агаад олон бурхад зэрэгцэн оршино гэх үзлийг Политеизм гэдэг.

Үгийн тодорхойлолт

Шашны ухагдахуун. Жүүдийн болон Лал, Христ зэрэг монотейст шашинд Бурханыг цорын ганц Үүсгэн бүтээгч, бүхнийг эрхшээгч, хамгийг чадагч оройн дээд бодгаль хэмээн үздэг. Хинду Буддын гэх дорнын политейст шашинд бурхад олон бий гэдэг.

Монгол үгийн тайлбар. Ихэнх Монгол толь бичгүүдэд бурхан гэсэн үгийг Будда хэмээх санскрит үгийн хувилбар гэжээ.

Үгийн гарал үүсэл

Монгол хэлний бурхан гэсэн үг Будда гэсэн утгатай юу, этимологийн хувьд тэндээс орж ирсэн эсэх нь тун ч ярвигтай, маргаантай асуудал билээ. Манай зарим нэртэй эрдэмтэд энэ үгийг гаднаас орж ирээгүй, язгуурын Монгол хэлнийх гэж үздэг. Бөө мөргөлийн зан үйлтэй холбоотойгоор тайлбарласан нь ч бий, хожуу үеийн Шарын шашин дэлгэрсэнтэй холбоотой гэж үзсэн нь ч бий. Ямартай ч эцсийн дүгнэлтийг аль ч тал гаргаж чадаагүй.

Орчин цагийн хэрэглээ

Ардын хувьсгалаас өмнө шарын шашинд нэвт орсон монголчууд бурхан гэх үгийг нэг л шашны утгаар нь ойлгож хэрэглэж ирсэнтэй хэн ч маргахгүй. Харин Коммунист он жилүүдэд шарын шашны гэгдэх бүхэн устгагдаж, хожмын үеийнхэн судар ном зан үйлийг нь ч танихаа байсан. Шашны олон нэр томъёо хэрэглээнээс арчигдсан, үүний дунд бурхан гэх үгийг зөвхөн шарын шашны шүтлэг бишрэлтэй холбож ойлгохоо больсны бэлээхэн том илрэл бол хуучин цагийн европын сонгодог бүтээлүүдэд олонтаа дурдагддаг Орос хэлний Бог, Англи God, Франц Dieu, Герман Gott гэсэн үгсийг бурхан - тэнгэр гэж орчуулахдаа бичгийн их хүмүүс маань, 1-рт өөрсдөө Европийн соёл Буддын соёл тэс өмнөө гэдгийг мэддэг төдийгүй, 2-рт уншигч олон нь энэ үгийг Будда гэж буруу ойлгоод дундан зууны францчууд буддист байжээ гэж хэрхэвч санахгүй гэдгийг мэддэг байсан бизээ. Зөвхөн тэр цагийн уран зохиол бүү хэл, манайхны барууны кино хөрвүүлэгт ч бурхан гэсэн үгийг хэрэглэж байгаад ямар ч асуудал гарахгүй байгаа нь энэ үгийн утга зөвхөн Буддын шашинд хамаатай гэсэн явцуу ойлголт ташаа болохыг харуулна.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.