Төмөр Өлзийт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 16 interwiki links, now provided by Wikidata on d:q8468 (translate me)
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q8468 (translate me)
Мөр 43: Мөр 43:
[[Ангилал:Монголын хаад]]
[[Ангилал:Монголын хаад]]
[[Ангилал:Боржигин]]
[[Ангилал:Боржигин]]

[[uk:Оладжейту-Темур]]

11:28, 11 Гуравдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Төмөр
ᠲᠡᠮᠦᠷ

Юаны үеийн Төмөр хааны хөрөг
Хаанчлал1294 оны 5 сарын 10 – 1307 оны 2 сарын 10
Хаан суусан1294 оны 5 сарын 10
Бусад хэргэмӨлзийт хаан ᠥᠯᠵᠡᠶᠢᠲᠦ ᠬᠠᠭᠠᠨ
Төрсөн огноо1265 оны 10 сарын 15 (1265-10-15)
Өнгөрсөн огнооFebruary 10, 1307(1307-02-10) (41 насалсан)
Өнгөрсөн газарХанбалиг (одоогийн Бээжин)
ӨмнөхХубилай хаан
УдаахХайсан хүлэг хаан
Их хатанБулуган
Ургийн овогБоржигин
Монгол улс

Амьдрал

Төмөр нь Чингэмийн 3-р хөвгүүн болон 1265 оны 10сарын 15нд төржээ.Хубилай том хүү Дорж залуу насандаа өөд болсон учир түүний 2 дахь хүү болох Төмөрийн аав Чингэм угсаа залгамжлагч хунтайж болсон. Гэвч хүү Төмөрөө 21 настайд нь өөд болжээ. Тэрээр Өвөг эцгийнхээ мөрийг дагаж 1287 онд Наяны бослогыг дархаар явжээ. Тэгээд Төмөр болон Хубилайн түшмэл Төмөртэй хамт Наяныг даржээ.1293 онд Хубилай Төмөрийг Хархорум хот болон түүний ойр хавын газрын харгалзагчаар тавьжээ.1294 онд Хубилайг нас барсны дараа түүний түшмэлүүд нэн даруй хуралдай заралжээ. Чингэмийн 2-р хүү Дармабала 1292 онд нас барсан тул түүний хөвгүүн Гаммала Төмөр 2 хаан ширээнд суух эрхтэй байсан. Төмөр хэдийгээр Хубилайн таалсан нэгэн боловч албан ёсоор хаан ширээг өвлөж аваагүй байсан. Тэрээр залуу насандаа архи дарсанд дурлаж ховдог шунахай сэтгэлтэй байсан тул өвөг эцэгтээ зэмлүүлж байсан. Тэр Монгол руу илгээгдэхдээ хэдийгээр өв залгамжлагчийн тамгыг авсан ч, албан ёсоор хаан суудлыг өвлөөгүй .4-р сарын 14-ний хурилдай дээр санал гаргасан нь Хубилай хаан өөрөө Чингис хааны билэг сургаалыг хамгийн сайн мэддэг хүн хаан болох ёстой гэж хэлсэн тул 2 өрсөлдөхөөр болдог. Төмөрийн уран ярууд түүний ах Гаммала нь ялагдсан. Бүх хүмүүс "Төмөр илүү мэдэж байна..... тэр бол хаан ширээний жинхэнэ залгамжлагч " хэмээн орилж байв. Зөвлөлийн тэргүүн баян нь зөвхөн Хубилай хааны сонголт болох Төмөрийг л дэмжихээ зарлажээ. Төмөрийг Хубилайн бүх түшмэд болон түүний ээж Хөхжин дэмжиж байсан тул Гаммала хэдий хаан ширээнд санаархаж байсан ч ялагдсанаа хүлээжээ. Тэрээр түүхэндээ том гавьяа байгуулсангүй, улсаа яг Хубилай хааны өвлүүлснээр нь үлдээж чаджээ. Өлзийттөмөр хаан нь 1307 оны 2сарын 10нд таалал төгсчээ.

Өлзийт хааны бичиг

1305 онд Өлзийт Төмөр хааны зүгээс Франц хаан IV Луй Филиппэд найрамдлын захидал илгээжээ. Өлзийт хаан Монголын их гүрний дотоод самууныг устгаж, энх тайван байдал тогтож, хэн халдсан этгээдийг хамтын хүчээр эсэргүүцэхээр тогтсоныг Европын хаадад мэдэгдэхийн хамтаар тэдэнтэй эв найрамдалаа бэхжүүлэхийг хүсэж энэ бичгийг бичсэн байна.
Өлзийт хааны бичгийг тайлж уншвал:

Өлзийт хааны бичиг 1305 он

Өлзийт султан миний үг
Францын хаанд
Эртнээс та бүхэн
Франц улсын хаад
Манай сайн
Өвөг сайн
Элэнц сайн
Эцэг сайн
Ах нартай найрамдаж хол боловч ойр мэт сэтгэж аливаа үгээ илэрхийлж элч нараа солилцож мэндийн бэлгээ илгээлцэж явсаныг та нар осолдолгүй мэднэ. Одоо Тэнгэрийн хүчээр Бид хаан ширээнд суугаад урьдын дээдэс
Сайн өвөг
Сайн эцэг
Сайн ах нарынхаа зарлиг засгийг үл өөрчлөн бэлэн зассан журмаар урьд дээдсийн за хэмээлдсэнийг үл сулруулан тангараг мэт санаж урьдахиас үлэмж найрамдаж элч нараа илгээлцэж байхыг хүсэж байна бид. Бид ах нар дүү нар харц муу хүмүүсийн ташаа үгээр дур санал алдагдаж байлаа одоо Тэнгэрээс бошго соёрхсон учир, Төмөр хаан,Тугтуга, Чабар, Туга тэргүүтэн Бид Чингис хааны үр хүүхэд, ойрын дөчин таван жил муудалцсанаа больж одоо Тэнгэрийн ивээлээр ах дүү цөмөөр зохилдон эвлэж, наран мандах нанхиад нутгаас аваад Дэлу далайд хүртэлх бүх улс эвлэрч харилцах өртөөг байгуулав. Бидний завсар хэн буруу санавал түүнийг бид хамтран эсэргүүцэж байя гэж хэлэлцэн тохиров. Одоо Манай сайн өвөг Сайн эцэг, сайн ах нартай та нар найрамдалтай явсанаа өөрчлөхгүй буй за гэж Мамлаг, Түмэн хоёрыг явуулав. Танай олон Францын хаад хоорондоо найрамдаж байна гэж сонсов. Чухам найрамдахаас сайн зүйл юу байх вэ? Одоо Бидэнд ба танд үл найрамдах этгээдийг Тэнгэрийн хүчээр цөм хамтран дайрч эсэргүүцэхийг Тэнгэр мэдтүгэй. Энэ бичгийг 704 дүгээр он бөгөөд могой жил зуны эхэн сарын найманд Алияан гэдэг газарт нутаглаж байхдаа бичив.