Jump to content

"Натурал тоо"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
б (Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q21199 (translate me))
No edit summary
[[Математик]]т '''натурал тоо'''г тоолох ("Ширээн дээр зургаан зоос байна") болон эрэмбэлэх ("Манай улсын гурав дахь том хот")-д хэрэглэдэг.
'''Натурал тоо''' нь юм тоолоход хэрэглэгддэг бүх [[эерэг тоо|эерэг]], [[бүхэл тоо]]нууд. <math>\mathbb{N}</math> гэж тэмдэглэнэ.
 
[[Тооны онол]]оор тооны хуваагдах шинж, [[анхны тоо]]ны тархац гэх мэт натурал тооны шинжүүдийг судалдаг.
 
Натурал тооны олонлогт чухамхүү [[тэг]] орох эсэх талаар албан ёсны тогтсон зөвшилцөл байхгүй учир заримдаа эерэг бүхэл тоо {1, 2, 3, ...}, сөрөг бус бүхэл тоо {0, 1, 2, 3, ...} гэж ялган нэрлэсэн байдаг. Натурал тооны олонлогт зарим хүмүүс тэг орно гэж тодорхойлдог бол зарим нь орохгүй гэж тодорхойлдог.
 
= Натурал тооны түүх болон тэгийн тухай =
 
Натурал тоо нь хамгийн анх 1-ээс эхлэн аливаа зүйлийг үгээр тоолохоос эхэлсэн байна.
 
Хамгийн том дэвшил гарсан нь тоонуудаа дүрсэлж бичдэг болсонтой холбоотой. Эртний Египетчүүд маш сайн тооллын системийг зохиосон байдаг. 1, 10, 100, 1000 гэх мэт 10-ын сая зэрэг хүртэл ялгаатай дүрс үсгийг ашигладаг. МЭӨ 1500-аад оны үеийн Египетийн Карнакаас олдсон, одоо Парисын [[Лувр]]ын музейд хадгалагдаж байгаа чулуун сийлбэрт 276 гэхийг 2 зуу, 7 арав, 6 нэг гэж тэмдэглэсэн байдаг. [[Вавилон|Вавилончууд]] 1-ээс 10 хүртэлх тоон дээр суурилсан оронлог тооллын систем ашиглаж байжээ.
 
Дараа нь гарсан хөгжил бол 0-ийг тоо гэж үзэх байв. 628 онд [[Энэтхэг]]ийн математикч [[Брахмагупта]] өнөөгийн 0 тоог гаргаж иржээ. Гэхдээ үүнээс өмнө тэг тоог тоогоор тэмдэглэхгүйгээр ''nulla'', ''nullae'', ''nullus'', Латинаар "хоосон" гэсэн утгатай үгээр 0-ийг тэмдэглэж байжээ.
 
Анхны тооны хийсвэрлэлийн тухай ул суурьтай судалгааг Грекийн гүн ухаанч [[Пифагор]], [[Архимед]] хийж байжээ. Жич: олон Грекийн математикчид 1-ийг тоо гэж үздэггүй байсан бөгөөд тэднийхээр 2 бол хамгийн бага тоо нь байжээ.
 
[[Энэтхэг]], [[Хятад]], [[Мезоамерик]]ад нэг цаг үед тус тусдаа судалж байсан тухай баримтууд байдаг.
 
Натурал тооны онолын түвшний тодорхойлолт нь 19-р зууны үед нэлээд сайжирсан байна.
 
{{stub}}
299

edits