Антонио Вивальди: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (робот Нэмж байна: nds:Antonio Vivaldi
б робот Нэмж байна: ay:Antonio Vivaldi
Мөр 43: Мөр 43:
[[ar:أنطونيو فيفالدي]]
[[ar:أنطونيو فيفالدي]]
[[arz:انتونيو ڤيڤالدى]]
[[arz:انتونيو ڤيڤالدى]]
[[ay:Antonio Vivaldi]]
[[az:Antonio Vivaldi]]
[[az:Antonio Vivaldi]]
[[bat-smg:Ontuonėjos Vėvaldis]]
[[bat-smg:Ontuonėjos Vėvaldis]]

02:33, 9 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Антонио Луцио Вивальди

Антонио Луцио Вивальди (Итали: Antonio Lucio Vivaldi; Венецэд 1678 оны 3 сарын 4Венад 1741 оны 7 сарын 28) бол Венецийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч хүн байлаа.

Амьдрал ба урлагт орсон зам

Вивальдигийн аав мөн хийлчин бөгөөд есөн хүүхэд төрүүлсэний хамгийн том нь Вивальди юм. Тэрээр бага байхийн хийл хөгжимд тун авьяастай байсан учраас аавийнхаа оркестрт хааяа хамт тоглодог байж. Шашны их сургуулийг төгссөн тэрээр хорин таван настайдаа сүмийн дэргэдэх асрамжийн газрын өнчин охидуудад хийл хөгжим зааж эхлэж сүүлдээ энэ оркестрийн Ospedale della Pietà удирдаачаар ажиллах болов. Итали даяар нэр нь цуурайтах болсон тэр үеээс тэрээр өөрийн хийлийн концерт, сонатаа бичиж эхэлжээ. 1705 оноос бичиж эхэлсэн сонатын цуглуулга нь түүнийг европ даяар танил болгов. 1729 онд хэвлэгдсэн 12 бүтээлийн цуглууллаганд түүний алдарт Дөрвөн улирал Le Quattro Stagioni мөн хамрагджээ.

Вивальдигийн уран бүтээл

Ospedale della Pietàд ажиллаж байсан тэр үеээс Вивальди дуурийн хөгжим бичиж эхэлсэн бөгөөд 1713 онд анх тавигдсан Ottone in villac хойш 1739 он гэхэд тавин дуурийг тэрээр туурьвисан байлаа. Нэгэн маргааны улмаас тэрээр Венецийг орхиж Мантова, Ром д ажиллаж мөн Ромын Папд хоёр ч удаа тоглон өгч, сүмийн хөгжим бичиж байгаад найман жилийн дараа Венецдээ эргэн ирсэн байна. Вивальдигийн олон шүтэн бишрэгчид Венецийг зорих болсон хэдий ч Барроко урсгалаас Галант урсгалийг илүүтэй үзэх болсон Вивальдигийн хөгжим аажмаар хүмүүсийг сонирхолыг тэр бүр татахаа болив. Тиймээс 1740 онд Вивальди Вена-г зорисон бөгөөд тэнд ирсэнээсээ хойш арван сарын дараа 1741 оны 7 сарын 28д тэрээр таалал төгсжээ. Олонд шүтэн бишрэгдэж явсан түүний оршуулга сүр дуулиангүй, их чимээгүй болж өнгөрсөн байна.

Вивальдигийн 500 гаруй концертийн 241 нь хийлийн гоцлол концерт бөгөөд 39 концерт нь Фагот мөн бусад үлээвэр хөгжим, мандолин зэрэгт зориулагдсан концертууд багтдаг байна. 70 гаруй концертдоо тэрээр 2 болон түүнээс дээш гоцлолуудийг оролцуулж, мөн зэмсэг бүрээс 16 гоцлолоос бүрдсэн концерт, эсвэл огт гоцлолгүй концерт зэрэг нь түүний хэр шинийг ирэлхийлэгч байсныг илтгэж байгаа юм. Вивальди нэгэн захианд 94 дуурь бичсэн гэж дурьдсан байдаг ч одоогоор түүнийх болох нь тогтоогдсон 49 дуурь байдаг байна. Эдгээрээс ихэнх нь 1970 оноос хойш олон орны тайзнаа тавигдаж эхэлсэн бөгөөд түүний бичиж хэрэглэж байсан нот уудын ихэнх нь одоо Турины Biblioteca Nazionale д хадгалагдаж байгаа аж.


Ном хэвлэлүүд

Гадаад холбоос

 Commons: Antonio Vivaldi – Викимедиа дуу дүрсний сан