Суй Вен Ти: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
[[Image:Sui-Wendi1.jpg|thumb|right|200px|Суй Вен Ти]]
[[Image:Sui-Wendi1.jpg|thumb|right|200px|Суй Вен Ти]]
'''Суй Вен Ти''' (541-604) буюу '''Сүй улсын эзэн хаан Вен''', хувийн нэр нь '''Ян Цзян''', Улмард Жоугийн үед '''Пулуйру Жиан''' (普六茹堅) хэмээх '''Сяньби''' нэрээрээ алдаршсан, хоч нэр нь '''Налоуян''' (那羅延) нь Хятадын [[Сүй улсын]] анхны хаан нь байжээ.
'''Суй Вен Ти''' (541-604) буюу '''Сүй улсын эзэн хаан Вен''', хувийн нэр нь '''Ян Цзян''', [[Умард Жоу|Умард Жоугийн]] үед '''Пулуйру Жиан''' (普六茹堅) хэмээх [[Сяньби]] нэрээрээ алдаршсан, хоч нэр нь '''Налоуян''' (那羅延) нь Хятадын [[Сүй улсын]] анхны хаан нь байжээ.





09:39, 28 Хоёрдугаар сар 2008-ий байдлаарх засвар

Файл:Sui-Wendi1.jpg
Суй Вен Ти

Суй Вен Ти (541-604) буюу Сүй улсын эзэн хаан Вен, хувийн нэр нь Ян Цзян, Умард Жоугийн үед Пулуйру Жиан (普六茹堅) хэмээх Сяньби нэрээрээ алдаршсан, хоч нэр нь Налоуян (那羅延) нь Хятадын Сүй улсын анхны хаан нь байжээ.


Хятад улсыг хэдэн зуун жил тархай бутархай байсных нь дараа шинээр нэгтгэж чадсан хаан бол Суй Вен Ти (жинхэнэ нэр нь Ян Цзян) юм. Түүний нэгтгэсэн Хятад улс хэдэн зуун жилийн турш оршин тогтнож дэлхийн хүчирхэг улсуудын нэг болоод байна. Хятад улсыг нэгтгэсэн үйл явдлын бас нэг чухал улс тєрийн үр дүн гэвэл дэлхийн хүн амын тавны нэг Европ, Дундад Дорнод болон бусад олон орнуудын оршин суугчидтай харьцуулбал даины дажны аюулд бага єртсєн байдал юм.Илүү дээр үеийн хаан Ши Хуан Ти манай эриний ємнєх III зуунд Хятад улсыг анх удаа нэгтгэжээ. Ши Хуан Тиний байгуулсан Цинь У түүнийг нас барсны дараа бутарч оронд нь гарч ирсэн Хань угсаань тус улсыг манай эриний емнєх 206 оноос манай эриний 220 он хүртэл захирчээ. Хань угсааг мєхсєний дараа Хятад улс олон тооны жижиг улсууд болон задарчээ. Янг Чен 541 онд хятадын нэгэн хүчирхэг гэр бүлд тєрж 14 настайдаа анхныхаа цэргийн албан тушаалд томилогджээ. Авьяаслаг залуу байсны ачаар хойд хятадын дийлэнх хэсгийг байлдан эзлэхэд Чон угсааны хаандаа ихээхэн тус хүргэж, талархлыг нь хүлээж, албан тушаал түргэн ахижээ. 573 онд Янг Чений охин хааны залгамжлагч, ханхүүгийн хатнаар єргємжлєгджээ. Таван жилийн дараа хаан єєд болж ханхүүгийн туйлбаргүй зангаас болж эрх мэдлийн тєлэє хурц тэмцэл єрнєв. Энэ тэмцэлд Янг Чен ялалт байгуулж 581 онд дчиин настайдаа шинэ хаанаар залагдав. Дан ганц хятадын хойд хэегийн захирагч байхыг хүссэнгүй, сайтар бэлтгэл хийсний дараа 588 онд Хятадын ємнєд хэсэг рүү дайлаар мордож 589 онд нийт улсын хаан болжээ. Суй Вен Ти хаан байх хугацаандаа нэгдсэн эзэнт гүрний том (нийслэл хот байгуулж нутгийн тєв хэсэгг орших Янцзы болон хойд хэсэгт орших Хуан Хэ (Шар мєрєн) хэмээх хоёр том голыг холбох Их Сувгийг барих ажлыг эхлүүлжээ. Түүний хүүгийн үед баригдаж дууссан энэхүү суваг нь хятад улсын хойд, ємнєд хэсгийг усан замаар эгнэгт холбосон билээ. Түүний Вен Тиний хийсэн маш чухал шинэчлэлүүдийн нэг нь засгийн газрын түшмэдүүдийг шалгалт авах замаар сонгодог журам тогтоосон явдал юм. Энэ журам нь хятадын засаг захиргааны байгууллагуудыг олон зууны турш улс орны єнцєг булан бүрээс ирсэн, нийгмийн янз бүрийн давхраанаас гаралтай авьяаслаг түшмэдээр хангаж байх эх суурь болжээ. Ийм журам урьд нь Хань угсааны хаадын үед анх бий болсон ч уг угсааг унасны дараа засгийн газрын гол албан тушаалууд євлєгдєгдєн улэмжлагддаг болсон байжээ.

Суй Вен Ти амбан захирагч нарыг тєрєлх муждаа ажиллахыг хориглосон "алсаас удирдах зарчим" гэдгийг бас нэвтрүүлжээ. Тєрєлх нутагтаа томилогдсон амбан захирагч нарыг илүү олон тойрон хүрээлэгч нартаа болох бололцоог нь хаах тэрчилэн эрх мэдлийн илүү их суурь дэвсгэртэй болох нєхцєл боломж олгохгүй байх зорилгоор Дээрх зарчмыг нэвтрүүлсэн нь бодитой үр дүн єгч байжээ. Олон сая хүн амтай орны хүчирхэг, авьяаслаг удирдагч байсан хэрнээ олонх байлдан дагуулагч нар шиг хатныхаа үгнээс гардаггүй, түүний нєлєєнд байжээ. Тєрєлхийн ухаантай түүний хатан нь заримдаа хэт харгис зан ааш гаргадаг байсан ч хаан нєхєртєє хэрэгтэй цагт нь тусалж тєрийн эрх мэдлээ баттай хадгалахад нь байнга дэмжлэг үзүүлдэг байжээ. Суй Вен Ти 604 онд 63 настайдаа єєд болжээ. Гэхдээ орыг залгаж хаан болсон, хатныхан хайртай хүү болох хоёр дахь хүүгийнхээ далд явууллагын золиос болсон гэсэн сэжиг бий. Шинэ хаан гадаад бодлогод нилээд єєрчлєлт хийсэн нь олны дургүйцлийг хүргэж хятад улс даяар бослого гарч 618 онд алагдсанаар Уй угсааны хаадын үе дуусчээ. Гэхдээ энэ бол хятадын нэгтгэлийн тєгсгєл биш байлаа. Суй угсааны дараа Хятадын тєрийн эрх мэдлийг Тан угсааных залгаж 618-907 онуудад үйл ажиллагаа явуулахда түрүүчийн үеийн хаадын үеийн засгийн газрын үндсэн бүтцийг хадгалж улс орноо нэгдмэл хэвээр байлгаж чадсан юм. Далимд дурдахад Тан угсааны хаадын үед Хятад улсад урлаг єрнүүн хєгжиж байсан тул тус улсын түүхийн алдарт үе гэж тооцогддог ажээ. Хятадын хаан Суй Вен Тиний түүхэнд эзлэх байр суурийг бүрэн гүйцэд ойлгохын тулд Европ дахь нэрт хаан Их Карлын үйл ажиллагаатай голдуу зүйрлэдэг. Ромын эзэнт улсын мєхсенєєс хойш гурван зуун жилийн дараа Их Карл Єрнєд Европиин дийлэнх хэсгийг амжилттай нэгтгэж чадсан бол Хань угсааных унаснаас бараг гурван зуун жилийн дараа Суй Вен Ти Хятадыг нэгдмэл улс болгосон. Их Карл Европ тивд хамгийн алдартай хаан байсан бол Суй Вен Ти илүү нєлєє бүхий хаан байжээ. Яагаад тэвэл нэгдүгээрт Суй Вен Ти Хятадыг бүхэлд нь нэгтгэж чадсан байхад Єрнєд Европиин зарим хэсэг (Англи, Испани, Ємнєд Итали гэх зэрэг) Их Карл хаанд ер бууж єгєєгүй, хоёрдугаарт Суй Вен Тиний үед шинээр нэгдмэл болсон Хятад улс дахин задраагүй боп Их Карлын байгуулсан эзэнт гүрэн тєдєлгүй задарч дахин хэзээ ч нэгдээгүй юм, Гуравдугаарт гэвэл нэгдсэн хятад улсын эдийн засгийн үсрэнгүй хєгжлийн үр дүнд урлаг соёл цэцэглэж байлаа. Гэтэл Єрнєд Европт эхэлсэн "Каролинскийн сэргэн мандалт" Их Карлыг нас барснаас дуусгавар болсон. Дєрєвдүгээрт Суй Вен Тиний нэвтрүүлеэн засгийн газрын түшмэдийг шалгалт авах замаар тодруулдаг журам ихээхэн үр дүнтэй байв. Чухам ийм учраас Суй Вен Ти хүн тєрєлтєний түүхэнд чухал нєлєє үзүүлсэн хүн гэж зүй ёсоор тооцогдох учиртай. Суй Вен Ти шиг Хятад болон Европиин хєгжилд нэгэн зэрэг хүчтэй түлхэц єгсєн хаад маш цєєхєн билээ.