Ральф Рөүз: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.1) (робот Нэмж байна: ar:رالف روز
б r2.7.3rc2) (робот Нэмж байна: da:Ralph Rose
Мөр 58: Мөр 58:
[[ar:رالف روز]]
[[ar:رالف روز]]
[[ca:Ralph Rose]]
[[ca:Ralph Rose]]
[[da:Ralph Rose]]
[[de:Ralph Rose]]
[[de:Ralph Rose]]
[[en:Ralph Rose]]
[[en:Ralph Rose]]

20:55, 20 Арванхоёрдугаар сар 2012-ий байдлаарх засвар

Ральф Рөүз

Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Ральф Вальдо Рөүз
Төрсөн огноо 1885 оны 3 сарын 17
Төрсөн газар Калифорни, Хеалдсбург
Нас барсан огноо October 16, 1913(1913-10-16) (28 насалсан)
Нас барсан газар Калифорни, Сан-Франциско
 
Медалиуд
Зуны олимп
Алт Сент-Луйс 1904 Бөөрөнцөг түлхэлт
Мөнгө Сент-Луйс 1904 Зээрэнцэг шидэлт
Хүрэл Сент-Луйс 1904 Дүүгүүр шидэлт
Алт Лондон 1908 Бөөрөнцөг түлхэлт
Алт Стокхольм 1912 Хоёр гарын
бөөрөнцөг түлхэлт
Мөнгө Стокхольм 1912 Бөөрөнцөг түлхэлт

Ральф Вальдо Рөүз (Англи: Ralph Waldo Rose, 1885 оны 3 сарын 17 – 1913 оны 10 сарын 16) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч.

Калифорни муж улсын Хеалдсбургт төрсөн тэрээр 1.97 м өндөртэй, 113 кг жинтэй том биетэй байсан тул хөнгөн атлетикийн шидэлтийн төрлүүдэд өндөр амжилт үзүүлдэг байлаа. Түүний бөөрөнцөг түлхэлтээр тогтоосон 15.54 м-ийн амжилт нь 16 жилийн турш дэлхийн дээд амжилт байв. 1904 онд Мичиганы Их Сургуулийн оюутан байхдаа Миссури муж улсын Сент-Луйст зохиогдсон 1904 оны зуны олимпод оролцож, бөөрөнцөг түлхэлтээр алт, зээрэнцэг шидэлтээр мөнгө, дүүгүүр шидэлтээр хүрэл медаль хүртсэнээс гадна 56 фунт (25.4 кг) хүндийн шидэлтэд 6-р байр эзэлжээ.

Дөрвөн жилийн дараа Английн Лондонд болсон олимпод бөөрөнцөг түлхэлтээр дахин олимпийн аварга цол хүртэв. Тус олимпийн нээлтийн ёслолд АНУ-ын тугчийн үүргийг гүйцэтгэсэн Рөүз Их Британийн эзэн хааны суудлын өмнө далбаагаа буулгаагүй (үүнийг олонхи нь Ирланд гаралтай тамирчид байсан АНУ-ын багийн ихэнх нь дэмжиж байсан) бөгөөд энэ нь хоёр улсын хооронд асуудал үүсгэсэн удаатай. Мөнхүү олимпийн үеэр Британийн шүүгчид АНУ-ын тамирчдад хатуурхаж байсныг үүнтэй холбоотой гэж үзэх нь бий. Лондонд Рөүз мөн олс таталтын төрлөөр өрсөлдсөн ч медаль хүртэж чадаагүй.

Шведийн Стокхольмд болсон 1912оны зуны олимпод тэрээр хоёр гарын бөөрөнцөг түлхэлтээр (баруун болон зүүн гараар ээлжилж шидэх төрөл, нийлбэр дүнгээр 27.70 м-ийн амжилт үзүүлсэн) алт, бөөрөнцөг түлхэлтээр мөнгөн медаль зүүж, дүүгүүр шидэлтээр 9, зээрэнцэг шидэлтээр 11-р байр эзэлжээ.

Харамсалтай нь тэрээр 1913 онд 28-хан насандаа Сан-Франциско хотноо хижиг өвчнөөр нас баржээ.[1]

Эшлэл

  1. Нью-Йорк Таймс, 1913 оны 10 сарын 17

Гадны холбоос

Спортын амжилт
Өмнөх
-
Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улсын тугч
Лондон 1908
Дараах
Жорж Бонхаг
Үзүүлэлт
Өмнөх
-
Эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн
дэлхийн дээд амжилтын эзэн

1909 оны 8 сарын 21 – 1928 оны 5 сарын 26
Дараах
Герман Эмиль Хиршфелд