Иерусалим: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.3) (робот Нэмж байна: or:ଜେରୁଜେଲମ
No edit summary
Мөр 32: Мөр 32:
|байгуулагдсан огноо3 =
|байгуулагдсан огноо3 =
|удирдагч =Мэйр
|удирдагч =Мэйр
|удирдагч нэр =[[Ури Луполянский]]
|удирдагч нэр =[[нир баркат]]
|удирдагч1 =
|удирдагч1 =
|удирдагч нэр1 =
|удирдагч нэр1 =

13:10, 10 Нэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Иерусалим
יְרוּשָׁלַיִם‎ (Еврей хэл)
القُدس (Араб хэл)
Хотын зураг
Олив уулаас харагдах Иерусалим
Сүлд туг
Сүлд тэмдэг
Туг Сүлд

Иерусалим-н байршил

Солбицол: 31°47′N 35°13′E
Улс Израйль
Тойрог Иерусалим
Засаглал  
 - Мэйр нир баркат
Газар нутаг  
 - Нийт 125.156 км²
Хүн ам  
 - Нийт (2007) 732,100
 - Нягтрал 5,852/км²
Цахим сүлжээ: www.jerusalem.muni.il

Иерусалим (Еврэй: יְרוּשָׁלַיִם‎ Йерушалайим; Араб: القُدس Ал-Кудс) нь Израйль улсын нийслэл бөгөөд газар нутаг, хүн амаараа хамгийн том хот нь юм. 125.1 квадрат километр газар нутагт 732,100 хүн оршин суудаг. Орчин үеийн Иерусалим хот нь Иудын нуруунд, Газар дундын тэнгис болон Сөнөсөн тэнгисийн хойд цэгийн дунд оршдог бөгөөд Хуучны хотын гадуур хөгжжээ.

Иерусалим хот нь МЭӨ 4-р мянганы үед үүссэн бөгөөд дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Мөн Иудизмийн хамгийн ариун газар бөгөөд МЭӨ 10-р зуунаас Еврейчүүдийн сүсэг бишрэлийн төв байна. Иудаизмаас гадна Иерусалим нь Христийн шашны эртний ариун гэгээн газруудын нэг, мөн Исламын гурав дахь ариун газар юм. Хуучны хот нь 0.9 квадрат километр газар нутагтай, харьцангуй жижиг хэмжээтэй боловч шашны чухал газрууд олонтой. Үүнд: Еврейчүүдэд Сүмийн Уул, Баруун Хана, Христосын шашинтнуудад Ариун Авсны Сүм, Мусульмантнуудад Чулууны Пөмбөгөр, Ал-Акса сүм гэх зэргээр байна. 1860-аад он хүртэл дангаараа хот нь болсон Иерусалимын хаалттай хэсэг нь одоо Хуучны Хот гэгддэг бөгөөд үүнийг 1982 онд аюулд байгаа Дэлхийн өвүүдийн жагсаалтад оруулагджээ. Хуучны Хот нь уламжлалт ёсоороо бол дөрвөн хэсэгт хуваагдаж байсан. Харин одоогийн хуваагдал болох Арменийн, Христийн, Еврейн, Исламын хэсгүүд нь 19-р зууны эхэн үеэс л хэрэглэгдэж эхлэжээ.

Өнөө үед бол Иерусалимын статус нь Израйль-Палестины дайнд чухал асуудал болсоор байна. Израйль улс Зүүн Иерусалимыг эзлэсэн явдалд НҮБ болон бусад олон байгууллагууд эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн бөгөөд үүнийг Палестинчууд ирээдүйн орныхоо нийслэлээ болгох талаар хардаг. UNSC 478-аас болж ихэнх гадны орнуудын элчин сайдын яамд Иерусалимд биш, хуучны түр зуурын нийслэл Тел-Авивт байрлуулдаг.

Гадны холбоос

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA