Зэвэгийн Ойдов: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бNo edit summary
бNo edit summary
Мөр 7: Мөр 7:
|биеийн_жин =
|биеийн_жин =
|улс_орон = {{MGL}} ([[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|БНМАУ]])
|улс_орон = {{MGL}} ([[Бүгд Найрамдах Монгол Ард Улс|БНМАУ]])
|тамир_спорт =
|тамир_спорт = эрэгтэй [[чөлөөт бөх барилдаан]]
|юуны_тамирчин = эрэгтэй [[чөлөөт бөх барилдаан|чөлөөт барилдааны]] [[бөх]]
|юуны_тамирчин = эрэгтэй чөлөөт барилдааны [[бөх]]
|ажил_үүрэг = [[тамирчин]] (-1980), [[дасгалжуулагч]]
|ажил_үүрэг = [[тамирчин]] (-1980), [[дасгалжуулагч]]
|medaltemplates =
|medaltemplates =
Мөр 16: Мөр 16:
| [[Азийн наадам]] | 1 | 1 | -
| [[Азийн наадам]] | 1 | 1 | -
}}
}}
{{MedalSport |эрэгтэй [[чөлөөт бөх барилдаан]]аар}}
{{Тамирчны улс | {{MGL}} улсыг}}
{{MedalCompetition|[[Зуны олимп]]}}
{{MedalCompetition|[[Зуны олимп]]}}
{{МедальМөнгө | [[Монреалийн олимп|Монреаль 1976]] | 62 кг}}
{{МедальМөнгө | [[Монреалийн олимп|Монреаль 1976]] | 62 кг}}

06:55, 21 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Зэвэгийн Ойдов
тамирчны тухай
Төрсөн өдөр1949 оны 5 сарын 25 (1949-05-25) (74 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
Ажил, үүрэгтамирчин (-1980), дасгалжуулагч
Улс, оронМонгол УлсМонгол Улс Монгол Улс (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх барилдаан
Тамирчинэрэгтэй чөлөөт барилдааны бөх

Монгол улсын зууны манлай (20-р зуун) тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга (1974, 1975), Монгол улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов 1949 оны 5 сарын 25-нд Монгол улс (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын Өвөрхангай аймгийн Хархорин суманд төржээ.

Бөхийн амжилт

Ойдов 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд дасгалжуулагч болох хүртлээ улс, тив, дэлхийн олон тэмцээнд 62, 68 кг жинд хүч үзэн барилджээ.

  • 1970 он Социалист орнуудын Найрамдал олон улсын тэмцээний аварга,
  • 1971 он Бүх ард түмний IV спартакиадын аварга
  • 1972 он Олон улсын Интернациональ тэмцээний аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
  • 1973 он Ази тивийн аварга, Интернациональ, ах дүү армиудын Найрамдал, Унгарын олон улсын тэмцээнүүдийн аварга, Улсын аварга
  • 1974 он Дэлхийн аварга, Интернациональ, Дан Колов-ын олон улсын тэмцээний аварга, Азийн наадмын мөнгө, Унгарын олон улсын тэмцээний хүрэл медаль,
  • 1975 он Дэлхийн аварга, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Польшийн олон улсын тэмцээний мөнгө,
  • 1976 он Монреалийн Олимпийн мөнгөн медаль, Интернациональ, Найрамдал тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медаль
  • 1977 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга, Улсын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга
  • 1978 он Азийн наадмын аварга, Улсын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байрын шагналт
  • 1979 он Бүх ард түмний VI спартакиадын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга
  • 1980 он Интернациональ, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медальт

Багш, дасгалжуулагч

Ойдов 1980-1992 онд Улсын Багшийн Дээд Сургуульд багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд НИК спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос Биеийн Тамирын Дээд Сургуульд багшаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтанд гарсан.

Цол, тэмдэг

  • 1971 он — спортын мастер
  • 1974 он — спортын гавъяат тамирчин
  • 1975 он — Сүхбаатарын одон
  • 1994 он — Монгол улсын хөдөлмөрийн баатар
  • 1999 он — Olympic Gala ёслолоос Монгол улсын зууны манлай тамирчнаар өргөмжлөгдөв

Мөн үзэх