Сун Сын-хонь: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 1: Мөр 1:
{{Жүжигчин25
{{Жүжигчин25
| зураг = LG휘센발표회(송승헌+한예슬).jpg
| зураг = Song Seung-heon.jpg
| төрсөн_өдөр = {{bda|1976|10|5}}
| төрсөн_өдөр = {{bda|1976|10|5}}
| төрсөн_газар = [[Өмнө Солонгос улс|Өмнө Солонгос]] улсын [[Сөүл]] хот
| төрсөн_газар = [[Өмнө Солонгос улс|Өмнө Солонгос]] улсын [[Сөүл]] хот

08:10, 2 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Сун Сын-хонь
Танилцуулга
Төрсөн нэрсол. 송승헌 → Song Sŭnghŏn →
Song Seung-heon → Сун Сын-хонь
Төрсөн өдөр1976 оны 10 сарын 5 (1976-10-05) (47 настай)
Төрсөн газарӨмнө Солонгос улсын Сөүл хот
Яс үндэсСолонгос үндэстэн
Улсын иргэн Өмнө Солонгос (БНСУ)
Ажил үйлжүжигчин, бараа суртачлагч
ТөрөлОАК, УСК
Танил үе1995 он — одоо
ЗуучStorm S
Алдар цол
Ажил мэргэжлийн шан
«Пэксан» урлагийн шагнал
Олны таашаал/Алдартан (1998)

«Зүрхэнд шингэсэн намар», «Зуны үнэр» (Summer Scent), «Эдений дорнод» (East of Eden) зэрэг солонгос олон ангит кинонд гол дүр бүтээснээрээ олон орны үзэгчдийн танил болсон Өмнө Солонгос улсын жүжигчин, солонгос эр Сун Сын-хонь (солонгосоор 송승헌, солонгос дуудлагыг нь кирилл монголд буулгавал [Сун Сөн-ойнь], англи латинд Song Seung Hun, орос кириллд Сон Сын Хон) 1976 оны 10 сарын 5-нд улсынхаа Сөүл хотод төржээ. 19 настай Сын-хонь 1995 онд STORM жинсэн өмдийг өмсөн сурталчлаж олны хараанд орсон. Түүний анхны кино нь цагтаа муугүйд тооцоогдсон Three Guys, Three Girls гэх инээдмийн олон бүлэгт кино байв. 1999 оны анхны УСК гэх мэт зургаа долоон киноны дараах 2000 оны «Зүрхэнд шингэсэн намар» ОАК-г нь Өмнө Солонгос төдийгүй Дорно дахинаараа шимтэн үзэж Сун Сын-хонийг Сун Хеэ-гюу, Вон Бин хоёрын хамтаар алдаршуулжээ. Улсынхаа кинонуудаас гадна Жао Вэй, Шү Чи, Карен Мок нарын тоглосон Хонконгийн кинонд 2002 онд тоглож өнгөрчээ. Сун Сын-хонь шүтэн бишрэгчдээ уйлуулан байж 2004 оноос 2006 оныг дуустал цэргийн албыг хаагаад сүр дуулинтай эргэн ирж байв. Дараа нь тоглосон кинонуудаас «Эдений дорнод» (East of Eden) кино үзэгчдэд их таалагджээ. Жүжигчний хувиар Сун Сын-хонь 1998 оны Пэксан урлагийн шагнал, 1999 оны SBS телевизийн ОАК-ны шагнал, 2000 оны KBS телевизийн ОАК-ны шагнал гурваас тус бүр Оны алдартан/Олны таашаалд нийцсэн гэж цоллуулж, 2008 оны MBC телевизийн ОАК-ны шагналаас Оны алдартан, Их шан хоёрыг нь хамт авчээ. Сун Сын-хонь өөрөө багтаж, И Ён-Э, Ким Жон-ынь, Чу Хёнь-жэ, Ким Минь-жон зэрэг олны танил жүжигчдийг элсүүлсэн өөрийн гэх Storm S урлагийн компаниа 2008 онд үүсгэсэн. Бас Каннам дүүрэгт нэг зоогийн газартай болжээ.

Гадаад холбоос

Stub icon

Энэ Өмнөд Солонгос улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.