Cosmopolitan (сэтгүүл): Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б r2.7.2) (бот изменил: da:Cosmopolitan на da:Cosmopolitan (tidsskrift)
б Bot: Migrating 26 interwiki links, now provided by Wikidata on d:q333644 (translate me)
Мөр 62: Мөр 62:
[[Ангилал:Нийтийн хэвлэл мэдээлэл ]]
[[Ангилал:Нийтийн хэвлэл мэдээлэл ]]


[[ar:كوزمابولتين]]
[[cs:Cosmopolitan]]
[[da:Cosmopolitan (tidsskrift)]]
[[da:Cosmopolitan (tidsskrift)]]
[[de:Cosmopolitan (Magazin)]]
[[en:Cosmopolitan (magazine)]]
[[es:Cosmopolitan (revista)]]
[[fi:Cosmopolitan (lehti)]]
[[fr:Cosmopolitan (magazine)]]
[[he:קוסמופוליטן]]
[[hy:Cosmopolitan]]
[[id:Cosmopolitan (majalah)]]
[[it:Cosmopolitan (rivista)]]
[[ja:COSMOPOLITAN]]
[[kk:Cosmopolitan (журнал)]]
[[lt:Cosmopolitan]]
[[mk:Cosmopolitan]]
[[nl:Cosmopolitan (tijdschrift)]]
[[no:Cosmopolitan (magasin)]]
[[pl:Cosmopolitan]]
[[pt:Cosmopolitan]]
[[ro:Cosmopolitan]]
[[ru:Cosmopolitan]]
[[simple:Cosmopolitan (magazine)]]
[[sr:Космополитан]]
[[sv:Cosmopolitan]]
[[uk:Cosmopolitan]]
[[zh:柯夢波丹]]

19:10, 9 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Cosmopolitan (Космополитан) сэтгүүл нь олон улсын нэр хүнд бүхий эмэгтэйчүүдийн сэтгүүл. 1886 оноос хойш хэвлэгдэж байгаа бөгөөд 1960 оноос өнөөгийн өнгө төрхөө олсон. Cosmopolitan сэтгүүл нь загвар ба гоо сайхан, эрүүл мэнд ба фитнес, дэлхийн шоу бизнесийн хамгийн сүүлийн үеийн мэдээ, секс, хайр дурлал, эрчүүдийн тухай илэн далангуй яриа, зөвлөгөө, бүсгүйчүүдэд зориулсан шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай цогц мэдээллийг хүргэдэгээрээ онцлог.


Cosmopolitan сэтгүүлийн түүх

Cosmopolitan сэтгүүл нь 1886 онд дээдсийн хүрээнийхэнд зориулан анхны дугаараа гаргаж байсан бол өнөөдөр дэлхийн сая сая уншигчдын хүсэн хүлээж, шимтэн уншдаг эрч хүчтэй, хүсэл эрмэлзэл өндөртэй, тэмүүлэлтэй бүсгүйчүүдэд зориулсан дэлхийн топ брэнд №1 сэтгүүл болжээ. Уг сэтгүүлийн албан ёсны хувилбарын тоо хэдийнээ 64-д хүрч, 35 хэлээр, 100 гаруй оронд түгээгдэн олон сая хувиар худалдаалагдаж байна.

Хамгийн сонирхолтой нь орчин үеийн бүсгүйчүүдийн амьдралын нэгэн хүчтэй хэмнэл, салгаж ойлгох аргагүй том хэсэг болж чадсан уг сэтгүүл нь Эрнэст Хэмингуэй, Жэк Лондон, Теодор Драйзер мөн Радьярд Киплинг зэрэг дэлхийн сонгодог зохиолчдын бүтээлүүдийг хэвлэн гаргадаг уран зохиолын сэтгүүл болж байсан түүхтэй. Дараа нь бүүр афроамериканчуудийн эрхийг хамгаалдаг улс төрийн сэтгүүл хүртэл болж хэд хэдэн удаа нийтлэлийн бодлогоо өөрчилж байжээ.

60-аад онд Америкт сексийн хувьсгал ид өрнөж, феминизм хүчээ авч залуу бүсгүйчүүд жинхэнэ эрх чөлөөгөөр амьсгалж эхэлж байв. Анх удаа эмэгтэйчүүд эрчүүдийн гэгддэг салбарт мөр зэрэгцэн ажиллаж, сексийн харилцаанд ч чөлөөтэй хандах болжээ. Тухайн үед энэ нь огт өөр, цоо шинэ үзэгдэл байж, нийгмийг цочроож, хүмүүсийн сэтгэлгээг үндсээр нь өөрчилж чадсан гэдэг. Чухам энэ үед “Sex and the Single Girl” буюу “Секс ба Ганц бие бүсгүй” хэмээх дуулиант номын зохиолч эмэгтэй Хэлэн Гурли Браун Cosmopolitan сэтгүүлийн толгой компани Hearst International Magazines корпорацид сэтгүүлийг шинэчлэх санал тавьснаар уг сэтгүүлийн шинэ амьдрал эхэлжээ.

Тэр цагаас эхлэн Cosmopolitan сэтгүүл огт өөр дүр төрх, агуулгатайгаар гарах болж өнөөгийн агуу брэнд болох замнал нь тавигдсан байна. Тухайн үедээ “хориотой” сэдвээр илэн далангуй бичиж, эмэгтэйчүүдийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, карьер зэрэг бүсгүйчүүдийн амьдралын бүхий л талыг хөндөж асуудал болгон тавьж байлаа. Космо ингэж нийгмийг сэрээсэн юм. Тэр үнэхээр бүсгүйчүүдийн удаан хугацаанд хүсэн хүлээж байсан дуу хоолой нь болж чаджээ. Өнөөдөр ч гэсэн Cosmopolitan нь эмэгтэйчүүдийн хүсэл тэмүүллийн дуу хоолой, дотны анд найз нь хэвээр байсаар байна.

Cosmopolitan нь хамгийн анх удаа аборт, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг харгислал, хүчирхийлэл, оюутнуудын бие үнэлэлт зэрэг нийгмийн асуудлуудыг хөндсөн нийтлэлүүдийг хэвлэж улс төр, олон улсын байгууллагууд болон нийгмийн анхаарлыг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад хандуулж байжээ. Нөгөө талаараа нийгмийн өөрчлөлттэй зэрэгцэн эмэгтэйчүүдэд тулгарч буй бүхий л асуудлуудыг хөндөж бусдаас хамааралгүй сайхан амьдрах ухаан, гоо сайхан, ажил алба, хувийн амьдрал гээд бүхий л асуудалд шилдэг нь байх урам зоригийг бэлэглэж чаддаг учраас маш богинохон хугацаанд асар том, үнэнч уншигчийн хүрээтэй болж чаджээ. Энэ бүхэн нь олон төрлийн эмэгтэйчүүдийн бусад бүх сэтгүүлүүдээс эрс ялгарах Cosmopolitan-ы онцлог, амжилтынх нууц гэгддэг.

Анх 1965 онд тачаангуй төрхтэй бүсгүйн зургийг сэтгүүлийнхээ нүүрэнд тавьж мөн л үүгээрээ анхных нь болж чадсан байна. Эрчүүд бүсгүйчүүдээс өрсөн дугаар бүрийг алгасалгүй худалдаж авч байв. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Cosmopolitan сэтгүүлийн нүүрэнд олны хүндэлж, биширч явдаг 544 эмэгтэй гарчээ. Уншигчиддаа сэтгэл хангалуун, итгэл дүүрэн, өөдрөг амьдрах, шинийг эрэлхийлэх урам зориг өгч, хүсэл тэмүүллийг нь хурцлах зорилготой уг сэтгүүлийн уншигчид жилээс жилд сая саяар нэмэгдсээр байна. Өнөөдөр Cosmopolitan сэтгүүлийг орчин цагийн бүсгүй хүний Библи буюу ариун судар хэмээн нэрлэдэг.


Cosmopolitan Mongolia

Cosmopolitan сэтгүүл

Ирмүүн Мальтимедиа ХХК нь 100 гаруй жилийн түүхтэй Хэрст корпорацитай хэлэлцээр хийсний үр дүнд Cosmopolitan сэтгүүлийн албан ёсны 61 дэх хувилбар болох монгол хувилбарыг монголын зах зээл дээр гаргаж ирсэн. Анхны дугаар 2010 оны 12-р сард хэвлэгдэн гарч байсан бөгөөд сар тутам хэвлэгддэг. Киви хамтлагын дуучин Ука анхны монгол ковер бүсгүй болж байсан бол түүнээс хойш загвар өмсөгч Э. Одгэрэл, загвар өмсөгч, жүжигчин Д. Пүрэвсүрэн, загвар өмсөгч Ц. Оюунгэрэл, жүжигчин Р. Анхням нар Cosmopolitan сэтгүүлийн нүүрийг чимж байжээ. Cosmopolitan Mongolia сэтгүүлийн Ерөнхий редактороор З. Болор ажилладаг.

Cosmopolitan.mn

Cosmopolitan.mn вэбсайт нь 2011 оны 12-р сард Cosmopolitan Mongolia сэтгүүлийн нэг жилийн ойн хүрээнд нээгдэж байсан юм байна. Энэ сайт нь загварын ертөнцийн тухай цогц мэдээ, мэдээлэл, нийтлэгддэг Fashion, секс, хайр сэтгэл, хосын харилцааны тухай өгүүлдэг Love & Sex, гоо сайханы зөвлөгөөгөөр баялаг Гоо үзэсгэлэн, оддын тухай цогц мэдээлэл бүхий Stars сэтгэл зүй, харилцаа, оюун ухаан, бие, сэтгэлийн хөгжил, карьерийн нууцыг задлах Аз жаргалын нууц, чөлөөт цаг, тав тухтай амьдралын хэв маягын тухай өгүүлэх Cosmo амьдрал, уралдаан тэмцээн болон Cosmopolitan сэтгүүлийн бүх дугаарын тухай Бид Cosmo зэрэг нийт 7 булантай юм байна.

Cosmopolitan сэтгүүлийн шагналууд

Олон улсын сэтгүүлүүд олон төрлийн шагналуудтай байдаг. Cosmopolitan Mongolia сэтгүүл нь монголын оны шилдэг бүсгүйчүүдийг шалгаруулан Fun Fearless Female Awards шагналаа гардуулсан. Оны шилдэг бүсгүйчүүдийг дуучин, загвар өмсөгч, жүжигчин, ТВ хөтлөгч, зохиолч, дизайнер, бизнесвумен, мейк ап артист, тамирчин бүсгүй зэрэг есөн номинацаар шалгаруулсан байна. Одоогийн байдлаар Cosmopolitan сэтгүүл нь Cosmopolitan Beauty Awards 2012 уралдаанаа зарлачихсан байгаа бөгөөд энэхүү уралдаанд нь Улаанбаатарын нийт 19 гоо сайхны салон оролцож байгаа юм байна.


Брэнд төрүүлдэг брэндийн нууц

“Космополитан” сэтгүүл нь Adweek сэтгүүлээс шалгаруулдаг “Топ Брэнд Сэтгүүл”-ийн тоонд жил алгасалгүй багтсаар байгаа нь ямар агуу брэнд болохыг нь гэрчлэх биз ээ. Нэр хүндтэй Advertising Age сэтгүүлийн шалгаруулалтаар “Маркетингийн зоригтой шийдлээрээ ялгарсан агуу брэнд” хэмээх өргөмжлөлийг хүртжээ.

Яагаад эмэгтэйчүүдийн сэтгүүл маркетингийн йим олон нэр хүндтэй шагналыг авах болсон шалтгаан нь гэвэл Cosmopolitan нь дэлхийн олон брэндийг жинхэнэ утгаар нь рекламдаж, олонд таниулж чадаж байна. Нөгөө талаасаа COSMO харилцаа, сурталчилгааны олон сувагийг бүтээлчээр ашиглан сэтгүүлийнхээ нэр хүндийг өргөж, уншигчдынхаа хүрээг өргөжүүлж чадсан брэнд.

Дэлхийн олон топ брэндүүд тухайлбал L'Oreal COSMOPOLITAN сэтгүүлээр дамжуулан шинэ бүтээгдэхүүнээ трэнд болгож, борлуулалтаа өсгөж чаддаг. Энэхүү сэтгүүлийн итгэлт түншүүдийн тоонд Christian Dior, Chanel, Lancфme, Lacoste, LV, Burberry, Swatch, Nokia, Procter & Gamble, Johnson & Johnson, Unilever зэрэг шилдэг брэндүүд үйлдвэрлэдэг корпорацууд байдаг юм байна. Эдгээр топ брэндүүд өнөөдөр Cosmopolitan-ийг амжилтын үндэс хэмээн тодорхойлж байна.



Cosmopolitan сэтгүүлийн холбоосууд